Сурталчилгаа (15)
Хаах

Монголчуудын хийдэг бүдүүлэг үйлдлүүд

Бид заримдаа өөрийн ч мэдэлгүй зуршил болсон онцгүй үйлдлүүдийг хийчихдэг шүү дээ. Хэдийгээр энэ нь бидэнд тийм ч сүйдтэй биш, энгийн зүйлс мэт санагдах ч, хүмүүст жигшмээр сэтгэгдлийг төрүүлдэг байна. Тиймээс та бүхэндээ их хотын соёлтой, боловсон залуусын хийдэггүй бүдүүлэг үйлдлүүдийг танилцуулъя. Та тэднээс суралцаж, үйл үйлдэлдээ анхаарч байгаарай.

Монголчуудын хийдэг бүдүүлэг үйлдлүүд

1 Зам хөндлөн гарах, машин барих, хэн нэгэнтэй ярьж байхдаа утсаа оролдох

Олон нийтийн газарт байхдаа ялангуяа машин барих, зам гарахдаа утсаараа оролдож явах нь маш эрсдэлтэй. Учир нь та үүнээсээ болоод санаандгүй осолд орох, цаашлаад амь насандаа хүртэл хал учруулж болно шүү дээ. Манай улсын зам тээрийн осол гарах шалтгааны нэг нь хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болдог аж. Түүнчлэн хэн нэгэнтэй ярилцаж байхдаа утсаар ярих нь нөгөө хүнээ үл хүндэлж байгаа хэрэг юм. Тиймээс та олны газар аль болох утсаараа оролдох, сатаарахгүй байхыг хичээгээрэй.

Зам хөндлөн гарах, машин барих, хэн нэгэнтэй ярьж байхдаа утсаа оролдох

2 Нийтийн тээврээр зорчихдоо утсаар чанга ярих

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана хэмээх үг байдаг. Үүний адилаар та олон нийтийн газарт байхдаа хэн нэгэнтэй чангаар утсаар ярих, инээх зэрэг нь бусдад төдийлөн тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэггүй юм. Тэрчлэн кино театр, үзвэр үйлчилгээнд байхдаа утсаа унтрааж эсвэл дууг нь хааж байх нь хэн бүрийн мөрдөх ёстой соёл билээ. Тиймээс та өөрийн зохисгүй үйлдлээс болж, хэн нэгнийг стресстүүлэх зүйлийг битгий хийгээрэй.

Нийтийн тээврээр зорчихдоо утсаар чанга ярих

3 Зай эзэлж суух

Ялангуяа олон нийтийн газар, автобус тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зай эзэлж суух, овор ихтэй бараа авч явах зэрэг нь тийм ч тааламжтай зүйл биш юм. Мэдээж зайлшгүй шаардлага гарахад ачаа бараагаа эвтэйхэн авч явахаас гадна аль болох олны тав тухыг алдагдуулахгүйг хичээж байх нь чухал шүү. Мөн 2 хүн бэлээхэн багтах зайд ганцаараа хөлөө ачиж, алцайгаад суух нь муухай шүү дээ. Дэргэд байгаа настай иргэн, бие давхар, нялх хүүхэдтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суудал тавьж өгөх нь тэднийг хүндэлж, иргэн хүнийхээ үүргийг биелүүлж буй явдал юм.

Зай эзэлж суух

4 Хоол идэхдээ маш их чимээ гаргах

Ялангуяа олон нийтийн үйлчилгээний газар байхдаа хоолоо дуугаргаж идэх, амандаа хоолтой үедээ бусадтай ярих, шүлсээ үсэргэх нь тийм ч таатай үйлдлүүд биш. Энэ нь таны хувийн соёл, хүмүүжил зэргийг илтгэдэг учраас иймэрхүү зохисгүй үйлдлийг гаргахгүй байх нь чухал билээ.

Хоол идэхдээ маш их чимээ гаргах

5 Нус, шүлсээ хаях

Олон нийтийн газарт нус шүлсээ хаях нь тийм ч таатай үйлдлийн нэг биш юм. Энэ нь тухайн хүнийг хэр бүдүүлэг, соёлгүй болохыг олон таван үггүй бэлээхэн харуулчихдаг гэхэд болно. Олон нийтийн газарт гудамжинд нус, шүлсээ хаяхаас зайлсхийх нь хувь хүний асар том соёл, хүмүүжил юм. Тиймээс аль болох бодлогогүй үйлдлийг хийхээс сэрэмжлэн, үг үйлдлээ анхаарч байх нь таныг эвгүй байдалд орохоос хамгаална.

Нус, шүлсээ хаях

6 Оочир дараалал дайрах

Ингэх нь бидний өдөр тутамдаа гаргадаг түгээмэл алдаануудын нэг юм. Хэн нэгэн таны өмнө ирж, өөрийн ээлжийг хүлээгээд хэдэн цагаар зогсож байхад, хожимдож ирээд танил тал, арга мэх ашиглан урдуур дайрч орох нь үнэхээр таагүй үйлдлүүдийн нэг билээ. Тиймээс өөрийн эрх ашгийн төлөө, бусдын эрхийг зөрчихөөс зайлсхийж байгаарай. 

Оочир дараалал дайрах

7 Олон нийтийн газарт хумсаа авах

Таны авсан хумс хэн нэгний хоол, ам, хувцсанд наалдана гэхээр яаж ч бодсон муухай шүү дээ. Тиймээс олон нийт, үйлчилгээний газруудад байхдаа ийнхүү хумсаа авахаас зайлсхийгээрэй. Шаардлагатай тохиолдолд хүний хөлөөс хол, ариун цэврийн өрөө, хүнгүй газарт хумсаа авч болно. Түүнээс биш олны дунд хумсаа авах нь бусдад үнэхээр муухай сэтгэгдлийг төрүүлдэг юм.

Олон нийтийн газарт хумсаа авах

8 Хуруугаа дуугаргах

Зарим хүмүүс өөрийн ч мэдэлгүй хуруугаа тачигнатал дуугаргадаг. Таныг сайн мэддэг хүмүүсийн дунд яах вэ гэхэд, олон нийтийн газарт ийнхүү хуруугаа дугаргах нь таныг бодож байгаагаас ч илүү бүдүүлэг үйлдэлд тооцогддог ажээ. Тиймээс хэрвээ та ийм зуршилтай бол аль болох өөрийн үйлдлийг цэгнэж, анхаарах нь зүйтэй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд илүүтэй анхаарах асуудал шүү. 

Хуруугаа дуугаргах

9 Бохио үлээх

Кинонд хэн нэгэн хөөрхөн охин бохио үлээж, түүгээрээ тоглох нь үнэхээр өхөөрдөм харагддаг. Гэвч бодит амьдрал, кино хоёр тэс өөр гэдгийг бодох хэрэгтэй. Амьдрал дээр, ийнхүү олон нийтийн газарт бохио дуугаргаж үлээх нь соёлтой хүний хийх зүйл яавч биш. Та бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд аль болох эдгээр үйлдлээс татгалзах хэрэгтэй шүү.

Бохио үлээх

10 Хумсаа мэрэх

Зарим хүмүүс стресстэх, бухимдах, сэтгэл санаа тогтворгүйтэх үедээ ийнхүү хуруу хумсаа мэрэх тохиолдлууд цөөнгүй ажиглагддаг. Гэвч харамсалтай нь бид тэдгээр үйлдлийг өөрийн ч мэдэлгүй хийсээр, бүр зуршил болгож орхисон байдаг. Бидэнд тийм ч сүртэй биш мэт санагдах авч, хөндлөнгийн нүдээр энэ нь тэсэхийн аргагүй онцгүй мэдрэмжийг төрүүлдэг байна.

Хумсаа мэрэх

222
таалагдаж байна

143
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()