Эмэгтэй хүнд зохихгүй 10 ажил

Ажил хүнийг голохоос хүн ажлыг голж болохгүй хэмээх мэргэн үг байдаг боловч эмзэг турьхан, ариун бүхний эх болсон эмэгтэй хүнд таарч, тохирохгүй ажил мэргэжил гэж бас бий. Өнөөгийн нийгэмд доор дурьдах ажлуудыг эмэгтэйчүүд ихээр хийж байгаа нь нэг талаас сэтгэл эвгүйцүүлэх авч шаардлага нь ийм хойно яая гэлтэй. Ямартай ч бүсгүй хүнд яагаад ч тохирохгүй ажил мэргэжлүүдийг ийнхүү жагсаав...

Эмэгтэй хүнд зохихгүй 10 ажил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шоронгийн хуяг

Шорон гянданд гэгээлэг зүйл гэж ганц ч үгүй, байх ч нөхцөлгүй. Үргэлж л айдас түгшүүр, гэмт хэрэгтэн дунд байхыг ямар ч эмэгтэй хүн хүсэхгүй нь ойлгомжтой боловч тус мэргэжлийг сонгон ажилладаг бүсгүйчүүд ч бас байх юм. Нар, салхи үзэлгүй дөрвөн хананы завсар хашигдсан хоригдлуудтай амьдрах нь холгүй байж, байнга л эрэгтэй хүмүүстэй хамтран ажилласаар зарим бүсгүйчүүд эршүүд, хээгүй болох талтай байдаг. Тэдний зан араншин ч орчноо дагаад догширч, эвдэрдэг байна. 

Шоронгийн хуяг

2 Цагдаа

Улс орондоо энх тайвныг тогтоон, ард иргэдээ амар тайван байлгах үүргийг хүлээж ажиллах нь эмэгтэй хүнд хэтэрхий ахадсан ачаа мэт. Гэмт хэрэгтнүүдтэй тэмцэн, амь биеэ үл хайхрах энэхүү эрсдэлтэй мэргэжлийг сүүлийн үед эмэгтэйчүүд ихээр сонгох болсон ч эр хүнээс хүч дутуу төрсөн хойно энэхүү ажлын хүчрэлгүй ганц бие амьдрах, үр хүүхэдгүй болох гэх мэт хүндхэн асуудлуудтай нүүр тулж явна.

Цагдаа

3 Уурхайчин

Гэр бүлээ өлсгөхгүй гэсэндээ амь насаа эрсдэлд оруулан, хэдэн цагийн турш газар доор ажиллаж байгаа бүсгүйчүүдээр бахархахгүй байхын аргагүй юм. Ажлын нөхцөл байдал нь маш хүнд бөгөөд ихэвчлэн биеийн хүчний ажил хийх тул голдуу эрчүүд тус мэргэжлийг сонгон ажилладаг билээ.

Уурхайчин

4 Барилгачин

Эмзэг, турьхан бүсгүйчүүдэд яавч барилгын салбарын ажил мэргэжил зохицохгүй боловч өнөө үед тус ажлыг хийх эмэгтэйчүүд олшроод байгаа юм. Эртнээс л "гэрийн гаднах", биеийн хүчний ажлыг эрчүүд нугалж, эмэгтэйчүүд гэр орноо цэвэрлэн, үр хүүхдээ өсгөн ирсэн бичигдээгүй дүрэм өнөө цагт харин ихээр эвдэгдэж байна. 

Барилгачин

5 Тээврийн хэрэгслийн жолооч

Мэргэжил бүрийг эр хүнийх, эм хүнийх гэж ангилсан мэт байх юм. Тээврийн хэрэгслийн жолооч гэвэл хүн бүрийн санаанд сахалтай эр буудаг болохоос турьхан гоолиг эмэгтэй дүрслэгдэхгүй л болов уу.

Тээврийн хэрэгслийн жолооч

6 Бартендер

Шөнийн цэнгээний газар ихэвчлэн согтуу, болчимгүй залуусаар дүүрэн тул охид, бүсгүйчүүд үйлчлэгч хийх нь зохимжгүй юм. Тэдний эргүүлж, хоргоох залуус мундахгүй бөгөөд ухаан мэдрэлээ алдатлаа уусан согтуу эрчүүд ямар ч авир гаргаж мэдэх тул өөр ажил сурагласан нь хамаагүй дээр гэж бодогдох юм...

Бартендер

7 Мөнгө хүүлэгч

Зарим бүсгүйчүүд энэхүү ажлыг хийх нь бий боловч зээлдэгч нартай хулгайч цагдаа аятай хөөцөлдөн, сүлбэлдэх нь тэдэнд тохирно гэж үү? Мэдээж үгүй. Гэртээ хоолоо хийн, үр хүүхдээ өсгөж байх ёстой хүн гадуур хүнээс өр нэхэн, орилж хашгирч явна гэдэг төсөөлөхөд ч бэрх юм.

Мөнгө хүүлэгч

8 Улс төрч

Төрийн эрхийг барилцаж, улс орныг удирдаж явах нь мэдээж хэн хүний хэрээс хэтэрсэн зүйл. Дийлэнх ард иргэд тэднийг худалч, мөлжигч хэмээн үзэж, үзэн яддаг тул сул дорой хэмээгддэг эмэгтэйчүүдэд энэхүү ажил нь тохирохгүй мэт. Гэвч ухаалаг, зоригтой бүсгүйчүүд улс төрд орон амжилттай явааг ч мөн дурдахгүй, няцаахгүй байхын аргагүй.

Улс төрч

9 Стрюптиз бүжигчин

Насанд хүрэгчдэд зориулсан уян налархай янаг бүжиг бүжиглэн, эрчүүдийн харцыг унагах энэхүү ажлыг хийх бүсгүйчүүд өнөө цагт борооны дараах мөөг шиг л олширчээ. Гэхдээ хувцсаа тайчин бүжиглэх бүсгүйчүүдийг харан шүлсээ гоожуулах залуус дэндүү олон хэдий ч эхнэрээ болгохыг хүсэх нь хэд билээ? Өдгөө энэ нь нэгэн төрлийн урлаг, бүр мэргэжил болтлоо хөгжсөн боловч үр хүүхэдтэй болсон хойноо эргэн дурсаж ярихад таагүй л дурсамжууд сэргэх байх даа...

Стрюптиз бүжигчин

10 Биеэ үнэлэгч

Үе үеийн нийгэмд маш удаан оршин тогтносон энэхүү бохир ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд, (маш цөөн тохиолдолд эрчүүд) хийдэг билээ. Санхүүгийн хүндрэлээс болж өөрийн биеэ худалдах нь эрхэм нандин гэгддэг эмэгтэйчүүдэд минь яав ч тохирохгүй. Ирээдүйд эх хүн болж, үр удмаа үлдээх бүсгүйчүүд ийм байж болно гэж үү?

Биеэ үнэлэгч

54
таалагдаж байна

74
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()