Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл түүхэнд бичигдэн үлдсэн хачирхалтай гэмээр давхцлуудыг хэрхэн яаж, ямар учраас болоод байгааг гайхан, учрыг нь тайлахаар оролдсоор байна. Дэлхий ертөнц хэзээд нууцлаг болоод ойлгомжгүй зүйлсээр дүүрэн байдаг. Үүний нэгэн илрэл болсон түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлуудын зах зухаас нь та бүхэндээ сонирхуулъя.

Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд

1 Ихэр ах дүүс

2002 оны 3-р сард Финлянд улсад ихэр ах дүүс нэгэн цагт, адил тохиолдлоор нас барсан юм. Залуус хоёул авто осолд орсон бөгөөд нас барсан цаг минут нь яг тохирч байгаагаас гадна нэг ижил зам дээр явж байсан нь цагдаа нар болоод хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн юм.

Ихэр ах дүүс

2 Хачирхалтай үхэл

1975 онд нэгэн залуу мотоцикл унаж яваад, таксинд мөргүүлэн амиа алджээ. Гэтэл яг нэг жилийн дараа талийгаачийн дүү ахынхаа мотоциклийг унаж яваад ижил ослоор нас барсан байдаг. Хачирхалтай байгаа биз? 

Хачирхалтай үхэл

3 Ерөнхийлөгчдийн хувь заяа

АНУ-ын түүхэн ерөнхийлөгчид Авраам Линкольн (Abraham Lincoln) болон Жон Ф. Кенниди (John F. Kennedy) нарыг ижил заяа төөрөгтэй байсан хэмээн түүхчид үздэг. Учир нь Авраам Линкольн 1846 онд, харин Жон Ф. Кеннеди 1946 онд Конгрессд сонгогдож байжээ. Үүгээр ч дуусахгүй Линкольн “Форд” кино театрын урд толгойдоо буудуулан нас барсан бол Кенниди ч мөн толгойн тус газартаа буудуулж, харамсалтайгаар амиа алдсан байдаг.

Ерөнхийлөгчдийн хувь заяа

4 Зүрхний өвчин

Англи улсад амьдардаг ах дүүс, бие биенээсээ 130 км-ийн зайд амьдардаг байжээ. Гэтэл 1975 оны 5-р сарын 27-ны орой тэдний бие зэрэг муудаж, өөр өөрийн харьяа эмнэлэгтээ хүргэгдсэн байна. Хамгийн жигтэй нь тэд хоёул зүрхний шигдээс өвчнөөр яг ижил цагт хорвоог орхисон байна.

Зүрхний өвчин

5 Ихэр ах дүүс, ихэр тавилан

АНУ-ын Охайо мужид мэндэлсэн ихэр хөвгүүдийг өөр өөр айлд үрчлүүлсэн ажээ. Бие биенээ мэдэлгүй өссөн залуус нас бие гүйцэн, хоёул зураач болж, Линда гэх ижил нэртэй эхнэр авч, хоёул ганц хүүхэддээ Жэймс Аллэн хэмээх нэрийг өгсөн байна. Тэдний давхцал нь үүгээр зогсоогүй бөгөөд анхны эхнэрээсээ салж, дахин эхнэр авахдаа мөн л Бэти гэх нэртэй бүсгүйчүүдтэй гэрлэсэн юм. Ижил замаар амьдарч ирсэн, ихэр залуус 40 насандаа уулзсан ажээ. 

Ихэр ах дүүс, ихэр тавилан

6 Амиа хорлолт

19-р зууны нэрт зураач Жосиф Эйгнэр нь амьдралдаа сэтгэл хангалуун бус нэгэн байсан тул амиа хорлохыг хэд хэдэн удаа завдаж байсан ч түүнийг нэг лам үргэлж аварч байсан гэдэг. Эхний удаад тэрээр 18 насандаа өөрийгөө дүүжлэх гэж оролдсон боловч гэнэт нэгэн лам гарч ирэн түүнийг болиулсан юм. Харин 22 нас хүрсэн зураач дахиад л өөрийгөө дүүжлэх гэсэнд өнөөх лам гарч ирэн ахин амийг нь аврав. 8 жилийн дараа Жосифийг улс төрийн эсэргүү хэмээн цаазын ял сонсгоход мөнөөх лам ахиад л түүнийг аварчээ. 3 удаа амиа егүүтгэхээр оролдоод бүтэлгүйтсэн Жосиф 68 насандаа өөрийгөө буудан, амиа хорлосон бөгөөд түүний оршуулгын ажлыг ачтан лам нь үйлджээ.

Амиа хорлолт

7 Эргэж ирсэн ном

Америкийн нэрт зохиолч Энн Пэрриш хүүхдийн ном, зохиолоороо алдартай. Нэгэн удаа тэрээр нөхрийнхөө хамтаар жижиг номын дэлгүүр орж, бага байхдаа унших дуртай байсан номоо нөхөртөө сонирхуулав. Хамгийн хачирхалтай нь түүний нөхөр номыг эргүүлэхэд эхнэрийнх нь нэр, гэрийн хаяг зэрэг нь байжээ. Учир нь Эннийгийн хайртай ном нь эргээд түүнд хүрээд ирсэн байна. 

Эргэж ирсэн ном

8 Хар өдөр

XVI Луис хааныг зурхайчид сар болгоны 21-ний өдрөөс болгоомжилж байхыг сануулж байжээ. Хаан тус хар өдрөөс ямагт сэргийлж, аль болох өргөөндөө амарч өнгөрөөдөг байсан боловч, төөрөг тавилангаасаа зугтааж чадаагүй юм. 1791 оны 6-р сарын 21-нд Францын хувьсгал болж, тэрээр хатныхаа хамтаар олзлогдож байсан бол 1791 оны 9-р сарын 21-нд хаант засаглал нь татан буугдсан, харин 1-р сарын 21-нд тэрээр толгойгоо авахуулсан байна.

Хар өдөр

9 Адил нэр

1920 онд галт тэргэнд суун явсан гурван эр аян замд таарсан эрчүүдийн ёсоор танилцав. Гэтэл  эхний эрийг Бинхам, дараагийн эрийг Повэлл, харин сүүлийн эрийг Бэнхам Повэлл гэдэг болж таарчээ. Ихэд гайхсан үүнийгээ хувь тавилан хэмээн билэгшээж, цаашдаа чин үнэнчээр нөхөрлөсөн байдаг.

Адил нэр

10 Марк Твэйн болон Холлигийн сүүлт од

Америкийн алдарт зохиолч Марк Твэйн (Mark Twain) нь Холлигийн сүүлт од дэлхийд анх үзэгдсэн жил буюу 1835 онд төрсөн юм. Мөн Марк Твэйн өөрөө 1909 онд “Холлигийн сүүлт од харагдсан өдөр би хорвоод ирсэн. Ирэх жил энэ сүүлт од дахин харагдана. Тэр үед би хорвоог орхих байх” хэмээн ярьж байсан нь биеллээ олж сүүлт од хоёр дахиа харагдсан 1910 оны нэгэн өдөр хэлсэн ёсоороо хорвоог орхисон байдаг.

Марк Твэйн болон Холлигийн сүүлт од

172
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()