Зүүд нойрны тухай сонирхолтой баримтууд

Хүн зөвхөн амрахын тулд унтдаггүй болохыг та мэдэх үү? Энэ удаа та бүхэндээ Зүүд нойрны тухай тэр болгон сайн мэдэхгүй баримтуудыг толилуулж байна.

Зүүд нойрны тухай сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Бидний тархи унтах хэрэгтэй учир бид унтдаг. Гэхдээ энэ нь унтах үед тархи ажиллахаа больдог гэсэн үг биш юм. Үнэн хэрэгтээ, унтаж байх үед тархи сэрүүн байх үеэс илүү эрчимтэй ажилладаг байна. 

2

Бид огт унтахгүй бол 17 цагийн дараа аливааг тогтоох болон мэдээлэл хүлээж авах зэрэгт асуудал үүсч, цочромтгой болдог байна. 

3

Унтах үед бидний бие махбодь хоолны дуршилыг зохицуулдаг даавар ялгаруулж байдаг. Тиймээс нойр дутуу байх нь жин нэмэхэд хүргэж болно. 

4

Хэрвээ хүн идэх, унтахаас тодорхойгүй хугацаагаар татгалзвал, өлссөнөөс бус нойргүйдлээс болж үхэх болно. 

5

Дунд сургуулийн сурагч Рэнди Гарднер ямар ч сэргээш хэрэглэлгүй 11 өдөр унталгүй дээд амжилт тогтоосон байна. Туршилтыг 1965 онд шинжлэх ухааны зааварын дагуу хатуу хяналтан дор явуулжээ. 

6

Анааш, азийн заан зэрэг зарим хөхтөн амьтад шөнө нэг цаг гаруй л унтдаг байна. Харин коал баавгай хамгийн удаан унтдаг хөхтөн амьтан бөгөөд 22 цаг унтдаг ажээ. 

7

Далайн гахайнуудыг унтах үед тархины зөвхөн тал нь ажилдаггүй байна. Амьсгалаа барьж байхын тулд ингэх хэрэгтэй байна. Учир нь хүнээс ялгаатай нь далайн гахай болон халим нь амьгалаа хянаж байх шаардлагатай ажээ. 

8

Огт зүүдлэхгүй унтах нь сэтгэцийн эмгэгтэйн шинж гэж үздэг байна. Гэхдээ та сандарсны хэрэггүй: бид сэрсний дараа 10 минут болоход зүүдээ мартдаг шүү дээ. 

9

Хараатай хүнд зөвхөн түүний танил хүмүүс, эсвэл хэзээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүс нь зүүдлэгддэг гэсэн таамаглал байдаг. Харин төрөлхийн сохор хүмүүс зөвхөн сонсох, үнэрлэх, хүрэлцэх дохио л зүүдэлдэг ажээ. 

10

Анагаах ухаанд зүүдэндээ босож явах гэсэн ойлголт байдаг. Энэ нь унтах үедээ ямар нэгэн үйлдэл, хөдөлгөөн хийдэг янз бүрийн өвчнүүд юм. Үүнд: зүүдэндээ ярих, явах зэрэг. Зүүдэндээ явах үзэгдлийн хамгийн ноцтой хэлбэрүүд нь машины осол, хулгай, хүчин болон үхлийн шалтгаан болж мэдэх юм. 

11

Хонь тоолох нь хурдан унтах үр дүнтэй арга биш гэдэг нь нотлогдсон байна. 

12

Сомнифоби гэдэг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алин ч тусч болох унтахаасаа айх өвчин юм. 

39
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()