Сүнсэнд даруулах гэж юу вэ?

Нойр хулжиж, арай ядан унтах гэхээр удалгүй сэрж, хэн нэгэн, хаа нэгтэйгээс ажиглаад байх шиг санагдана. Тэрчлэн элдэв сонин чимээ чихэнд сонсогдож, яаж ч хүчлээд өөрийгөө хөдөлгөж, дуугарч чадахгүйгээр үхэл амьдралын заагт гацсан мэт санагдаж байсан уу? Хар дарсан зүүд мэт энэ мэдрэмж өнгөрч, арай ядан ухаарах тэнхэлтэй болоход хамаг бие тамирдаж, ядарсан байна. Хэрэв танд иймэрхүү аймшигтай зүйлс тохиолдож байсан бол та анхаарлаа нааш нь түр хандуулаарай. "Сүнсэнд даруулах" хэмээн бидний ярьдаг энэхүү үзэгдлийг учрыг хамтдаа олцгооё.

Сүнсэнд даруулах гэж юу вэ?

1 Мэдрэмж бүр өөр

Ийм этгээд мэдрэмжийг бие сэтгэлээрээ мэдэрч, туулсан хүмүүс цөөнгүй байдаг ажээ. Ялангуяа Ази, Америк хүмүүст ихэвчлэн тохиолддог байна. Энэ мэт хачирхалтай, айдаст автуулам мэдрэмжийг сэргэлэн нэг нь кино болгож байхад, шинжлэх ухааны талаас нь "эмгэг "хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй. Ямартай ч үүнийг мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн дарамт, тархи бүрэн амрахгүй байгаатай холбон тайлбарлах нь үнэнд хамгийн ойр юм. Тэрчлэн хүн бүрт мэдрэгдэх мэдрэмж, давтаж бүр харилцан адилгүй, таамаглахын аргагүй байдаг байна. Иймээс ч энэ хачирхалтай үзэгдлийг хүмүүс чөтгөр, шулам, сүнс тийрэнтэй холбон тайлбарлах нь элбэг ажээ.

Мэдрэмж бүр өөр

2 Хэдийд ч тохиож болно

Хугацааны хувьд хэдийд ч тохиож болно. Заавал шөнө дунд гэлтгүй, өдрийн завсарлагааны хэсэгхэн дуг хийлт ч хар дарсан зүүд болж мэднэ. Энэ нь хэдийгээр та унтаж байгаа мэт боловч тархи бүрэн ажиллагаатай байгаагийн илрэл юм. Мөн хүний амьсгалын эрхтэн, нүдний эргэн тойрны булчингаас бусад хэсэг түр хугацааны саажилтад ордог байна. Тиймээс ч өөрийгөө сэрүүн байгааг мэдрэх ч хөл гар, тэрчлэн дуу хоолойгоо ч гаргаж түвддэггүй ажээ. Тархины хэт ачааллаас үүдэн, тухайн хүний нүдэнд төсөөлөл дэх аймшигт мангас, дуу хоолой нь үзэгдэх боломжтой байдаг байна.

Хэдийд ч тохиож болно

3 Өөрийгөө энэ байдлаас гаргаж болно

Хэрвээ ийм байдалд орсон бол юун түрүүнд хөдөлгөж чадаж байгаа эрхтэн бүхнээ идэвхитэй хөдөлгөхийг хичээх хэрэгтэй. Аажмаар биеийн бусад хэсгүүд ч хөдөлж, эргээд хэвийн байдалдаа орох болно. Түүнчлэн энэхүү аймшигт мэдрэмжийг авахыг хүсэхгүй байгаа бол оюуны хэт ачаалал өгөхөөс сэргийлэх, аль болох стресстэхгүй, тогтмол цагт унтаж, нимгэн хөнжил нөмрөн, дэрээ намсгах хэрэгтэй. Энэ нь л элдэв гадны хүчил зүйлээс бус зөвхөн таны амьдралын хэвшил, эрүүл мэндтэй холбоотой гэдгийг санаарай.

Өөрийгөө энэ байдлаас гаргаж болно

4 Энэ тийм ч хөгжилтэй биш

Иймэрхүү зүүдэндээ хий зүйл харах үзэгдэл нь 3 түвшинтэй. Хамгийн эхэнд хэн нэгэн таныг өрөөний хаа нэгтэйгээс ажиглах, ширтэх мэдрэмж төрнө. Тэрчлэн цээжин дээр даралт мэдрэгдэж, амьсгалахад бэрх болж, хамаг биеийн хөлс асгарна. Хамгийн сүүлд хэчнээн хичээгээд ч биеэ хөдөлгөж, дуугарч чадахгүйд хүрдэг тул үүнээсээ үүдэн гүн цочрол болон сэтгэлийн хямралд орох тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Гэвч эдгээр зүйлс бодит биш гэдгийг санаж, өөрийгөө аль болох тайвшруулахыг хичээгээрэй.

Энэ тийм ч хөгжилтэй биш

5 Нойрны саажилт

Английн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар, судалгаанд оролцогчдын 30 хувь нь иймэрхүү мэдрэмжийг авч байсан хэмээжээ. Тэрчлэн насны хувьд 15-30 насанд түгээмэл тохиолддог бөгөөд ажлын ачаалал, стресс, нойргүйдлээс болж илэрдэг нэгэн төрлийн сэтгэцийн эмгэг гэсэн байна. Түүнчлэн нүдэнд үзэгддэг аймшиг төрх, дуу хоолой нь хүний төсөөллөөс гардаг тул аль болох сэтгэхүйд муугаар нөлөөлөх аймшгийн киноноос татгалзах хэрэгтэй.

Нойрны саажилт

6 Хэнд ч тохиож болно

Иймэрхүү эмгэг нь хэнийг ч ялгахгүй гэдгийг санаарай. Тиймээс та өөрийгөө үүнээс сэргийлж,  аль болох амьдралын зөв хэвшлийг олж аваарай. Тэрчлэн тогтмол цагт унтаж, аль болох стресстэхгүй, компьютер, гар утаснаасаа тодорхой хугацаагаар холдож, агаар салхинд гарч байх хэрэгтэй. Хэдийгээр танд иймэрхүү аймшигтай зүйл тохиосон ч, энэ таны хийсвэр сэтгэлгээнээс үүдэлтэй тул ямар нэгэн хор уршиг, гэмгүй явдал гэдгийг санах нь зүйтэй.

Хэнд ч тохиож болно

7 Итгэхэд үнэхээр бэрх

Заримдаа болсон зүйлийг итгэмээргүй, ер бусын хэмээн бодож ямар нэгэн сүнс, хий үзэгдэлтэй холбох тохиолдлууд цөөнгүй. Жишээ нь хэрвээ та амьд үхдэлтэй, аллагатай, сэтгэл зүйн аймшгийн кино, сүнстэй кино үздэг бол түүнийгээ харах болно. Тиймээс болсон зүйлийг юун түрүүнд хий үзэгдэл, чөтгөр шуламтай холбохын оронд үзэж харж, сонсож буй зүйлээсээ шалтгааныг эрэлхийлээрэй.

Итгэхэд үнэхээр бэрх

8 Маш олон шалтгаантай

Энэ бүхэн танд тохиолдсон стресстэй үйл явдал, айдас, нойр, генетик зэргээс шалтгаалдаг байна. Мэдээж энэ бүхнийг хэн нэгэн зүгээр ч нэг хэлээгүй, эрдэмтэн докторууд судалгаагаар баталсан тул эргэлзэх хэрэггүй юм. Тиймээс иймэрхүү зүйлийг эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой.  Ихэвчлэн хүний унтах сэрэх горим алдагдсан үед үүсдэг учраас ээлжийн ажилтай хүмүүс анхаарах нь чухал.  Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Маш олон шалтгаантай

9 Ямар ч байдлаар илэрч болно

Хүн бүрт харилцан адилгүй мэдрэмж айдсыг өгдөг учраас тийм ийм гээд тайлбарлахад бэрх. Хүн бүрт мэдрэгдэж мэдрэмж нь ижил ч, илрэх байдал нь өөр. Хэзээ, хэдийд илрэх боломжтойг таамаглахын аргагүй. Зарим хүмүүс энэ мэт зүйлстэй түгээмэл учирч, зүүдэндээ алхах, явах тэр бүү хэл өөрийн мэдэхгүй аймшигт хэргийг хийсэн байх тохиолдлууд цөөнгүй.

Ямар ч байдлаар илэрч болно

10 Үргэлжлэх хугацаа харилцан адилгүй

Зарим хүнд 20-40 секунд хэртэй үргэлжилж байхад эсрэгээрээ маш урт удаан, олон цагаар үргэлжлэх нь цөөнгүй. Хэдий богино хугацаанд өнгөрсөн ч, яг л тамд байгаа мэт аймшигт мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс өөрийгөө энэ мэт эрсдэлд оруулахгүйн тулд амьдралын зөв хэвшлийг эртнээс суулгаарай.

Үргэлжлэх хугацаа харилцан адилгүй

231
таалагдаж байна

61
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()