Алдартай брэндүүдийн хэрэглэгчдээ татах арга

Томоохон компаниудын маркетингийн албаныхан "үнэр нь ямар ч зураг дүрслэл, дуу чимээнээс илүү дурсамж сэргээж, сэтгэл татдаг" талаар маш сайн мэддэг бөгөөд бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг ихэсгэхийн тулд үнэр, дуу чимээг ашигладаг байна. Ингээд ихэнхи худалдан авагчдын тааварладаггүй маркетингийн 10 заль мэхийн талаар хүргэе.

Алдартай брэндүүдийн хэрэглэгчдээ татах арга

1 “Holiday Inn” зочид буудал

“Holiday Inn” зочид буудлын сүлжээ өрөөнд нь буудалласан болон бааранд нь сууж байгаа үйлчлүүлэгчдийг аль болох удаан тогтоон барихын тулд үнэр болон хөгжмийн хоршлийг ашигладаг байна. Жишээ нь, ажил хэргийн уулзалтанд арьсны болон хуримын сарнайн үнэрийг ашигладаг ажээ. 
Тэр ч байтугай өглөөд тусгай нунтагийг агааржуулах системээр дамжуулан агаарт тараах бөгөөд энэ нь бассейнаас ч үнэртдэг байна. Харин зочид буудлын зочид ямар нэгэн баяр тэмдэглэж байгаа бол “Holiday Inn” буудлаас жимс жимсгэнийн үнэрээр бэлэг барьдаг гэнэ.

“Holiday Inn” зочид буудал

2 Шарсан төмсний дуу чимээ

Түргэн хоолны “McDonald’s” сүлжээ шарсан төмс болон бусад хоолнуудаа борлуулахдаа нэлээн түрэмгий бодлого баримталдаг бөгөөд үдийн хоолны цагаар тус байгууллагын зүгээс зарлалын радиогоор жолооч нарт тусгайлан зориулсан зар нэвтрүүлдэг гэнэ. 
Жишээлбэл, эдгээр сурталчилгааний мэдээний нэгд төмс шарагч болон автомашины халаалтын системийн аль нэгийг санагдуулам дуу чимээ ордог гэнэ. Ийм хачирхалтай чимээг арын дэвсгэр болгохдоо жолооч нарт өөрийн автомашиндаа шарсан төмсийг амлахыг санал болгодог байна. 

Шарсан төмсний дуу чимээ

3 “Apple”-ийн жинхэнэ үнэр

 

“MacBook”, “iPhone” зэрэг Apple-ийн бусад бүтээгдэхүүний худалдан авагчид эдгээр шинэ ухаалаг төхөөрөмжүүдийн үнэрийг сайн мэддэг билээ. Зарим хүмүүс үүнийг алимны үнэр ч гэлцдэг. Харин бусад худалдан авагчдын үзэж буйгаар онцгой үнэр төхөөрөмжийн дотор талаас гарч байгаа гэжээ. Хуванцар “iPhone” ч хөнгөн цагаан материалаар хийгдсэн “MacBook”-тэй адил үнэртэй байсан хэдий ч “Аpple” компани дээрх таамаглалыг эрс үгүйсгэдэг байна.

“Apple”-ийн жинхэнэ үнэр

4 Гутал ба цэцэгс

“Nike”-ийн дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээ аль болох үнэ өндөртэй бүтээгдэхүүнийхээ тасаг руу явуулахын тулд цэцэгсийн үнэрийг ашигладаг гэвэл та итгэх үү? Судалгаагаар, тус дэлгүүрээр үйлчлүүлж буй дундаж орлоготой худалдан авагч л гэхэд цэцэгсийн үнэрт “мансууран” 10 доллараар илүү бүтээгдэхүүнд мөнгөө үрэхэд бэлэн болдогийг баталжээ. 
Түүнчлэн дэлгүүрүүдийн хана хар хээ угалз эсвэл саармаг тон бүхий цагаан өнгөөр будагдсан байдаг ажээ. Энэ нь үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах замаар халааснаас нь ихээхэн хэмжээний мөнгө гаргахад нөлөөлөхийн тулд юм байна.

Гутал ба цэцэгс

5 “M&M’s” үнэртдэггүй

Лондон дахь алдарт “M&M’s-ийн ертөнц” дэлгүүрт ороход үргэлж шоколадны гайхалтай хурц, амтат үнэр ханхийдэг. Нэг талаас, шоколад зардаг дэлгүүр тул ингэж үнэртэх нь ойлгомжтой. Гэхдээ, хэрэв сайтар анзаарах юм бол бүх бараа бүтээгдэхүүнүүд тусгайлан савласан вакум ууттай болохыг төвөггүй олж харах болно. Худалдан авагчдын дуршлийг өдөөхийн тулд шоколадны хурц үнэрийг дэлгүүрт тусгайлан тархаадаг ажээ.

“M&M’s” үнэртдэггүй

6 Заарын үнэр мөнгө татдаг

Үнэр нь ихэнхдээ хүний бодлоо төвлөрүүлэх, цэгцтэй сэтгэхэд саад болж, сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлж байдаг. “Aromasys” компанийн мэргэжилтнүүд янз бүрийн нөхцөлд тохиромжтой зөв үнэрийг гаргаж авахын тулд ажилладаг байна. 

“Mirage” казино, зочид буудалд л гэхэд полинез дэвсгэр дээр суурилсан үнэрийг ашигладаг бол алдарт “Bellagio”-гаас итали үнэр сэнхийдэг. Харин “Venetian” зочид буудлаас заарын хурц үнэр ханхалдаг. Үнэрийг тухайн байгууллагаар үйлчлүүлж буй хүмүүсийн ерөнхий чиг байдал, өрөө, интерьерийн онцлог, сэдэвт тохируулан гаргах бөгөөд заар нь ерөнхийдөө эр зориг, амжилтыг илэрхийлдэг байна.

Заарын үнэр мөнгө татдаг

7 Тураах үнэр

Хүмүүс өөрсдийгөө илүүдэл жинтэй, тиймээс өөх шатаахаасаа илүү хэмжээгээр идэж уудаг эсвэл бодисын солилцоо буруу явагддагаас таргалдаг гэж ихэвчлэн боддог. Гэхдээ тэдний түмэн буруу. “Slimscents”, “Aroma Patch”, “Prends-Moi” компаниуд хүмүүс өөрийн бие организм, сэтгэл санаанд тохирсон тураах үйлчилгээтэй зөв үнэрээ үнэртдэггүйгээс илүүдэл жин хуримтлуулдаг хэмээн баталж байна. "Тиймээс турахыг хүссэн хүмүүс оройн хоолны үеэрээ шинэхэн жимс жимсгэнэ, хүнсний ногооны үнэрийг авч байх ёстой" гэжээ.

Тураах үнэр

8 Талхны үнэр

“Net Cost” сүлжээ дэлгүүр бүтээгдэхүүнээ хурдан зарахын тулд бас л үнэрийг ашигладаг. Бүр идэвхтэйгээр шүү. Ингэхийн тулд тэд дэлгүүрийнхээ агааржуулалтын системийг ашиглан шинэхэн талх болон шоколадны үнэрийг объектдоо байнга тараадаг ажээ. Энэ арга нь ч амжилттай хэрэгждэг бөгөөд худалдан авагчид талх, шоколад өрсөн тавиурын дэргэд саатаж заавал нэг бүтээгдэхүүн аваад гардаг гэнэ.

Талхны үнэр

9 Цогцосон дахь шанцайн үнэр

Хүүр хадгалах газар, оршуулгын товчооны ихэнхи ажиллагсад аажмаар илжирч байгаа цогцосны үнэрийг сайн мэддэг. Үүнийг дарах үүднээс оршуулгын товчоодын ашигладаг хамгийн түгээмэл үнэртэн бол шанцайн үнэр юм. Шанцай нь тухайн орчиндоо тохь тухтай, итгэл төрүүлэхүйц үнэрийг ялгаруулахаас гадна илжирч, муудаж байгаа цогцосны үнэрийг сайн дардаг байна. 
Хэрэв цогцосыг оршуулах эсвэл чандарлахын өмнө занданшуулаагүй бол шанцайн сулхан үнэр гардаг гэнэ. Түүнчлэн дотны хэн нэг нь нас барсан хүн оршуулах товчоонд хандахдаа шанцайн үнэр гарч байгаа товчоог сонгох нь элбэг байдаг талаар баримт байдаг байна.

Цогцосон дахь шанцайн үнэр

10 Онгоцон доторхи үнэр

Агаарын тээврийн компаниуд ч онгоцны бүхээгтээ үнэртэн ашигладаг. Жишээлбэл, “Singapore Airlines” компани л гэхэд “Stefan Florida Waters” үнэртэнг ашигладаг бөгөөд энэ үнэр алчуур болон онгоцны үйлчлэгчийн өмсгөлөөс үнэртдэг байна.
Тиймээс, онгоцны үйлчлэгч дэргэдүүр өнгөрөх тоолонд тухайн зорчигчдод анхилуун үнэр хүрдэг ажээ. Энэ нь зорчигчдын сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, тухайн агаарын тээврийн компаниар дахин үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог гэнэ.

Онгоцон доторхи үнэр

46
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()