Гэрийн нөхцөлд нүүрний үсээ хэрхэн авах вэ?

Гэрийн нөхцөлд байгаа материалаа ашиглан хэрхэн нүүрний илүүдэл үстэй тэмцэх талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе. Бүсгүйчүүд нүүрний илүүдэл үсээ арилгах гэж янз янзын арга үзээд бүтэлгүйтэх эсвэл үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч цаг зав, мөнгөө ихээхэн үрдэг шүү дээ. Тэгвэл бидний мэдээллээс хүний биед хор хөнөөлгүй, байгалийн аргаар хэрхэн вакс бэлтгэх талаар мэдээллийг аваарай.

Гэрийн нөхцөлд нүүрний үсээ хэрхэн авах вэ?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Турмерик

Турмерикийн нунтгаар нүүрний илүүдэл үсийг унагаж, тэрчлэн ургалтыг нь удаашруулдаг болохыг мэдэх үү? Үүнийг хийхийн тулд тус нунтгийг багахан тарагтай холиод илүүдэл үстэй хэсэгтээ түрхээд 5-7 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Ихэвчлэн Хятад, Энэтхэг бүсгүйчүүд энэхүү аргаар нүүрний үсээ гуужуулдаг байна. Түрхэх явцад нүүр таталдах, загатнах, хорсох мэдрэмж өгвөл харшил өгч байх магадлалтай тул нүүрээ даруй угаах хэрэгтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд харшлах гээд байдаг талтай юм.

Турмерик

2 Овьёосны гурил

Бас нэгэн үр дүнтэй аргуудын нэг бол овьёосны гурилны нухаш юм. Овьёосны гурил нь барзгар найрлагатай тул гуужуулах үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн исэлдүүлгийн эсрэг үйлчилгээтэй учраас нүүрний улайлтыг багасгаж, нарны хэт ягаан туяанаас хамгаалах болно. Үүнийг бэлтгэхдээ, амны халбаганы тал хэмжээтэй овьёосны гурилан дээр 6-8 дусал лемоны шүүс, 1 цайны халбага зөгийн бал зэргийг хийгээд холигчинд холино. Ингээд бэлдсэн зуурмагаа нүүрэндээ жигд нимгэн түрхээд, бүрэн хатсаны дараа буюу 15 орчим минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

Овьёосны гурил

3 Сахараар вакс хийх

Гоо сайхны салонуудаар энэхүү аргыг ашиглан илүүдэл үсийг арилгадаг. Үүний тулд 2 аяга элсэн чихэр, ¼ аяга ус, ¼ хэмжээтэй лемоны шүүс хэрэгтэй. Эдгээрийгээ холиод халуун гал дээр буцалгана. Буцалгаж байхдаа байнга хутгах хэрэгтэй. Ингээд сахар хайлж хөөсрөн, өтгөвтөр бор болох ёстой. Бэлдсэн зуурмагаа шилэн саванд хийгээд хөргөөрэй. Үүний дараа зуурмагаа илүүдэл үстэй хэсэг дээрээ түрхэж, хаттал нь хүлээх хэрэгтэй. Бүрэн хатсаны дараа үсний ургалтын эсрэг чиглэлд хуулж авах хэрэгтэй. Өвдөлтийг багасгахын тулд ваксаа түрхэхээс өмнө хүүхдийн талькийг жигд нимгэн түрхэж өгөөрэй.

Сахараар вакс хийх

4 Уушгин чулуу

Уушгин чулуу буюу бидний хувцасныхаа илүүдэл хог, бөөсийг түүдэг чулуугаар ийнхүү илүүдэл үсээ хуулах боломжтой ажээ. Тус чулуугаар илүүдэл үстэй хэсгээ үрэх нь үсний ургалтыг удаашруулж, тэрчлэн илүүдэл үсийг арилгадаг байна. Хэт чанга үрвэл арьсаа зулгалах аюултай шүү бүсгүйчүүд ээ...

Уушгин чулуу

5 Гаатай цай

Гаатай цайг өдөр тутамдаа ууж байх нь биеийн илүүдэл үсны ургалтыг багасгаж, удаашруулдаг байна. Тэрчлэн тухайн хэсэгтээ өтгөн цайны хандаар халуун бүлээн жин тавих нь үр дүнтэй байдаг ажээ.

Гаатай цай

6 Өндөгний цагаантай маск

Үүний тулд эрдэнэшишийн гурил, өндөгний цагаан, сахар, хэрэгтэй. 1 халбага эрдэнэшишийн гурил, цайны халбаганы тал хэмжээтэй сахар, 1 ширхэг өндөгний цагааныг авч жигд сайн хольж өгнө. Ингээд бэлэн болсон зуурмагаа илүүдэл үстэй хэсэгтээ жигд нимгэн түрхэж өгөөрэй. Хатсаны дараа хуулах эсвэл, угааж цэвэрлэнэ. Энэ нь арьсыг гүн цэвэрлэх давхар үйлчилгээтэй.

Өндөгний цагаантай маск

7 Фитоэстогены дэглэм

Царгас, гоньд, маалинга, чихэр өвс зэргийг хүнсэндээ өдөр тутам хэрэглэвэл илүүдэл үс багасч, арьс илүү зөөлөн толигор зөөлөн болдог. Учир нь тэдгээр хүнсэнд эмэгтэйчүүдийн даавар ихээр агуулагддаг учир эрчүүд идэхдээ анхаарах нь зүйтэй.

Фитоэстогены дэглэм

8 Папаяа

Папаяа жимс нь илүүдэл үс унагах, тэрчлэн арьсыг зөөлөн толигор гэрэлтсэн болгоход маш тустай ажээ. Тус жимсийг холигчид хийж жижиглээд дээр нь бага зэрэг лимоны шүүс, цайны халбага зөгийн бал хийгээд асуудалтай хэсэгтээ нимгэн жигд түрхэж өгнө. 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

Папаяа

9 Төмс, шар мэшил

Шар мэшил, төмсний шүүсээр илүүдэл үстэй хэсгээ арчиж өгвөл ургалтыг багасгаж, үсний ширхгийг нарийсгадаг байна. 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хийж байж үр дүнгээ өгдөг.

Төмс, шар мэшил

10 Зөгийн балны маск

2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага хүүхдийн будааг (каш) холиод илүүдэл үстэй хэсэг дээрээ тавьж 15 минут болсны дараа бүлээн усаар угааж арилгана. Дараа нь заавал нүүрний тос түрхэх хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа энэхүү маскыг тавихад илүүдэл үс эрс багасч, царай өнгөлөг толигор болсон нь мэдэгдэнэ.

Зөгийн балны маск

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()