21-р зууны загварлаг хатан хаан

Өнөөдөр та бүхэндээ гайхалтай үзэсгэлэнтэй, хурц ухаантай, түүгээр ч үл барам загварлаг нэгэн бүсгүйг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард ухаалаг эмэгтэй байдаг гэх үг яг л түүнд зориулсан гэмээр. Ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

21-р зууны загварлаг хатан хаан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Энэ үзэсгэлэнт бүсгүйг Шейхи Моза (Sheikha Mozah) гэдэг бөгөөд Катарын эрхэм дээд шейх Хамад Бин Халифа Ал Танигийн 2 хоёр дахь гэргий, Катар улсын хамгийн нэр нөлөөтэй тэргүүн хатагтай билээ. Харин өдгөө дэлхийн хамгийн баян, газрын тосны нөөцөөрөө гайхагддаг Катар улсыг түүний 4 дэх хүү Тамим Бин Хамад Аль Тани удирдаж байгаа юм.

2

Тэрээр Катар улсын анхны улс төрч эмэгтэй бөгөөд “Forbes” сэтгүүлээс Ойрхи Дорнод дахь хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодруулсан байдаг. Үзэсгэлэн гоогоороо дэлхийд гайхагдахын зэрэгцээ мэдлэг боловсрол, хүнлэг энэрэнгүй сэтгэлээрээ ч мөн сая сая хүний зүрхэнд оршиж буй хатагтай юм.

3

Шейха Моза Катарын их сургуулийг улс төрч чиглэлээр сурч, дүүргэсэн бөгөөд улсынхаа дотоод болон гадаад харилцааны бодлогод чухал нөлөө үзүүлж, улсынхаа нэр төрийг өндөрт өргөж байна.

4

Тэрээр өөрийн нөхөр Халифийг гадаадын орнуудад айлчлал хийхэд нь үргэлж дагалдан явж, асар их нөмөр нөөлөг, тус дэм болохын зэрэгцээ, эмэгтэй хүний зөөлөн, уян хатан боловч оновчтой бодлогыг баримтлан, гадаад дахь айлчлалуудыг нь амжилттай болгоход тодорхой хувь нэмэр оруулдаг байна. Шейхи Моза нь Боловсролын яамны дэд ерөнхийлөгч бөгөөд Катарын шинжлэх ухаан, технологийн салбарт маш их хөрөнгө оруулалт оруулсан хүчирхэг нэгэн юм. 

5

Ерөнхийдөө улсынхаа боловсрол, шинжлэх ухааны салбарыг удирдан, чиглүүлж байдаг төдийгүй оюутан суралцагчдад илүү боловсрол мэдлэг олгохын төлөө Америкийн чадварлаг доктор, профессор нарыг урилгаар авчирч, хичээл заалгадаг байна. Түүний хичээл зүтгэл, нэр хүнд нь өнөөгийн Катар улсыг дэлхийн тавцанд гаргаж чадсан юм. Мөн 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ тус улсад зохиогдохоор болсон нь ч түүний цуцашгүй хөдөлмөр, ухаалаг бодлоготой салшгүй холбоотой.

6

Билэг тэмдэг төдий тэргүүн хатагтай байхаас илүүтэй хойч үе нь болсон хүүхэд, залуусд анхаарлаа ихэд хандуулж, тэдний боловсролд чин сэтгэлээсээ санаа тавин, өөрийн сангаа хүртэл байгуулсан байдаг. Үүнд нь 7-12 насны сургуульд хамрагдаж чадаагүй, ядуу буурай өрхийн хүүхдүүд үнэ төлбөргүй сурч, боловсрох бүрэн боломжтой юм.

7

Тус улсын иргэд хийсэн бүтээсэн зүйл ихтэй тэргүүн хатагтайгаа маш ихээр хүндэтгэн биширдэг ажээ.

8

Катарын шейх Хамад Бин Халифа гурван эхнэртэй ч Моза өөрийн сэвтэшгүй их нэр хүнд, гоо үзэсгэлэнгээрээ их, бага эхнэрүүдээс ялгарч чадсан юм. Тэрээр өөрийн загварлаг байдлаа хэзээ ч алддаггүй төдийгүй, өдгөө 56 настай, бүр 7 хүүхэд гаргасан гэхэд ч итгэх хүн цөөн.

9

Үзэсгэлэнт төрх, гуалиг биеэ загварлаг хувцас, ухаалаг байдлаараа чимэх түүнийг харсан хэн бүхэн эрхгүй хүндлэх, хайрлах сэтгэл төрнө. Тэрээр ямагт үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулж өмсдөг нь улс орноо гэсэн сэтгэл, соёл уламжлалаа дээдэлдэг нэгэн болохыг нь харуулдаг билээ.

10

11

12

13

14

15

16

17

361
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()