Ким, Канье Вест хоёрын зургаар мөнгө олж эхэллээ

Өнөөдөр дэлхий даяараа Ким, Канье хоёроор амьсгалж байна. Тэдний хэрхэн яаж хөдөлж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж, үйлдэл бүрийг нь сурвалжилж байгаа нь нууц биш. Харин нэгэн сэргэлэн бүсгүй зөвхөн сонирхлоороо тэдний зургийг фотошоп программаар засч янзалсан нь ингэтлээ их нэрд гарна гэж хэн санах билээ. 

Ким, Канье Вест хоёрын зургаар мөнгө олж эхэллээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Энэ бүсгүйг Жен гэдэг. Мэргэжлийн зураач, уран бүтээлч бөгөөд хоббигоо болгож элдэв төрлийн сонин гайхалтай бас маш хачин зургуудыг фотошопдож интернэтэд байрлуулах дуртай ажээ. 

Нэг өдөр найз нь жилийн өмнө Грэмми дээр авахуулсан хос хоёрын зургийг фотошопдооч хэмээн ятгажээ. Уран бүтээлч бүсгүйд мэдээж ингэх нь асуудалгүй шүү дээ... 

Тэрээр Канье өөрийгөө үнсэж байгаа мэтээр янзлаад орхиж. Үүнийгээ твиттер дээрээ жиргэтэл хүмүүс хөгжилтэйгээр хүлээн авч түгээж гарчээ.

Тэр өөрөө ч энэ талаараа мартаад сар гаруй болжээ. Гэтэл түүний энэ бүтээл инстраграмм дээр олон дагагчтай хошигногч @thefatjewish -ийн гарт орсон байна. 

Зураг дэлхий даяар тархаж явсаар жилийн дараа Скотт Марш гэдэг нэртэй графитчин залуу Сидней хотын гудамжин дахь хананд уг фотошопыг томоос томоор зурж орхилоо. Энэ зургийг Жен олж хараад асар их урам зориг орлоо хэмээн өөрийн жиргээндээ дурдсан байна.

Ханын зураг дэлхий даяар цацагдсаны дараа Скотт Марш эх хувилбарыг нь 100,000 доллараар зарна хэмээн зар тараасан байна. Худалдан авагч захиалга өгсний дараа 24 цагийн дотор уг зургийг будаж арилгаад хэвлэмэл хувийг нь худалдан авагчид илгээх болзолтой гэжээ. Тэр ч бүү хэл Каньед өөрт нь үүнийг худалдан аваач хэмээн уриалсан байх юм.

Скотт Маршал жижиг хувилбарыг нь 40 доллараар зарж, харин дээрх цагаанаар будсан зураг 100,000 доллараар авах эзнээ хүлээж байв. Энэ талаар Америкийн өдөр тутмын сонинд хэдийн гараад амжжээ.

Зарлал гарснаас гурав хоногийн дараа Скотт зураг зарагдлаа гэж жиргэсэн байна. Жен жиргэхдээ: "Скотт үнэндээ 100,000 доллараа яг авсан эсэх нь эргэлзээтэй, сүлжээ даяараа л хүмүүсийн анхаарал татах гэсэн маркетинг бас байна шүүдээ" гэж хэлжээ.

Скотт ч өөрийнхөө бүтээлийг арилгаад энэ талаар хөөрхөн шуугьж байтал бас нэг явдал болсон байна. Та бүхэн таа даа.

Скотт өөрийгөө үнсэж байгаагаар дүрсэлсэн графит зураг. Үүнийг харсан Скотт  нэг л дурамжхан байв. Харин хүмүүс: "Хүний санааг хулгайлсан залуу өөрийнх нь бүтээлийг хулгайлсан талаар уурлах нь тун тохиромжгүй. Гэхдээ би Канье өөрийгөө үнссэн нь бүтээлд илүү дуртай" гэж жиргээндээ бичицгээсэн байв.

 

Жен хэлэхдээ: " Скотт чи бол гайхалтай авьяастай залуу, Гэхдээ энэ сайхан бүтээлийг мөнгөний төлөө хийж байгаа бол муу л байна. Таны сайхан санааг хэн нэгэн унтраах ямархуу байдгийг мэдрэх сонин байгаа биздээ? Хэрвээ гэрэл зурагчин Жасон Мерит анхлан энэ зургийг аваагүй бол энэ бүх зүйл болох ямар ч боломжгүй байсан гэдгийг ойлгож авдаа" гэж жиргэсэн байна.

22
таалагдаж байна

34
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()