Тайландын секс жуулчлал

Секс жуулчлал хэмээх ойлголт нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд багагүй хугацааг үджээ. Энэ нь сүүлдээ бизнес болтлоо өргөжиж, түүгээр мэргэшсэн ажилчид, шоу үзүүлбэрүүд гэрлийн хурдаар нэмэгдсээр байгаа юм. Ялангуяа Тайланд улс бол трансжендер миссүүд, гулгаа массаж, секс энтертайнментаараа алдартай. Тэгвэл хамтдаа тус улсын нэрийг таниулсан, алдартай секс жуулчлалын гарал үүсэл, болон түүхэн хөгжлийн тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая.

Тайландын секс жуулчлал

1

Өдгөө Тайланд улсад ажиллах хүчин, иргэдийн ажилгүйдлийн төвшин маш дээгүүр байранд бичигдэж байна. Учир нь секс уламжлалаар жуулчдыг татаж, түүнээсээ маш их ашиг олдог боловч, шаардлагатай боловсон хүчин, тусгай мэргэжилтэй хүмүүс ховор болсонд оршино. 2005 оны статистикийн судалгаагаар тус улсын секс үйлчилгээ үзүүлдэг газрууд болон, массажистуудын тоо 200 мянгаас 300 мянга байсан бол саяхны судалгаагаар энэ тоо өсч 800 мянгаас 2 саяд хүрсэн байна.

2

Паттаяа хотын гудамжинд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг охид, үйлчилгээний газрууд, секс дэлгүүрүүд олноор байрлах ажээ. Тэд үйлчлүүлэгчтэй тохиролцон гулгаа массаж хэмээх нэрэн дор аюулгүй секс хийдэг байна. Жуулчид тэдгээр охидоос сонгон 1 цагаас эхлээд бүтэн хоногоор түрээслэх боломжтой гэнэ.

3

Харамсалтай нь сексийн хэт задгай, эмх замбараагүй байдлаас үүдэн балчир насны хүүхдүүд бэлгийн амьдралд эрт орж, үр хөндөлт, зулбалт зэрэг асуудал үүсгээд байгаа юм. Нийгмийн энэ замбараагүй байдлаас болж, олон балчир үрс амь, амьдралаараа дэнчин тавьж байхад, байдал өөрчлөгдөхгүй, харин ч улам газар авсаар л...

4

Зарим газруудад нас биед хүрээгүй балчир охид хөвгүүдээр хэн нэгний бэлгийн дур хүслийг хангах хэрэгсэл мэт боолчлох явдал мэр сэр байдаг аж. Тайланд улсын засгийн газраас хэрвээ энэ байдал улам хурцадвал үндэстэн цаашид оршин тогтнох эсэхтэй шууд хамааралтай болно хэмээжээ.

5

Хамгийн хачирхалтай нь Тайландын энэхүү алдарт секс жуулчлал БНХАУ-аас гаралтай гэвэл та итгэх үү? Анх Тайланд улсад усан цэргийн хэсэг ажилчид зочлон ирж, суурьшсан байна. Тэд амьдрахад тун хэцүү байснаас хүмүүст нууцаар секс үйлчилгээг хийж эхэлжээ. Энэ нь улмаар газар авч, өнөөгийн өнгө төрхөө олсон гэдэг.

6

Тайланд улсад бас нэгэн аймшигтай бичигдээгүй хууль үйлчилдэг. Хэрвээ хэн нэг эр, өр тавиад түүнийгээ төлж амжилгүй нас барвал, түүний үр хүүхэд, эхнэр нь төлөөсийг нь төлөх шаардлагатай болдог. Эхнэр нь түүнийг төлж чадахгүй бол гэрт байгаа балчир үрсийг хүчээр оронд нь авч худалдаалах эсвэл биеийг нь үнэлүүлж, мөнгөө төлүүлдэг ажээ. Үнэхээр аймшигтай биш гэж үү?

7

Энэ мэт маш олон бага насны хүүхдүүд өөрийн сонголтоор бус хэн нэгний дарамт шахалтаар биеэ үнэлэх зам руу ордог аж. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эрээ цээргүй, садар самуун зүйлс ямар ч цензур шалгуургүй ихээр гардаг нь эргээд хүүхдийн хүмүүжилд асар муугаар нөлөөлж, мөнөөх л секс үйлчилгээний эргэх холбоог үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

8

Холбогдох хуулийн байгууллага болон засгийн газраас ч тэрхүү садар самуун зүйлстэй хангалттай сайн тэмцэж чаддаггүй байна. Анх 1960 онд хуулиндаа ийнхүү садар самуун зүйлсийг гаргахгүй байх хориг тавьсан ч, энэ нь амжилт олоогүй юм. Учир нь эдгээр нь улсын төсөв, санхүүжилтийг бүрдүүлж буй гол хүчин зүйл болсонтой ч дам холбоотой. Хэрвээ секс жуулчлалыг хаавал улс бүхэлдээ хямралд орох болно гэдгийг засгийн газар ч тэр, ард түмэн ч тэр бүгд сайн мэднэ. 

9

Жилд сая сая хүмүүс тус улсад секс жуулчлалыг зорилгоор очдог байна. Тэд парк, соёл амралтын хүрээлэн, алдарт массаж, секс үйлчилгээ үзүүлдэг газруудаар л голдуу сонирхож эргэлдэнэ. Улсын ард иргэд нь энэ мэт садар зүйлсийг хориглож, бослого хөдөлгөөн явуулсан ч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар өдийг хүргэжээ.

10

Тайланд улс бол та бидний сайн мэдэж байгаачлан трансжендер залуус, хүйс солих хагалгаа, секс үйлчилгээ зэргүүдээрээ дэлхийд зартай. Нийгмийн энэ мэт замбараагүй байдлаас болж, маш олон өсвөр насны хүүхдүүд хүйсийн тодорхой бус шилжилтэд орж, хүйсээ солиулах нь ихэссээр байгаа аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()