Одууд гэрийн үйлчлэгчдээ хэрхэн дээрэлхдэг вэ?

Алдар нэртэй одуудын ар талыг найдвартай бэлдэж, тусалж, үргэлж хамт байна гэдэг шүтэн бишрэгчдийнх нь хувьд мөрөөдөл төдий зүйл байдаг. Тэднийг холоос харахад л үзэсгэлэнтэй, харин яг тулаад харьцахад эвгүй ааш араншинтай олны танил хүмүүс бас байдаг гэнэ. Ингээд та бүхэндээ гэрийн үйлчлэгч, ажилчидтайгаа зүй бус харьцаж, хүний санаанд оромгүйгээр дээрэлхэж, дарамталдаг одуудыг танилцуулъя.

Одууд гэрийн үйлчлэгчдээ хэрхэн дээрэлхдэг вэ?
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Өөрийн бүтээсэн дүрүүдээрээ олны танил болж, нэгэн цагт амжилт өөд тэмүүлж явсан тэрээр хар тамхи, согтууруулах ундаа зэргийг хэтрүүлэн хэрэглэх болсноор нэр хүндээ шаварт хутгаж орхисон юм. 2012 онд тэрээр машины осол гарган, цагдаа нарт баригдах үеэрээ туслах Гэвин Дойл (Gavin Doyle)-оо дуудсан байна. Түүний туслах нь цагдаагийн газарт ирж, бүсгүйг батлан дааж авсан аж. Тэд машиндаа суун явж байхдаа Линдсей туслахаа элдэв бусаар загнаж, машинаасаа хүртэл хөөж буулгасан гэнэ. Харин Гэвин Дойл тоосон шинжгүй үргэлж л ингэж байдаг шүү дээ хэмээн мэдэгдсэн байдаг.

Линдсей Лохан (Lindsay Lohan)

2 Паула Дийн (Paula Deen)

Хоолны сувгийн од эмэгтэй олон сонирхолтой хоолны шоугаараа алдар нэрд гарсан юм. Үргэлж л хөнгөхөн инээмсэглэж, авьяас чадвараа гайхуулан олны хүндэтгэлийг хүлээсэн боловч бас л зан аашийн хувьд ойлгомжгүй нэгэн билээ. 2014 онд өөрийн ресторан болох “Uncle Bubba’s Oyster House”-г ажилчиддаа хэлж, ярилцалгүйгээр шууд хааж, олон хүнийг хоолноос нь салгаж байсан юм. Харин түүний ажилчид ресторанаа хаагдаж, ажилгүй болсон гэдгээ даргаасаа биш интернэтээс олж мэдсэн байдаг.

Паула Дийн (Paula Deen)

3 Кортни Лав (Courtney Love)

Алдарт “Нирвана” хамтлагийн дуучин Курт Кобэйний бэлэвсэн гэргий тэрээр хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг нэгэн билээ. Гэвч бусад оддын адилаар мөн л хар тамхи хэрэглэж, хэд хэдэн удаа цагдаагийн газрын хаалга татаж байсан юм. 2003 оны 2-р сард онгоцоор нисч яваад үйлчлэгчтэй муудалцан, хэл амаар доромжилсон гэх хэргээр баривчлагдсан удаатай. Үүнээс ердөө жилийн дараа түүний ажилтан гомдол гаргаж, шүүхэд дуудсан юм. Учир нь түүний үйлчлэгч Жессика Лабре (Jessica Labrie) Кортни Лавын гэрт долоо хоногийн 60 цаг амралтгүй ажилласан боловч цалин хөлсөө авч чадаагүй ажээ.

Кортни Лав (Courtney Love)

4 Мариан Кэри (Mariah Carey)

Олон гайхалтай уран бүтээлээ сонсогчдод хүргэн, хүндэтгэлийг нь хүлээсэн дуучин бүсгүй бусдын нүдэнд зөөлөн, дулаан нэгэн мэт харагдах боловч бодит амьдрал дээр харин яг эсрэгээрээ аж. 2014 онд түүний гэрийн үйлчлэгч Ейсэр Оливер (Yiser Oliver) Мариан Кэригийн боолчлолыг тэсэхээ байж ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа “Би өдрийн 16 цаг ажилладаг байсан, бас ямар ч хоол ундгүй шүү. Одоо үе боолын нийгэм биш. Тэр арай л дэндүү хатуу эмэгтэй” хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөн байдаг. Мөн дуучин бүсгүйн хүүхэд асрагчаар ажилладаг байсан Саймонэтт Да Коста ( Simonette Da Costa) гэх бүсгүйг мөн л өдрийн 24 цагаар ажиллуулж, унтуулж амраалгүй, хоол унд идэхийг хориглосон гэдэг бөгөөд эдгээр зовлон нэгт бүсгүйчүүд нэгдэн Мариан Кэригийн эсрэг шүүхэд гомдол гаргаж байжээ.

Мариан Кэри (Mariah Carey)

5 Лэди Гага (Lady Gaga)

Тэр бол өөрийн давтагдашгүй хэв маяг, хүчирхэг хоолойгоороо дэлхий дахинд нэр алдраа түгээсэн гайхалтай дуучин билээ. Гэхдээ төгс хүн гэж байдаггүй шиг түүнд ч бас асуудал их байна. Түүний гэрийн үйлчлэгч Женнифер Онейл (Jennifer O’Neill ) дуучин бүсгүй өөрийг нь ганц ч өдөр амраалгүй ажиллуулдаг төдийгүй өөртэй нь хамт унтахыг шаарддаг хэмээн гомдол гаргаж, шүүхэд дуудсан байдаг.

Лэди Гага (Lady Gaga)

6 Ким Кардашиан (Kim Kardashian)

“Keeping Up with the Kardashians” реалити шоунд оролцохдоо Ким үргэлж л зөөлөн, дулаан аашилж, бусдадаа тусалж бидний нүдэнд түүнээс өөр сайхан сэтгэлтэй хүн байхгүй мэт л сэтгэгдэл төрүүлж байсан юм. Гэхдээ дэлгэцний цаанаас болон нүүр тулан уулзахад эсрэг тэсрэг байх юм даа. Тэрээр онгоцонд явж байгаад үйлчлэгчтэй зүй бус харьцаж, элдвээр нь дуудаж байсан нь олны дургүйцлийг ихээр хүргэсэн юм.

Ким Кардашиан (Kim Kardashian)

7 Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

Алдарт “French Vogue” болон “Time Magazine” зэрэг сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн анхны хар арьст эмэгтэй гэдгээрээ домог болсон юм. 1998-2008 оны хооронд түүний гэрт үйлчилж байсан 10 ажилтан Наомигийн эсрэг гомдол мэдүүлсэн байдаг. Энэ бүхэн түүний учир битүүлэг, дээрэнгүй ааш зангаас болсон юм. Мөн тэрээр гэрийн үйлчлэгч рүү гар утсаа шидэж гэмтээсэн, хөлсний жолоочоо зодож, бие эрхтэнд нь хохирол учруулсан гэх зэргээр хэд хэдэн удаа ажилчиддаа гар хүрч шүүхэд дуудагдан, албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээж байсан билээ.  

Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

8 Кэтрин Хейгл (Katherine Heigl)

Олон кинонд өөрийн дүрээ мөнхөлж, чадварлаг нэгэн гэдгээ олноо таниулсан үзэсгэлэнт бүсгүй царай шигээ ааш зан сайтай биш гэнэ. Үйлчлэгч, ажилчидтайгаа дээрэнгүй харьцаж, бүтэхгүй зүйлс шаардаж нэгэн ёсондоо хатан хаан шиг л аашилдаг байж. Түүний энэхүү зангаас болж жүжигчин бүсгүйн гэрт гэрийн үйлчлэгч тогтдоггүй гэнэ шүү.

Кэтрин Хейгл (Katherine Heigl)

9 Жэймс Камерон (James Cameron)

Түүний бүтээсэн, найруулсан кино бүр амжилттай байж, дэлхий нийтийг байлдан дагуулдаг нь эцэс төгсгөлгүй авьяас чадварынх нь илрэл билээ. Харин түүнтэй хамтарч ажилласан жүжигчид, туслахууд дахиж, хамтрах хүсэлгүй болдог гэнэ. “Титаник” киноны гол дүрийн жүжигчин Кэйт Винслэт найруулагчийнхаа тухайд “Би лав түүнтэй дахиж хамтрахгүй. Хэн ч тэвчихийн аргагүй ааштай” хэмээсэн байдаг. Мөн “Аватар” киног бүтээх явцад жүжигчид, ажилчдыг утсаа унтраахыг шаарддаг бөгөөд хэрэв хэн нэгний утас дуугарвал шууд л булааж аваад, хананд савдаг байсан аж.

Жэймс Камерон (James Cameron)

10 Скотт Рудин (Scott Rudin)

Нэрт продюсер тэрээр таалагдахгүй зүйл байвал үг дуугүй хаядаг зуршилтай гэнэ. Тиймдээ ч 5-хан жилийн дотор 250 ажилчдыг халж, хөөн явуулсан байдаг. Мэдээж энэ бүхэн түүний хэт ихийг шаарддаг, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэлтэй нь холбоотой гэнэ.  

Скотт Рудин (Scott Rudin)

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзээрэй.

~ Одууд гэрийн үйлчлэгчээ хэрхэн дарамталдаг вэ? ~

35
таалагдаж байна

208
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()