Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон

Амьдрахад хамгийн таатай 10 улсуудыг судлаачид тодруулжээ. Тус судалгаанд тухайн орнуудын гэмт хэргийн гаралт, сурч амьдрах бололцоо, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ гээд бүхий л үзүүлэлтийг тусгасан байна. Ингээд хамтдаа амьдрахад хамгийн таатай, аз жаргалтай улсуудтай танилцуулъя.

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

10 Швед

Тус улсын уур амьсгал нь манай оронтой тун төстэй. Өвөлдөө хүйтэн сэрүүн, жиндүү байдаг аж. Тэрчлэн нийгмийн халамжийн систем, татварын үнэлгээ зэргүүд нь маш нарийн, сайн дэглэмтэй хэмээгддэг. Учир нь амаржсан эхчүүдэд цалинтай чөлөө олгож, хүүхдэд нь хангалттай хүрэлцэхүйц тэтгэмж олгодог учраас тэр шүү дээ. Тиймээс ч ард иргэд нь үргэлж инээмсэглэж, сэтгэл өндөр байдаг байна.Тэрчлэн засгийн газраас явуулж буй бодлого нь хүн бүрд хүртээмжтэй ил тод учраас хууль бус үйлдлүүд гарах нь тун цөөн. Ард түмэндээ эрх тэгш хандаж, эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэдэг улсуудын нэгээр шалгараад байна.

Швед

9 Австри

Байгалийн өвөрмөц тогтоц, соёлоороо гайхагддаг улсын нэг бол Альпийн нуруунд орших Австри орон юм. Хамгийн гол нь тус улсаас ард иргэдийнхээ эрүүл оршихуйд дээд зэргээр анхаарч, эрүүл мэндийн системийг сайн хөгжүүлсэн. Тиймдээ ч тус улсын ард иргэдийн дундаж наслалт нь бусад оронтой харьцуулахад хамаагүй өндөр юм. Эко системийг гол зорилгоо болгон, аль болох байгаль, хүнд ээлтэй бодлогыг хэрэгжүүлдэг ажээ. Тиймээс ч ард иргэд нь тайван амгалан, ядуурлын түвшин харьцангүй бага гэнэ. Тэрчлэн хотын үзэмж, цэвэр цэмцгэр байдлын тухайд яриангүй сайхан.

Австри

8 Шинэ Зеланд

Та санаж байгаа бол алдарт "Бөгжний эзэн" киноны зураг авалтыг тус улсад хийсэн байдаг. Байгалийн дахин давтагдашгүй тогтоц, үзэсгэлэнтэй байдлаараа дэлхийд дээгүүрт бичигддэг. Тиймээс ч жил бүр маш их жуулчид ирдэг байна. Нийгмийн халамж үйлчилгээ, ард иргэдийн амьжиргаа сайтай учраас иргэд нь аз жаргалтай байдаг юм.

Шинэ Зеланд

7 Недерланд

Нийгмийн зөв тогтолцоо, иргэддээ хүртээлтэй халамж үйлчилгээг үзүүлдэг учраас ийнхүү хамгийн аз жаргалтай иргэдтэй улсын тоонд багтаж байгаа юм. Тус улсад ядуурал, нас баралт маш бага хувийг эзэлдэг. Эмнэлэг, нийгмийн халамжийн салбарт яахын аргагүй өндөр байрыг эзэлдэг билээ. Тиймдээ ч улсын ард иргэд ямарваа стресс, архидан согтуурал, гэмт хэрэгт холбогддоггүй байна.

Недерланд

6 Канад

Канад улс нь үзэсгэлэнт байгаль, хүн амын амьдралын түвшингээр дээгүүрт бичигддэг. Мөн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд толгой цохидог улсуудын нэг билээ. Эрүүл мэндийн халамж үйлчилгээг дээд зэргээр анхаардаг учраас элдэв эндэгдэл, нас баралт барагтай гардаггүй гэхэд болно. Ийм орны иргэд мэдээж л жаргалтай байна шүү дээ. Амьдралын түвшин харьцангүй сайн учраас гэмт хэргийн гаралт ч цөөнтэй.

Канад

5 Финлянд

Мөн л хүйтэн, сэрүүн улиралтай орнуудын нэг юм. Эрүүл мэндийн үйлчилгээ, үнэ төлбөр багатай учраас ард иргэд нь элдэв өвчлөлөөр нас барах нь тун ховор. Мөн хүүхэд багачуудын боловсролын системд анхаарч ажилладаг учраас мэргэжил боловсролгүй хүмүүс бараг байхгүй гэхэд болно. Гэсэн ч тус улс нь Европтоо хамгийн өндөр татвартай орнуудын нэг юм. Гэлээ гэхдээ ард түмний амьдрал сайн учир, энэ мэт зүйл огтхон ч асуудал болдоггүй ажээ. Ерөнхийдөө л амьжиргааны түвшин ижил учраас овойж цойлсон баян хүн, тартагтаа тулсан ядуу хүн гэж үгүй. Жигдхэн дундаж амьдралтай.

Финлянд

4 Норвеги

Мөн л амьдрахад хамгийн таатай, нийгмийн халамж үйлчилгээ сайтай орнуудын нэг юм. Улсын иргэд нь нийтээрээ аз жаргалтай, сайхан амьдардаг учраас стресс, уур бухимдал багатай, тайван орнуудын нэг билээ. Хүн амын дундаж наслалт ч дээгүүр байрыг эзэлдэг.

Норвеги

3 Исланд

Хэдий жижигхэн газар нутагтай ч гэсэн тус улсын иргэд нь маш аз жаргалтай амьдардаг. Нийгмийн халамж үйлчилгээ сайтай тул ажилгүй, орон байргүй хүн гэж үгүй. Ялангуяа улсаас иргэддээ байр орон сууц авахад нь ихээхэн хөнгөлөлт, мөнгөн дэмжлэг үзүүлдэг байна. Хамгийн гол нь нийгмийн баялгаа иргэддээ тэгш хуваарилдаг нь сайшаалтай. Тиймээс ард түмнээрээ баян, хангалуун сайхан амьдардаг.

Исланд

2 Швейцарь

Тус улсад гэмт хэргийн гаралт бага, дээр нь улсын бодлого,  дэд бүтэц үнэхээр сайн хөгжсөн юм. Ард иргэд нь чөлөөт цагаа ууланд аялахаас эхлээд, алдартай нууруудад сэлэх бүрэн боломжтой. Ёстой л диваажингийн орон гэж үүнийг хэлэх байхдаа. Улсын иргэдийнхээ эрүүл мэндэд сайтар анхаарч жил бүр үнэ төлбөргүй бүрэн үзлэгт хамруулж өгдөг. Мөн аливаа өвчлөлийг нийгмийн халамж, тэтгэмж дээр суурилан хөнгөлөлттэй үнээр эмчилж өгдөг ажээ.

Швейцарь

1 Дани

Нийгмийн хангамж, амьжиргааны өндөр түвшинтэй учраас ядуу хүн гэж бараг байхгүй гэхэд болно. Ядуу иргэд нь манайхны дундаж амьдралтай иргэд хамаарах биз ээ. Ард түмний боловсролын түвшин өндөр, улсын сургуулиуд нь маш чанартай, тэрчлэн хувийн сургуулиуд нь үнэ төлбөр багатай аж. Улсын ирээдүйг иргэдийн боловсрол, эрүүл мэндтэй нь холбон тайлбарладаг учраас тэдгээр зүйлд маш сайн анхаарч ажилладаг. Тус улсад бичиг үсэг тайлагдаагүй, дунд боловсролтой хүн гэж үгүй. Тэднээс суралцах зүйлс маш ихтэй юм. 

Дани

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()