Хамгийн алдартай покерчин бүсгүйн амьдрал

Хүн өөрийн хүсэл, сонирхолдоо тууштай байж, цуцашгүй хөдөлмөрлөвөөс хүрч чадахгүй амжилт, олж хүртэмгүй нэр хүнд гэж үгүй. Үүний бодит жишээ болж өдгөө өөрийн нэр алдраа дэлхийд цуурайтуулж, авьяас чадвараа олноо гайхуулж яваа бахархам нэгэн бүсгүйн түүхийг өгүүлье. 

Хамгийн алдартай покерчин бүсгүйн амьдрал

1

Түүнийг Мариа Хо гэдэг бөгөөд өдгөө 33 настай, үзэсгэлэнтэйн дээр чадварлаг нэгэн юм. Эмэгтэй хүн покер тоглож чаддаггүй гэх хэвшмэл ойлголтыг халж, дэлхийн хамгийн чадварлаг эмэгтэй покерчин цолыг хүртсэн бүсгүй билээ. 

2

Мариа Хо Тайвань улсад мэндэлсэн боловч 5 настайдаа гэр бүлийн хамтаар Америк руу цагаачилж ирсэн юм. Тэрээр өөрийнхөө хүүхэд насны талаар “Хэдийгээр би Америкд хүүхэд насаа өнгөрүүлсэн боловч ээж минь үргэлж л үндэсний ёс заншлаа дээдэлж байхыг захидаг байлаа. Хятад хоол идэж, Хятад сургуульд явж, уншиж бичиж сурсан. Түүгээр ч үл барам Хятад ардын дуу, бүжиг хүртэл сурдаг байж билээ” хэмээсэн аж.

3

Тэрээр 2005 онд Калифорни их сургуулийг холбоо харилцааны чиглэлээр сурч төгссөн билээ. Харин жилийн дараанаас л Хо покер тоглож эхэлсэн юм. Түүнийг эл шийдвэрийг гаргахад эцэг эх нь ихэд эсэргүүцэж, уурласан боловч охиноо дийлж чадаагүй билээ. 

4

“Би дээрээ ганц эгчтэй. Тэр эм зүйн чиглэлээр сурч төгсөөд одоо “Pepperdine” их сургуульд профессор болсон. Тиймээс эцэг эх минь намайг эгчтэй байнга харьцуулж, гомдоодог байж билээ. Гэхдээ энэ чинь миний амьдрал учраас тэднээс болж хүссэн ажлаа хийхгүй байна гэдэг бол утгагүй” хэмээсэн бүсгүйн яриа олныг анхаарлыг татаж байсан юм.

5

Их сургуульд байхаасаа л покер тоглон, түүндээ дурлаж байсан бүсгүй Сан Диего хот дахь казинод очиж, өөрийн чадвараа гайхуулдаг байсан аж. 

6

“Би эхэндээ юу хийж байгаагаа ч ойлгодоггүй байсан. Зөвхөн мөнгө хожих гэж л хамаг анхаарлаа хандуулж тоглодог байсан юм. Гэхдээ ихэнхдээ халаасаа хоосолчихоод л гараад явдаг байлаа” хэмээн анх покер тоглож байсан тухайгаа хошигнон ярьсан байна.

7

Тус тоглоомд донтон, өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсэг хэмээн үзэж, цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулж байсан гэдэг. Нөр их хөдөлмөрийн үр дүнд бүсгүй 2011 онд Дэлхийн аварга шалгаруулах покерийн тэмцээнд дэд байр эзэлж, 40,000 долларыг хүртсэн юм.

8

Амьдралд зовлон, жаргал ээлжилж ирдгээс л хойш байнга хожоод байна гэдэг нь шударга бус бөгөөд бүтэшгүй хэрэг юм. Нэгэн удаа Мариа Хо ердөө 5-хан цагийн дотор 50,000 долларыг алдаж байсан бөгөөд энэ нь түүний алдаж байсан хамгийн их хэмжээний мөнгө юм. 

9

“Покер бол миний амьдралын чухал хэсэг болсон. Энэ тоглоом бол дайны талбар л гэсэн үг. Ширүүн, догшин, үргэлж л хоорондоо тэмцэлдэж байдаг. Тиймдээ ч эмэгтэйчүүд покер тоглоод байх нь ховор. Гэхдээ би бол чадсан."

10

"Хэдийгээр покерийн ертөнц намайг сайнаар хүлээж аваагүй ч би өдгөө энэ их амжилтад хүрчихээд байна шүү дээ. Бүтэхгүй, болохгүй гэж зүйл үгүй. Хэрэв чи хүсээд, хөдөлмөрлөх л юм бол бүхнийг өөрийн болгож чадна” хэмээн залуусд уриалга болгож хэлсэн байна.

11

Покерчин бүсгүй одоогоор 2.6 сая долларын хөрөнгөтэй бөгөөд мэдээж бүгдийг нь покер тоглож олсон гэнэ. Ганган чамин зүйлс түүний сонирхлыг татах нь ховор тул барагтай л бол мөнгөө үрээд байдаггүй гэнэ. Эцэг эхдээ тусалж, найзуудтайгаа гадуур, дотуур зугаалахдаа л мөнгөө хэрэглэдэг бөгөөд орон гэргүйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахдаа гар татдаггүй, өглөгч нэгэн аж. 

12

Бүсгүй цаашдаа ч покероо тоглож, амжилтаа ахиулсаар байх бөгөөд хөзрөө харж чадахгүй болсон цагт л покер гэх том өрхөөс явна хэмээн мэдэгдсэн юм. 

13

14

15

16

17

336
таалагдаж байна

36
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()