Өнөөгийн залууст хамгийн тохиромжтой ажлууд

Дөнгөж сургуулиа төгсөн амьдрал өөд өөртөө итгэлтэйгээр алхан орж буй залуус юу хийвэл тохиромжтой, яавал дээр вэ гэдгийг огт мэдэлгүй зүгээр л хэн нэгний хэлсний дагуу, ялангуяа эцэг эхийнхээ үгийг даган, эсвэл зүгээр л цалин горилсондоо хүсээгүй ажлаа хийх нь элбэг. Харин ямар мэргэжлийг, хэр түвшинд эзэмшсэнээс хамааран өндөр цалинтай ажилд орох боломж асар их бий.

Өнөөгийн залууст хамгийн тохиромжтой ажлууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

АНУ-д 20-иод насны залуусын хийдэг өндөр цалинтай ажлуудыг та бүхэндээ танилцуулъя. Эдгээр ажлын байр зөвхөн АНУ-д бус, манай оронд ч мөн өндөр цалинтайд тооцогддог гэдгийг дуулгахад таатай байна.

 

1 Мэдээллийн ажилтан - цагийн хөлс 15 доллар

Тус ажил нь бие дааж ажиллах сонирхолтой хүмүүст төгс зохицох юм. Үүнд таны залуу нас, шинээр сэтгэх, бүтээлч санаа зэрэг нь томоохон нөлөө үзүүлдэг. Баттай эх сурвалжаас сонирхолтой мэдээллийг сонгож олонд түгээснээр таны ажил хурдан хугацаанд амжилтанд хүрэх болно. 

Мэдээллийн ажилтан - цагийн хөлс 15 доллар

2 Зохиолч, редактор - цагийн хөлс 17 доллар

Өөрийн хянасан болон бичсэн материал зэрэгтээ зөвхөн та хариуцлага хүлээх тул яавч хайнга хандаж болохгүй. Мөн редактор гэдэг нь бусдын бичсэн материал, нийтлэл зэргийг уншиж, алдаа оноог нь шинждэг бөгөөд таниас анхаарал, болгоомжыг дээд зэргээр шаарддаг юм. Ямартай ч тус ажлыг залуус өөрийн анхны ажлаа болгон хийх нь маш их туршлага хуримтлуулахад нэмэр болдог.

Зохиолч, редактор - цагийн хөлс 17 доллар

3 Чөлөөт гэрэл зурагчин - цагийн хөлс 20 доллар

Таниас өндөр мэдрэмж, ур чадвар зэргийг шаардах ажил юм. Хүн бүр зураг авч чадах ч төгс зургийг хальснаа буулгана гэдэг зөвхөн мэргэжлийн хүний л чадах зүйл. Та зөвхөн зураг авахдаа өндөр чадвартай байх бус зургаа янзлах болон холбоотой програмуудыг төгс эзэмшсэн байх хэрэгтэй.

Чөлөөт гэрэл зурагчин - цагийн хөлс 20 доллар

4 Борлуулалтын менежер - цагийн хөлс 21 доллар

Үүнийг хийхэд худалдаа, борлуулалтын талаар бага зэрэг мэдлэг хэрэгтэй. Бусад худалдааны ажилчдаа компанийн ерөнхий дүрмийн дагуу удирдан,  үйлчлүүлэгчдэд шаардлагатай заавар зөвлөгөө, мэдээллийг өгөх үүрэгтэй. Үүнээс гадна хэрхэн үйлчлүүлэгчдийг дэлгүүртээ татах, ямар маркетинг ашиглах зэрэг нь таны сийрэг ухаан, шинэлэг сэтгэлгээнээс хамаарах болно. 

Борлуулалтын менежер - цагийн хөлс 21 доллар

5 Олон нийттэй харилцах ажилтан - цагийн хөлс 21 доллар

Ажлын тогтсон цаг гэж байхгүй тул залууст яг л тохирох мэт. Чөлөөт цаг их гарахаас гадна ажил тань маш сонирхолтой байх болно. Хүмүүстэй харилцаж, байгууллагын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан, тэдний санал гомдол зэргийг хүлээн авч, дамжуулан, шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Мөн л таны бүтээлч санаанаас байгууллагын ашиг орлого, амжилт бүтээл хамаарна гэдгийг санаарай.

Олон нийттэй харилцах ажилтан - цагийн хөлс 21 доллар

6 Видео бичлэг шүүмжлэгч - цагийн хөлс 25 доллар

Энэхүү ажлыг хийхэд мэргэжлийн чиглэлээрээ хэвийн стандартаас дээш чадвартай байж гэмээнэ, таны эрэлт нэмэгдэнэ. Хүмүүс тань руу бичлэг явуулж, янзлуулан, мэргэжлийн заавар зөвлөгөө авдаг.

Видео бичлэг шүүмжлэгч - цагийн хөлс 25 доллар

7 Ашгийн бус байгууллага хөгжүүлэгч - цагийн хөлс 30 доллар

Залуу хүмүүст хамгийн тохиромжтой ажлуудын нэг билээ. Бусадтай харилцаж, ашгийн бус болон буяны байгууллагад ажиллах нь танд зөв төлөвшил, сийрэг ухаан, сайхан сэтгэлийг цогцлоож өгөх болно. Цалин нь ч өндөр тул тус ажлыг хийх сонирхолтой залуус ихээр байдаг аж.

Ашгийн бус байгууллага хөгжүүлэгч -  цагийн хөлс 30 доллар

8 Програм хангамж хөгжүүлэгч - цагийн хөлс 30 доллар

Өнөө цагт хамгийн эрэлттэй байгаа ажил юм. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу програм бичих, хөгжүүлэх, загварчлах, шинэчлэх зэргийг хийж гүйцэтгэнэ. Мэдлэг, чадвараа маш сайн эзэмшсэн байх ёстой бөгөөд та өөрөө ажлын цагаа тохируулах бүрэн боломжтой. 

Програм хангамж хөгжүүлэгч - цагийн хөлс 30 доллар

9 Вэб дизайнер - цагийн хөлс 32 доллар

Албан байгууллагын болоод хувь хүний вэб хуудас хийх, хөгжүүлэх, шинэчлэх нь энэ ажлын гол үүрэг. Шинэлэг санаа, залуу сэтгэлгээгээ ашиглан, олонд хүрэхүйц бүтээл туурвих зэргээс үүдэн, байгууллагууд дөнгөж шинээр төгссөн залуусыг ажилд авах сонирхолтой байдаг.

Вэб дизайнер - цагийн хөлс 32 доллар

10 Дохионы хэл орчуулагч - цагийн хөлс 37 доллар

Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг энгийн иргэдтэй холбож өгөх гол гүүр нь дохионы хэл орчуулагч юм. Тус ажил нь тогтмол цагийн хуваарь гэж байхгүй тул танд нэн таатай байх болно. Үүнээс гадна цалин маш өндөр бөгөөд чөлөөт цаг ихтэй гэдгээрээ давуу билээ.

Дохионы хэл орчуулагч - цагийн хөлс 37 доллар

11 Онлайн судлаач - цагийн хөлс 37 доллар

Хүмүүс онлайн ертөнцөд өөрийн ойлгохгүй байгаа зүйлсээ таниас лавлана. Хэр их таниас юм асууж лавлана төдий чинээгээр таны халаас руу мөнгө орсоор байх болно шүү. Ингэхийн тулд асар их мэдлэг, өөртөө итгэлтэй байдал чухал. Байнга шахуу ганцаараа ажиллаж байгаад нэг л мэдэхэд найз нөхөдгүй, ганцаардмал нэгэн болсон байх магадлалтай тул өөртөө цаг зав гаргаж байвал зохистой.

Онлайн судлаач - цагийн хөлс 37 доллар

12 Хөтөч - цагийн хөлс 50 доллар

Аялал жуучлалын бизнес өнөө үед хаа саагүй эрчээ аваад байгаа билээ. Тиймдээ ч тус ажил нь эрэлт ихтэй, цалин өндөртэй байдаг юм. Аялагч, жуулчлагч нарыг тусгай хөтөлбөрийн дагуу тухайн хотын түүхэн дурсгалт газруудаар системтэйгээр аялуулж, танилцуулдаг. Мэдээж гадаад хэл болон түүхийн өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. 

Хөтөч - цагийн хөлс 50 доллар

64
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()