“Google”-ийг амжилтанд хүргэсэн 4 чухал дүрэм

Алдартай, амжилттай компани бүр өөрсдийн гэсэн дүрэм журам, баримталдаг зарчимтай байдаг. Тэдгээр зүйлс нь ямар нэгэн байдлаар ажлын бүтээмж, өндөр үр дүнд хүргэх эрхэм зорилготой байдаг билээ. Тиймдээ ч бид та бүхэндээ алдартай “Google” компанийн амжилтанд хүрсэн нууц болоод, тэдний баримталдаг дүрмийн зах зухаас танилцуулъя.

“Google”-ийг амжилтанд хүргэсэн 4 чухал дүрэм
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Цаг үеэ мэдэрдэг

Сургуулийн автобусанд хэр олон гольфийн бөмбөг багтах вэ? Тэд өөрийн компанид ажилд орох өргөдөл өгсөн хүмүүсээс энэхүү асуултыг асуудаг. Энэ нь хүмүүсийг аливаад хэр бодит дүн шинжилгээг өгдөг болохыг шалгаж байгаа хэрэг ажээ. Тэд хүмүүсийг ямарваа зүйлийг урьдчилан харах, шинэ ололтыг нээх чадвартай байгаасай хэмээн хүсдэг байна. Тус компани нь маркетинг, менежментийн тал дээр маш анхаарч ажилладаг бөгөөд ажилчдаа цаг үеэ мэдэрч, ажилдаа бодит сэтгэхүйгээр хандахад нь үргэлж тусалдаг юм.

Цаг үеэ мэдэрдэг

2 Ажилчдаа хөгжүүлдэг

Мэдээж алдартай, амжилттай компанийн ард түүнийг хөгжүүлдэг хамт олон байгаа шүү дээ. Тэр ч утгаараа тус компани аливаа мэдээ мэдээллийг бусадтай хуваалцаж, нийтээрээ хамт олноороо хөгжин дэвшихийг зорьдог байна. Тэд ажилчдынхаа бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлж, аливааг сурах өөрийгөө хөгжүүлэхэд  нь анхаарлаа хандуулдаг учир өдгөө тус компани шилдгүүдийн эгнээнд хүрсэн юм. Амжилт бүхэн араасаа алдаа оноо, эрсдлийг шаардаж байдаг. Үүнийг ч тэд сайн мэднэ. Тэд ажилчдаасаа маш өндөр ур чадвар шаардлагыг тавьдаг учраас зарим нэг нь замаасаа шантрах тохиолдлууд цөөнгүй. Гэвч үүний дүнд зөвхөн шилдгүүд л шалгарч үлддэг юм.

Ажилчдаа хөгжүүлдэг

3 Хөрвөх чадвар сайтай

Тус компанийн хэтийн зорилго нь ажилчдаа тал бүрээр хөгжүүлж, компанийн үйл ажиллагааг цаг үеээсээ хамаараад аливаа салбар руу хөрвөх чадвар сайтай, шинэ зүйлийг нэвтрүүлэхэд саадгүй байгаасай хэмээн хүсэж, тэрхүү хүсэлдээ тулгуурлан ажилладаг байна. Тиймээс ч тэд ирээдүйгээ харж ажилладаг гэхэд болно. Шинэ программ, техник технологи дээр ажиллах, төлөвлөгөө боловсруулах, тооцоо судалгаа гаргах гэх мэт ажилчид өөрт хуваарилагдсан ажлаас гадна өөрийгөө аль болох хөгжүүлэхийг хичээдэг. Учир нь тэгж байж л нэр хүндтэй, том компанид үлдэнэ шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам ажилчид болон, үйл ажиллагаа сайжирч байх шаардлагыг тавьж, түүнийгээ ч биелүүлдэг байна.

Хөрвөх чадвар сайтай

4 Багийн ажиллагааг эрхэмлэдэг

Тус компанид баримталдаг 5 гол зүйл байдаг. Тэр нь аюулгүй ажиллагаа, найдвартай байдал, бүтэц, зохион байгуулалт, ажлын төлөө гэсэн тууштай зан чанар, түүний үр дүн ажээ. Тиймээс ч тэд ажилчдаа аль болох аюулгүй, тохилог орчинд илүү эрч хүчтэй ажиллаасай хэмээн тохижилт, тав тухтай байдалд нь маш ихээр анхаардаг. Үүнийхээ хариуд хамт олноосоо маш зохион байгуулалттай,  эмх цэгцтэй, сэтгэл зүрхнээсээ ажиллахыг шаарддаг байна. Тиймдээ ч өдгөө тус компани хамгийн алдартай, ашигтай томоохон компанийн нэгээр бичигддэг билээ...

Багийн ажиллагааг эрхэмлэдэг

37
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()