Яг одоо гар утсандаа суулгах 10 аппликэйшн

Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр тэр нь хүмүүсийн оюун ухааныг хөгжүүлэх, цаашлаад ухаалаг болгоход чиглэгдэж байна. Тэр ч утгаараа бид та бүхэндээ мэдээллийн технологийн салбарт хувьсгал хийсэн 10 аппликешнийг танилцуулахаар бэлдлээ. Магадгүй та таалагдсан аппликэйшнээ гар утсандаа татаж аваад цагийг зугаатай, басхүү үр дүнтэй өнгөрүүлж болно шүү дээ. 

Яг одоо гар утсандаа суулгах 10 аппликэйшн
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 “Duolingo”

Унших бичих, сонсох, дасгал ажил бөглөх гээд гадаад хэл сурахад шаардлагатай бүхий л зүйлсийг цогцоор нь суулгаж өгсөн тул хэл суръя хэмээн бодсон хэн бүхэнд хэрэгтэй юм. Одоогоор Испани, Франц, Герман, Португаль, Итали, Ирланд, Голланд, Дани, Швед гэх мэт 13 хэлний сонголттой байна. Ялангуяа жуулчлалаар гадаад явж байгаа хүмүүст хэрэгтэй, хөтөч, өдөр тутмын хэрэглээний үгсүүд багтана. IOS болон Аndroid үйлдийн системтэй бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж суулгах боломжтойгоороо онцлог.

“Duolingo”

2 “Longform”

Ялангуяа сэтгүүлзүйн салбараар суралцдаг болон ажилладаг хүмүүст хамгийн хэрэгтэй аппликэшн юм. Гар утсаараа хэрэгтэй мэдээ мэдээлэл, шуурхай хурал, танин мэдэхүйн бүхий л зүйлсийг цогцоор авах боломжтой. Нэг ёсондоо мэдээ мэдээллийн нэгдсэн системийг багтааж өгсөн, гар утасны аппликейшн гэсэн үг. IOS үйлдлийн системтэй ухаалаг гар утаснаас үнэ төлбөргүй татах боломжтой ажээ.

“Longform”

3 “Kindle”

Халаасандаа бүхэл бүтэн номын сан хийгээд явж байна гээд боддоо. Тус аппликешнд уран зохиолын, танин мэдэхүйн, философийн гэх мэт маш олон төрлийн номууд цахим хэлбэрээр хадгалагдаж байдаг. Та тэдгээр номоос өөрт таалагдсаныг утсандаа татаж аваад унших боломжтой. Номын хорхойтнуудад маань лав таалагдана даа. Мөн л IOS болон Аndroid үйлдлийн системтэй бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж суулгах боломжтой.

“Kindle”

4 “Today in History”

Өнөөдөр дэлхийн түүхэнд буюу тухайн өдөрт болсон түүхэнд бичигдэн үлдсэн гайхалтай зүйлсийг танд эргэн сануулах болно. Таны түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна, асар олон талын ашигтай юм. Та өөрийн санасан өдрөө дэлхий дахинаа ямар сонирхолтой үйл явдал болсныг мэднэ гэхээр гайхалтай биш гэж үү? Өшөө илүү гайхалтай зүйлсийг гар утсандаа татаж аваад олж мэдээрэй. Мөн л бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж, ашиглах боломжтой.

“Today in History”

5 “Fit Brains Trainer”

Тархиа дасгалжуулахыг хүсэж байна уу? Элдэв янзын сонирхолтой эвлүүлдэг тоглоом, сэтгэхүй хөгжүүлэх дасгал ажлуудаар өөрийн мэдлэг, оюуны хэмжээг шалгаад үзээрэй. Магадгүй эхэн үедээ алдаж болох ч, яваа яваандаа илүү сайжрах болно шүү дээ... Таны сэтгэн бодох чадвар, хурд хүчийг нэмэгдүүлэх нь лавтай.

“Fit Brains Trainer”

6 “Headspace”

Оюун санаагаа төвлөрүүлж, уур бухимдлаа ялан дийлэхэд туслах шилдэг аппликэйшн юм. Нэг ёсондоо таны бясалгалын багш болно гэсэн үг юм. Тайвшруулахад хэрэг болохуйц бүхий л зүйлсийг нэг дороос авах боломжтой аж. 

“Headspace”

7 “GarageBand”

Та заавал мэргэжлийн хөгжимчин байх албагүй. Зүгээр л хөгжмийн мэдрэмж байхад та өөрийн хүссэн дууг, төрөл бүрийн цахим хөгжмийн зэмсгэн дээр тоглох боломжтой. Энэ нь мөн л тархины үйл ажиллагаа сайжруулж, таныг стрессээс ангид байлгах болно. Авсаархан, дээр нь жинхэнэ хөгжмийн зэмсгийг санагдуулам цэвэр тод дуугаралттай, зааварчилгаатай учир танд лав таалагдана гэдэгт итгэлтэй байна. Үүнийг гар утсандаа үнэгүй татаж аваарай.

“GarageBand”

8 “TED”

Алдартай, амжилттай яваа удирдагчид, үүсгэн байгуулагчдын хэрхэн амжилтанд хүрсэн нууц, цагаа хэрхэн зөв, үр бүтээмжтэй өнгөрүүлэх талаар тэдний хэлсэн илтгэлийг гар утсаараа сонсохыг хүсвэл энэ аппликэйшнийг утсандаа суулгаарай. Магадгүй та өөрийн амжилтаасаа бусад хүмүүстэй хуваалцаж ч болох юм. Мөн л IOS болон Аndroid үйлдлийн системтэй бүх төрлийн ухаалаг гар утсанд үнэгүй татаж суулгах бүрэн боломжтой.

“TED”

9 “The Elements in Action”

Дэлхий ертөнцийн юмс үзэгдэл хэрхэн оршин байдаг, байгаль эхийн талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсвэл тус аппликэшнийг татаж аваарай. Юм бүхнийг удаашруулан, илүү нарийвчлалтай харах боломжийг олгоно. Нэг ёсондоо цахим микроскопын үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Танд амжилт хүсье.

“The Elements in Action”

10 “DailyBrain”

Тус аппликэйшний тусламжтай танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, орчлон ертөнц, амьтдын талаар сонирхолтой зүйлсийг дэлгэрэнгүй, мөн сонирхолтойгоор мэдэж аваарай. Суралцахад хэзээ ч оройтохгүй шүү. Ялангуяа танин мэдэхүйн мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж байх нь танд төсөөлшгүй үр дүнг авчрах болно. 

“DailyBrain”

299
таалагдаж байна

85
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()