Сурталчилгаа (15)
Хаах

Япончуудын тухай бидний мэддэггүй хачирхалтай баримтууд

Японы соёл иргэншил нь бидний соёлоос тэс өөр бөгөөд үргэлж гайхшруулам этгээд зүйлсээр баялаг билээ. Зарим нь хүний санаанд ч оромгүй зүйлс байх бөгөөд тэд үүнийгээ хэвийн мэт хүлээж авах ажээ. Ингээд бид та бүхэндээ япончуудын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Япончуудын тухай бидний мэддэггүй хачирхалтай баримтууд

1.Японы хамгийн бүдүүлэг хараал нь “тэнэг, мангар” байдаг бөгөөд хараалын зэрэг нь ярианы өнгө болон дуу авианы өндрөөс хамаарна.

2. Япон бичгийн хэлэнд гурван төрлийн үсэг ашигладаг. Үүнд: Канжи (ханз), Хирагана (япон үгийг бичихдээ хэрэглэдэг), Катакана (Хираганатай яг ижил хэдий ч, гадаадаас орж ирсэн үгийг бичихдээ хэрэглэнэ) багтдаг бөгөөд бүгдийг нь бичгийн соёлдоо хослуулан хэрэглэдэг байна.

3.Япон хэлэнд хүндэтгэл маш чухал байдаг бөгөөд хүмүүс энгийн харилцаандаа хүртэл хүндэтгэлийн хэлбэрээр ярьдаг байна.

4. Японд порног энгийн байдлаар хүлээн авдаг. Бараг л дэлгүүр бүрт порно зардаг бөгөөд номын дэлгүүрүүд порнод зориулсан давхруудыг хүртэл нээсэн байдаг ажээ.

5. Ресторануудад зөөгчид зориулж цайны мөнгө үлдээх хориотой. Хэрвээ үйлчлүүлэгч мөнгө үлдээвэл зөөгчид нь их уурладаг бөгөөд үйлчилгээг нь доромжилсон хэмээн үздэг байна. 

6. Хоол идэж байх үедээ тухайн хоолыг заавал магтах хэрэгтэй бөгөөд хоолны талаар таатай үг хэлэхгүй бол соёлгүйд тооцогддог ажээ.

7. Ажил эхлэхээс 30 минутын өмнө ажилдаа ирэх хэрэгтэй бөгөөд цайны цагийг тооцолгүйгээр өдөрт 15-18 цаг ажилладаг байна.

8. Япон хэлэнд хэт их ажилласнаас болж нас барсан гэсэн утгыг агуулдаг “кароши” хэмээх үг байдаг бөгөөд үүнээс болж маш олон хүмүүс амиа хорлоход хүрдэг гэнэ.

9. Японд хууль бус ажилчид гэж байдаггүй бөгөөд гадаадын ажилчдын хамгийн бага цалин нь японы дундаж орлоготой иргэний цалингаас өндөр байдаг. Тиймээс гадны ажилтан урьж ажиллуулбал нэлээд өндөр, мэргэжлийн шаардлагыг тавьдаг байна. 

10. Японы гудамжинд тусгай шүхэр байрлуулсан хэсэг байдаг бөгөөд бороо орох үед хүссэн шүхрээ ашиглаж болно. Хамгийн гол нь бороо зогссоны дараа шүхрээ буцаагаад тавих хэрэгтэй.

11. Япон иргэд маш шударга хүмүүс байдаг бөгөөд хэрвээ та түрийвчээ алдсан бол "алдсан гээсэн зүйлийн товчоо"-оос олох магадлал 90%-тай юм байна.

12. Токио бол хамгийн аюулгүй хотуудын нэг юм. Учир нь 6 настай хүүхэд хүртэл нийтийн тээврээр харгалзах хүнгүйгээр зорчдог байна.

13. Японд бусдын хөрөнгөнд халдана гэсэн ойлголт бараг байдаггүй бөгөөд байгалийн гамшиг болж эмх замбараагүй байдал дэгдсэн ч бусдын өмчид хүрдэггүй гэнэ.

14. Япон гэр бүлд ах, дүүс нэг нэгэнтэйгээ харьцдаггүй байх нь энгийн асуудал бөгөөд нэг нэгнийхээ утсыг мэдэхгүй ч байж болно. Үүнд нь эцэг эхчүүд нь тийм ч гайхдаггүй гэнэ.

15. Японд үйлчилгээний байгууллагууд эрчүүдэд эхлээд үйлчилдэг учир эрэгтэй нь түрүүлж захиалга хийх бөгөөд түрүүлж захиалгыг нь авчирч өгнө. Мөн хамгийн түрүүнд эрэгтэй хүнтэй мэндлэж дараа нь эмэгтэйтэй нь мэндэлдэг байна. 

16. Японы бүх утсанд анхааруулах дохио байдаг бөгөөд хэрвээ ямар нэгэн яаралтай зүйл тохиолдвол тухайн дүүргийн бүх хэсэгт утсаар дохио очдог ажээ. Ингээд дараа нь ямар арга хэмжээ авах, яах ёстойг тайлбарласан мессеж илгээдэг байна.

190
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()