Эрчүүд яагаад сексдээ мууддаг вэ?

Олон нийтийн цахим сүлжээ нь хэзээд хувь хүний үзэл бодол, хэв маягаа ямар нэгэн цензурт баригдалгүйгээр чөлөөтэй илэрхийлэх талбар байсаар ирсэн. Чухам энд л эрх чөлөө жинхэнэ утгаараа ханхалдаг гэхэд болно. Саяхан сексийн талаарх ийм нэгэн пост олон хүний анхааралд өртсөн байна. Ингээд уг мэдээллийг бид та бүхэндээ ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Эрчүүд яагаад сексдээ мууддаг вэ?

1 Эмэгтэйчүүд зөвхөн үтрээгээр таашаал авдаггүй:

Энэ сэдвийг хөндөн ярих нь зүйтэй байх. Мэдээж, түүний дотор эр хүний нөгөөх байгаа тохиолдолд мэдрэмж, сэрэл дээшилнэ. Энэ бол баттай. Харин тэнд ямар ч сэрлийн цэг байдаггүй ажээ. Үтрээгээр дур тавихыг хэн ч хараагүй, батлаагүй ч бүгд итгэсээр ирсэн. Эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг хурдан дур тавьж чаддаггүй. 

Эмэгтэйчүүд зөвхөн үтрээгээр таашаал авдаггүй:

Дэлхий дээр 30 секунд тутамд нэг африк хүүхэд хумхаа өвчнөөр өөд болж, хэд хэдэн онгоц хөөрч бас газардаж, нэг биш хэд хэдэн эрчүүд дур тавьж байдаг. Гэвч эмэгтэй хүн энэ хугацаанд дөнгөж бие нь тавирч эхэлдэг. Ер нь бол хүүхнүүд, эрэгтэйгээ таагүй байдалд оруулахгүйн тулд нэг мөчид цуг тавьж байгаа мэт худал дүр эсгэх нь их гэнэ.

Эмэгтэй хүний бие цогцос бол бүхэл бүтэн ертөнц билээ. Порно кинон дээр гардаг шиг түрэмгий секс бол эр, эм хүмүүсийн хоорондын итгэлцэл бас хайр биш. Бөгсөн дээр чинь хорстол алгадах, нүүрэн дээр чинь “тавих”, хоолойг чинь боох нь хүн бүрт таалагддаггүй ажээ.. 

Ийм тохиолдол 100-д хоёрхон хувь байдаг. Гэхдээ зөвхөн нэг сэрлийн цэгийг чадварлагаар өдөөсөн нөхцөлд л эмэгтэй хүн хурдан тавьдаг байна. Бүсгүй хүнд хөх, бөгс, гуя, гэдэс, нүүр, хүзүү, нуруу, зовхи, хөл болон гарын хуруу, тохой, гээд тоочвол сэрлийн олон цэг бий шүү дээ. Бүх учир нь эрчүүд 30-хан секундын дотор амжуулах гэж яарцгаадагт байгаа юм. 

2 Халамцуу үеийн секс халуухан уу?

Заримдаа тийм. Гэхдээ үнэн хэрэгтээ, хэрэв зөвхөн архи уусан, халамцуу үедээ л таалагддаг ямар нэгэн зүйлээ хийх нь та хоёрын харилцаа но-той болохыг гэрчилнэ. Тиймээс халамцуу эртэй оронд удаан хугацааг өнгөрүүлсэн бол баярлах хэрэггүй. Сексийн оршил, өрнөл удаан үргэлжлэх нь танд таалагддаг болохоор л хөөрхий залуу хийхийнхээ өмнө аль болох согтох гэж хичээдэг юм.

Халамцуу үеийн секс халуухан уу?

3 Сексийн дараах тэврэлт

Эрэгтэй хүн мөчлөгөөр амьдардаг нь ойлгомжтой. Секс, хоол, тоглоом, нойр, ажил, шар айраг, хоол гэх мэт... Нэг мөчлөг дуусахад нөгөө нь эхэлнэ. Бэлгийн харилцаа дуусмагц хооллох эсвэл тэврэлдээд ярилцах нь тааламжтайн дээр бас чухал шүү.

Сексийн дараах тэврэлт

4 Романтик өглөөний цай:

Хэрэв та хэн нэгэн эрийн гэрт шөнийг өнгөрөөлөө гэж бодоё. Өглөө таныг өөрөөс нь түрүүлж босоод дэлгүүр орох юм уу хөргөгчийг нь онгойлгож өглөөний цай бэлдэхийг хүлээж болох юм. Гэхдээ энэ нь та хоёрын эхний бөгөөд эцсийн хамтдаа уусан өглөөний цай байсан ч тэр таны бэлдэж өгсөн амтат хоол, аагтай сайхан кофенд талархах ёстой. Урд шөнө уйтгартай, утга учиргүй өнгөрсөн байлаа ч гэсэн.

Романтик өглөөний цай:

5 Порно кино бол порно кино:

Та хоёрын секс заавал порно кинон дээрх шиг байх ёстой юу? Хэрэв та порно кинонд тоглох гэж байгаа тохиолдолд "тийм" гэсэн хариулт хэрэгтэй байх. Учир нь тэнд ямар ч сэтгэл, дотно харьцаа байдаггүй. Гэтэл сексээс сэтгэл ханамж авахын тулд бие биенээ ойлгосон, татагдсан байх ёстой шүү дээ. Хэрэв түүнээс сексийн үед ямар ч тачаадсан авиа гарахгүй, сэтгэл уярам магтаалын үгс урсгахгүй байхад гайхах, айх хэрэггүй энэ бол бодит амьдрал.

Порно кино бол порно кино:

Эр хүн дур тавих үедээ эмэгтэй хүн шиг орилохгүй байх нь аймшигтай, сэтгэл зовоохоор зүйл биш. Харин эмэгтэйнхээ биеийн галбирыг таашаах жишээлбэл, арьс чинь ямар зөөлхөн юм бэ гэх мэт үгс унагадаг байх хэрэгтэй. Эцсийн эцэст эмэгтэй хүмүүс чинь чихээрээ дурладаг гэдэг шүү дээ. Тиймээс аль болох сайхан үгсийг сексийн үед хэлж байх нь чухал. 

6 Илэн далангүй ярилц:

Сексийн үеэр гарсан асуудлыг авч хэлэлцэх хэрэггүй. Нэн ялангуяа та дур тавиагүй тухайгаа хэлбэл эр хүн гомдох болно хэмээн эмэгтэйчүүд боддог. Харин сексийн харилцаа таарамжгүй байх асуудлын гол зангилаа үүнд л байдаг. Таны эр хүнээс таашаал авч чадахгүй байгаагийн гол шалтгаан ч юм билүү. Тэдэнд энэ талаар хэлэхээс бүү ай. Сексийн оршил болон өрнөлийг аль болох удаан байлгах талаар түүнд хэл. Ингэсний үр дүн ч гарах болно.

Илэн далангүй ярилц:

77
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()