7 хоногийн дотор жингээ хасах эрүүл арга

Илүүдэл жингээ корсет зүүж, өлсөж унатлаа хоол сойлгүйгээр хэрхэн хурдан хугацаанд үр дүнтэй хасах вэ? Сүүлийн үеийн охид бүсгүйчүүд биеийн амрыг харж, хоолоо сойх, элдэв дэглэм барих болсон. Тэгвэл бидний хүргэх мэдээллээс та бүхэн эрүүлээр жингээ хялбар хасах арга ухаанд суралцаарай. Танд амжилт хүсье.

7 хоногийн дотор жингээ хасах эрүүл арга
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Согтууруулах ундаанаас татгалз

Хэн нэгэн танд шар айраг гэдэс цэвэрлэж тураах үйлчилгээ үзүүлдэг, тэрчлэн хөөсийг нь уувал хөх, өгзөг томордог хэмээн хэлж байв уу? Мөн багахан архи уухаар арьс толийгоод сайхан болчихдог гэх хүмүүстэй таарч байсныг ч үгүйсгэхгүй. Тэгвэл танд тэдгээр ярианууд худал болохыг баттай сануулж байна. Тэдгээр согтууруулах ундаа нь харин ч эсрэгээрээ хүнийг эрчимтэйгээр таргалуулж, харвин нэмэгдүүлдэг аж. Ганцхан хундага архи, шар айраг нь таны 5 өглөөний эрчимтэй дасгал, эсвэл гүйлтийг юу ч үгүй болгож орхидог. 

Согтууруулах ундаанаас татгалз

2 Яаж ч өлссөн оройны 9 цагаас хойш юу ч битгий ид

Бид бүхэн ихэвчлэн шөнийн 12 цагаас унтах гээд байдаг муу зуршилтай. Уг нь ном ёсоороо бол хүн оройны 9 цагт орондоо орж, 10 гэхэд бүрэн унтсан байх ёстой гэнэ. Тэгж чадваас бие махбод эрүүлжин, өглөөг илүү эрч хүчтэй угтах болно. Гэвч шөнө орой унтаж байгаа хүмүүс унтах хүртлээ их бага ямар нэгэн хэмжээгээр хоол идсээр байгаад унтдаг. Тэр нь таны биед шингэж чадалгүй, илүүдэл жин болон тогтдог бөгөөд ходоодыг асар ихээр өвчлүүлдэг байна. Тиймээс яаж ч өлссөн оройн 9 цагаас хойш ус, хоол алийг нь ч тэр битгий ууж идээрэй.

Яаж ч өлссөн оройны 9 цагаас хойш юу ч битгий ид

3 Илүү их ус уу

Усыг нэг дор их хэмжээгээр ууснаас илүүтэй, бага багаар шимж уух нь биед шингэж сайн нөлөөг үзүүлдэг. Харин их хэмжээгээр нэг дор уувал тэр нь биед шингэхгүй, шээс болоод л гадагшилдаг ажээ. Хэрвээ танд өлсөх мэдрэмж төрвөл юун түрүүнд нэг аяга ус уу. Харин дараа нь хоолоо идвэл хэмжээгээ мэдэж, хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Мөн хооллохдоо аль болох шөл устай хоол, шинэхэн ногоог хэрэглэж, өдөрт 8 аягаас багагүй хэмжээний усыг бага багаар ууж хэвшээрэй.

Илүү их ус уу

4 Хангалттай нойр ав

Хүн унтаж байхдаа жин хасдаг гэвэл та итгэх үү? Сонин байгаа биз. Гэхдээ л үнэн зүйл юм. Та өдөрт дунджаар 8 цагаас багагүй хугацааг унтаж өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгж байж л таны бие хангалттай хэмжээний эрч хүчийг хуримтлуулж, сэргэлэн цовоо байна шүү дээ. Мөн хүний бие өөртөө шаардлагатай гормоныг тэнцвэржүүлж, илүүдэл жин үүсэхээс сэргийлдэг аж.

Хангалттай нойр ав

5 Аль болох хөдөлгөөнтэй бай

Турна гэхээрээ л заавал спорт заал руу гүйхийн нэр биш юм. Та гэртээ ч, ажил дээрээ ч, аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй. Гэртээ байхдаа цэвэрлэгээ хийнгээ цоглог хэмнэлтэй дуун дээр түргэн, эрч хүчтэй хөдөлж, аль болох их хөлс гаргах нь бидний зорилго юм. Хэрвээ ажил дээрээ байгаа бол цайны цаг, завсарлагааны үеэр аль болох дасгал хөдөлгөөн хийн, өөрийгөө хөдөлгөөнтэй эрч хүчтэй байлгаж чадвал заавал үнэтэй зааланд, багш хөлсөлж хийх шаардлагагүй шүү дээ. Мөн аль болох эрүүл зөв хооллож, амин дэм уургийг сайн авах нь булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Аль болох хөдөлгөөнтэй бай

6 Кофе уу

Яагаад кофе уух хэрэгтэй вэ гэж үү? Кофе нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, тураах үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ мэдээж органик хар кофе шүү дээ. Гэхдээ өдөрт 2 аягаас илүүгүй хэмжээний хар кофег уух хэрэгтэй. Мөн хоолны дуршлыг ч бууруулдаг юм.

Кофе уу

7 Хангалттай хэмжээний уургийг ав

Та идэж буй хоол хүнсэндээ уураглаг хоол хүнсийг сонгон хэрэглээрэй. Махны хэрэглээг ямар ч тохиолдолд хасах хэрэггүй. Мөн шинэ жимс ногоо, үр тариа, овьёос, өөх тос багатай махыг хэрэглэж, цагаан гурил, будаа, чихэр, давс ихтэй хоол, хийжүүлсэн ундаа зэргээс татгалзаарай.

Хангалттай хэмжээний уургийг ав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()