Интернэтэд тавигдсан хамгийн аймшигтай бичлэгүүд

Хорвоо ертөнц дээр нууц нь үл тайлагдах, сонсоход ч айдас төрөм үйл явдлууд ихээр болох юм. Дээр үед бид ам дамжуулан эдгээр аймшигт түүхийг ярьдаг, сонсдог байсан цаг хэдийн өнгөрч, интернэт хэмээх хайсан бүхнийг гаргаж ирэгч "шидэт толь" бидний амьдралд орж ирсэн билээ. Ингээд та бүхэндээ интернэтэд тавигдсан хамгийн аймшигтай болоод хачирхалтай бичлэгүүдийг танилцуулъя.

Интернэтэд тавигдсан хамгийн аймшигтай бичлэгүүд
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

15 “Pretty Woman”

Эвдард Мускар гэх энэ эр, дуучин Роё Орбисоны “Pretty Woman” гэх алдарт дууг дуулж буй бичлэгээ интернэтэд байршуулжээ. Түүний өрвөгөр цагаан үс, нүднийх нь эргэн тойрон дахь гүн хөх туяа, айдас төрүүлэм харц нь хүн бүрийн жихүүдсийг хүргэж байсан бөгөөд тухайн үедээ хэн ч түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг мэдээгүй юм. Тэрээр өмнө нь хүчингийн хэрэг үйлдэж байсан бөгөөд энэ бичлэгээ хийх үеэрээ дараагийн хохирогчийг хайж, судлан байсныг цагдаа нар илрүүлсэн байдаг.

14 Анхны эмэгтэй сансрын нисгэгч

1961 оны 5 сарын 16-нд ОХУ сансрын нисгэгч эмэгтэйг задгай сансарт илгээсэн юм. Гэвч бүх зүйлс буруугаар эргэж, түүнтэй холбоо тогтоох аргагүй болжээ. Харин сүүлд бүсгүйн сүүлийн мөчөө тэмдэглэн үлдээсэн хуурцаг олдсон бөгөөд үүн дээр тэрээр температур дээшилж, амьсгалах аргагүй болон айж байгаа тухайгаа ярьсан байдаг билээ. Үүнийг сонссон хүмүүс ихэд харуусан гашуудаж, түүний төлөө нулимс унагаж байсан юм.

13 “Body of A Pig”

Хаана, хэн энэхүү бичлэгийг хийж, олонд хүргэсэн нь тодорхойгүй байдаг. Тус бичлэг нь минут 16 секунд үргэлжлэх бөгөөд газар доорх нэгэн хонгилд хэсэг бүлэг сүнс агнагчид эрэл хийн явж буйгаар дүрслэгдэнэ. Учир битүүлэг хаалгыг нээхэд үл таних, дүнсгэр хоолой “Надад гахайн бие байгаа” хэмээдэг бөгөөд аймшигт чөтгөрийн дүрс ч бичлэгт буусан байдаг. Тэд анхандаа юу ч харж, сонсоогүй байсан ч бичлэгээ хэд хэд ухрааж, удаашруулж үзсэний эцэст чөтгөрийн дуу хоолой, дүрсийг олж хараад ухаан нь балартаж байсан гэдэг.

12 Аймшигт инээд

Нэгэн компани бяцхан охидод зориулан зогсолтгүй инээдэг хүүхэлдэйг бүтээсэн бөгөөд бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг интернэтэд байршуулсан юм. Хүүхэлдэй шулмын инээдээр хүүхдүүдийг ховсдон, дагуулан инээж буйгаар гардаг тус бичлэгийг 69 сая гаруй хүн үзсэн байдаг бөгөөд үзсэн бүх хүмүүс айж, эмээж, эвгүй санагдаж байгаа тухайгаа сэтгэгдэл хэсэгт үлдээжээ.

11 Муу ёрын тоо 666

Нэгэн хэрэглэгч “YouTube” хуудсанд нэвтрэн, 666 гэх хайлтыг хийжээ. Хэд хэдэн удаа хайхад үл ойлгогдом аймшигт бичлэгнүүд гарч ирж байсан бөгөөд болиулах гэж оролдоод бүтэлгүйтэж байжээ. Комьпютерээ ч унтрааж болохгүй байсаар гэнэт бичлэг дууссан аж. Энэхүү хачирхалтай, аймшигтай бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, тус 666 гэх хайлтыг хийж үзээгүй хэн гэж бараг үгүй байна. Хүмүүс өдгөө ч тус бичлэгийн учрыг олж чадаагүй байгаа нь хачирхалтай.

10 Урт хөлт аалз

Үүнийг эхэндээ харахад овоолоостой өвс мэт харагдана. Гэвч энэ бол асар сүрэг аалзнууд юм. Ялангуяа аалзнаас сүнсээ зайлтал айдаг хүмүүс тус бичлэгийг үзэн, ухаан алдах нь холгүй орилж хашгирдаг байна. Хэдий тийм ч олон сая хүмүүс энэ бичлэгийг дахин дахин үзсээр байдаг гэнэ.

9 Шөнийн зам

Хүн бүр л шөнийн зам аюултай, ялангуяа шөнө зам дээр таарах танихгүй хүмүүстэй уулзахаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг мэддэг хэдий ч нэгэн залуу тавхан хормын буруу шийдвэр гаргаснаас болж амиа алдах шахсан юм. Энэхүү бичлэг дээр тэрээр шөнийн сэлүүхэн замд явж байтал зам дээр зогсох тэмдэг тавьж, залуу эр тусламж хүсэн зогсож байв. Жолооч юу болсныг асуухад залуу эр түүн рүү дөхөн халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж ирэхэд, жолооч ум хумгүй хаазаа гишгэн, зугтаж байгаа зэргийг дүрсэлж үзүүлсэн бичлэг аж. Энэ нь хүмүүсийн айдсыг төрүүлэхээс гадна сургамж болж өгсөн байдаг.

8 Урилгагүй зочин

Нэгэн залуу гэрээс нь хоол хүнс алга болж байгааг гайхан найз бүсгүйгээ сэм хардаж, өрөөндөө нууц камер байршуулсан байна. Гэтэл камерт найз бүсгүй нь биш өөр нэгэн бүсгүйн дүрс буусан нь айдсыг нь төрүүлж орхив. Залууг орондоо ормогц үл таних нэгэн бүсгүй гарч ирэн, хөргөгчийг нь хоосолж, зурагт үзэж, угаалгын өрөө орж яг л гэртээ буй мэтээр аашилж байсан бөгөөд босонгуут нь нуугдаж байжээ. Гэвч тэрхүү эмэгтэй хэн байсныг, хаана нуугдаж байсны учрыг олж чадаагүй гэдэг. 

7 “Sugar Rice Krinkles”

Зар сурталчилгаа бол бүтээгдэхүүнийг борлуулах хамгийн зөв шийдэл байдаг. Гэтэл нэгэн компани бүтээгдэхүүнээ алиалагчаар сурталчлуулж олон хүний зүрхийг зогсоох шахсан байна. Алиалагчаас зүрхээ сугартал айдаг хүмүүс таны санаснаас ч олон байдаг. Тиймдээ ч  тэрхүү сурталчилгаа нь амжилт олох нь бүү хэл олон хүний айдсыг төрүүлж байсан юм.

6 Сахлын хөөсний эрүүдэн, тамлалт

Тус бичлэг нь 80 эсвэл 90-ээд оны үед хийгдэж байсан боловч өдгөө ч гэсэн хүн бүрийн эвгүйцлийг төрүүлсэн хэвээр л ажээ. Нүүрэндээ битүү сахлын хөөс түрхэн сууж буй залуугийн харц болоод амандаа хийсэн биллъярдын бөмбөг нь түүнийг тамлуулж байгаа юм болов уу гэх сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. 

5 Парисын аймшигт агуй

Парис хотод байрлах 300 км урттай сүлжээний туннелийг аюултай хэмээж орохыг хориглосон байдаг. Харин бичлэг хийж буй тус залуу тийшээ орж төөрөн, хаашаа явахаа мэдэхгүй ийш тийш, явж эргэсээр нэгэн хачирхалтай зүйлийг харан зог тусч, камериа хаян зугтаж байгаа нь бичлэгт тод харагдана. Харин залуу яг юу харж цочирдон, ухаан мэдрэлээ алдан гүйснийг хэн ч ойлгодоггүй.

4 Элиза Ламын хачирхалтай үйлдэл

Энэ бүсгүйг Элиза Лам гэдэг бөгөөд цахилгаан шатанд орж ирээд маш хачирхалтай үйлдлүүд хийж байгаа нь бичлэгт дүрслэгдсэн юм. Хэн нэгнээс айж, зугтааж буй мэт түүний үйлдлийг хэн ч ойлгоогүй билээ. Харин удалгүй түүний цогцос тус барилгын дээвэр дээрээс олдсон бөгөөд хэн яаж хөнөөсөн зэрэг нь тогтоогдолгүй нууцлаг хэвээр үлдсэн байдаг.

3 Аннэлэйз Мишель

Тэрээр багаасаа их шүтлэгтэй нэгэн байсан бөгөөд өсвөр насанд байхаасаа хачин жигтэй үйлдлийг өөрийн мэдрэлгүй хийж, сүүлдээ хараалд өртөн ухаан мэдрэлээ алдсан байдаг. Ийн байдалтай байсаар хоол тэжээл, шингэний дутагдалд орж нас барсан билээ. Харин түүний байдлыг илтгэсэн нэгэн бичлэг байдаг бөгөөд үүнийг дүрсжүүлэн, олонд хүргэсэн нь хүн бүрийн айдас, жихүүдэс болон хайрлан өрөвдөх сэтгэлийг төрүүлж байсан юм. Шинжлэх ухааны хэлэнд үүнийг чөтгөрт эзэмдүүлэх гэж тайлбарлах нь бий. Түүнчлэн "The Exorcist" аймшгийн киног ч түүнээс сэдэвлэн хийсэн юм. 

2 9 сарын 11

АНУ-ын хар өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 9 сарын 11-ны өдөр Аль Кайда бүлэглэл Америкийн худалдааны төв болох хоёр өндрийг бөмбөгдөн, олон мянган хүний амь насыг авч одсон билээ. Харин тус өдөр зуурдаар амь насаа алдсан Кевин Косгрөв хэмээх эрийн 911-тэй холбогдсон яриаг дүрсжүүлсэн бичлэг олонд хүрч, айлгасан юм. Тэрээр 911-тэй холбогдож “Би 105 давхарт хэдэн залуусын хамт байна. Биднийг хурдан ирж авраач. Энд амьсгалах арга алга. Бидэнд хүчил төрөгч хэрэгтэй байна. Гуйя хурдан ирээч дээ. Бид чинь залуу хүмүүс үхэхэд дэндүү эрт байна шүү дээ гуйя. Эхнэр маань намайг зүгээр гэж бодож байгаа шүү дээ, хүүхдүүд минь намайг хүлээж байгаа” гэхчлэн ярьсан нь хүн бүрийн сэтгэлд айдас, харуусал төрүүлсэн юм. Тус бичлэг интернэтэд тавигдмагцаа шууд л маш олон хүний хандалт авсан байдаг.

1 Каталони дахь нууцлаг эр

Хэсэг залуус Каталони хавийн ойд явж байгаад замаа алдан төөрч, гэрэл тусгах үүднээс бичлэг хийж явжээ. Гэтэл тэдний камерт нэгэн жигтэй зүйл хальт үзэгдсэнд залуус сайн нягтлан хартал үл таних, аймшигт төрхтэй эр сууж байв. Мөн тэдний ум хумгүй зугтааж байгаа зэрэг нь ч бичигдсэн байдаг. Тэд ч тэр, энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс ч тэр үл таних эрийг хэн гээч, юу болохыг ойлгодоггүй бөгөөд чөтгөр шулам, сүнс хий үзэгдэл гэхчлэн тайлбарладаг байна.

116
таалагдаж байна

59
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()