Дэлхийн хамгийн гоё цэцгүүд

2016-04-28, 15:36
20,751

Цэцэг гэдэг үгээр илэрхийлж боломгүй төгс төгөлдөр гоо сайхны байгалийн илэрхийлэл болдог. Хорвоогийн хамгийн тод, гэрэлтэй, гайхамшигтай өнгө, илэрхийлж боломгүй ч мэдэрч л чадах тэр сайхан анхилуун үнэрийг өөртөө цогцлоосон, байгаль дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцгүүдийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн гоё цэцгүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сакура

Япон улсад хаврын улиралд сакура цэцэглэх шиг сайхан зүйл гэж үгүй. Ягаан, цагаан өнгөтэй байдаг. 

Сакура

2 Мандарваа цэцэг

Төв Америк, Мексик, Колумб хавиар ургадаг. Нийт 30 гаруй төрөлтэй, сэвсгэр, олон давхар дэлбээтэй цэцэг юм. Ургамал судлаач Андерс Дали анх нээн илрүүлсэн тул түүний нэрээр Dahlia хэмээн нэрлэжээ. 

Мандарваа цэцэг

3 Зүрхэн цэцэг

Зүрх шиг хэлбэртэй улаан, ягаан, цагаан өнгөөр ургадаг уг цэцэг нь 4-6-р сард ургадаг. 

Зүрхэн цэцэг

4 Канна

19 төрөлтэй уг цэцэг нь гадил жимс, цагаан гаа зэрэгтэй нэг төрлийн ургамлын айд багтдаг. 

Канна

5 Сарнай

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн сайн мэдэх, хамгийн романтик цэцэг бол сарнай билээ. Шар сарнай нь нөхөрлөл, гал улаан сарнай нь чин үнэнч хайрыг, хар сарнай нь хагацал, уй гашуудлыг бэлгэддэг. Ямар ч төрлийн цэцэрлэгийг чимэхэд хамгийн сайн тохирдог. 

Сарнай

6 Алтанзул

Өмнөд Европоос Африк, Азид хүртэл ургадаг. Тасалсан ч шинэлэг чанараа хамгийн удаан хадгалдаг цэцэг юм. 

Алтанзул

7 Бадамлянхуа

Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Тиймдээ ч бурхны шашны гол бэлгэдэл болдог байна. 

Бадамлянхуа

8 Сараана

Хаврын бэлгэдэл болсон уг цэцгийн тухай хэд хэдэн домог байдаг. Христийн шашны итгэгчид үзэхдээ Гэгээн Мария эхийн унагасан нулимс нэгэн мөчир дээр тогтож, цэцэг болон ургасан нь сараана цэцэг хэмээн ярьдаг ажээ. 

Сараана

9 Намуу цэцэг

Голчлон Турк, Кавказд ургадаг. Ихэнхдээ улаан, ягаан, цагаан өнгөтэй, эсвэл бүр янз бүрийн олон өнгө холилдож ургадаг. 

Намуу цэцэг

10 Нил цэцэг

Өнгө нь ууссан маягтай маш үзэмжтэйгээс гадна хамгийн анхилиун сайхан үнэртэй цэцэг юм. 

Нил цэцэг

146
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()