Таныг тайвшруулах 10 төрлийн хобби

Өнөө цагт дэлхий нийтээр эдийн засгийн болон сэтгэл санааны хямрал хаа саагүй нүүрлэж, хүмүүс юм л бол өөрийн эрхгүй уурлаж бухимдан, амьдралаа бүр ч илүү дордуулж байна. Заримдаа ч гэсэн гэгээлэг бодолд автаж, бие сэтгэлээ амар амгалан байлгамаар л байгаа биз дээ? Тэгвэл бид танд тайвшруулж, алжаал тайлах 10 төрлийн хоббиг танилцуулъя. Эдгээр нь таны уур бухимдлыг хормын төдийд л ховсдон алга болгож, эрч хүчийг бэлэглэдэг юм. Энэ нь бүр шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл шүү. 

Таныг тайвшруулах 10 төрлийн хобби
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хөгжмийн зэмсгээр тоглож сурах

Урлагийн ертөнц бол тэр чигээрээ гайхамшиг, тайвшрал, таашаалын орон юм. Тиймдээ ч уран бүтээлчид, хөгжимчид хөгжмөө тоглох үедээ амар амгаланг бүрэн мэдэрч, бүх асуудлаасаа ангижирч, яг л үүлэн дээр хөвж байгаа мэт мэдрэмжийг өөртөө ч, өрөөл бусдад ч бэлэглэж чаддаг байна. Урлагаар дамжуулан илэрхийлмээр зүйлс олон байвч, авьяас байхгүй гэж бодож байгаа бол маш том эндүүрэл шүү. Аливааг сурахад хэзээ ч оройтохгүй!

Хөгжмийн зэмсгээр тоглож сурах

2 Ном унших

Хэт их стресстэй нийгмээс ангижрах, тархиа амраах хамгийн зөв алхмуудын нэг нь ном унших билээ. Шинэ шинэ ертөнц, үзэл бодолтой тулгарч, мэдлэг арвин болохоос гадна өмнө нь бодож ч үзээгүй зүйлсийн тухай өөрийн эрхгүй нухацтай бодож эхэлнэ. Та 100 ном унш, тэр цагт таны үг яг л ус мэт урсдаг болно. 

Ном унших

3 Юм нэхэх

Таны тархийг амрааж, тайван байлгах бүтээлч нэгэн ажил бол юм нэхэх аж. Сэтгэл санааг тогтворжуулахаас гадна нэхсээр байгаад нэг л мэдэхэд ороолт, цамц хийчихсэн байдаг бүтээлч, хөдөлмөрч ажил юм. Ихэнх бүсгүйчүүд өөрийн бухимдлаа ийн тайлдаг бөгөөд үр дүнгээ ихэд үзүүлдэг нь анзаарагддаг.

Юм нэхэх

4 Өдрийн тэмдэглэл бичих

Өөрт тохиолдсон, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсээ сэтгэл дотроо хадгалаад шаналаад явах бус гадагш гарган, дэвтэрт буулгаж байх нь зүйтэй. Дотор тань тээглээд, амьсгалахад ч бэрх болж байсан тэдгээр бодлууд дэвтэрт бичигдэх үгстэй хамт гарч одон, танд амар тайван байдлыг мэдрүүлэх болно. Удахгүй та өөрийн бичих хэв маяг, найруулга зэргээ уншин, түүнээсээ ч таашаал авдаг болно гэдэгтээ итгээрэй. 

Өдрийн тэмдэглэл бичих

5 Шавар эдлэл хийх

Ямар нэгэн зүйл хийж байж сая нэг тайвшрах хүмүүс бишгүй. Харин тэд ном унших, хөгжим тоглохоос шавар эдлэл хийхийг илүүд үздэг байна. Зүгээр ч нэг бухимдлаа гадагшлуулах бус ямар нэгэн зүйлийг өөрийн гараар бүтээж байгаа гэдгээрээ давуу талтай юм.

Шавар эдлэл хийх

6 Ууланд авирах

Цэвэр, цэнгэг агаарт гарч, сэтгэлээ онгойтол сайхан нэг хашгирах нь хамаг стресс болон ядаргааг үлдэн хөөх мэт л байдаг. Сүүлийн үед хүмүүс ихээр ууланд авирч, амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх болсон нь таатай бөгөөд таны эрүүл мэндэд ч бас тустай билээ.

Ууланд авирах

7 Хоол хийх

Сэтгэл санаа тааруухан, нэг л тогтворгүй үед амттай, сайхан үзэмжтэй хоол хийж стрессээ тайлах бүсгүйчүүд олон болжээ. Үүнийгээ өөрийн нэг хобби болгож, зөвхөн хоолны цагаар бус уураа хүрсэн үед, эсвэл бүр сайхан ааштай үедээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэж ийм арга хэмжээ авдаг аж.

Хоол хийх

8 Од ширтэх

Дэлхийд үзэгдэх түм буман үзэсгэлэнт оддыг харан зогсоход ямар ч хүнд бэрх асуудал байсан мартагдсан байдаг. Амар тайван байдлыг ганц тэндээс олж, өөртөө цогцлоох боломжтой мэт санагддаг бөгөөд толгой доторх хар муу бодлуудыг үргээдэг билээ.

Од ширтэх

9 Цэцэрлэгжүүлэлт

Хашаандаа мод, цэцэг тарих нь маш олон талын ашигтай. Та анхилам үнэрт ургамлуудтай ажиллаж, түүнээсээ эрч хүчийг мэдрэхээс гадна байгаль дэлхийдээ өөрийн хувь нэмрээ оруулах нь байна шүү.

Цэцэрлэгжүүлэлт

10 Уран бүтээл

Аз жаргал гэдэг бол та өөрийн хүсч байгаа зүйлсээ хэнээс ч хамааралгүй, зөвхөн өөрийн дураар хийж, түүнээсээ таашаал авах явдал юм. Үүний адилаар уран зураг зурах нь таны сэтгэл доторх зовлон бэрхшээл бүгдийг устгаж, тайван амгалан байдлыг бэлэглэдэг байна.

Уран бүтээл

105
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()