Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны онцлог

Улс орон бүр өөрсдийн гэсэн гоо сайхны үзэл баримтлал, хэм хэмжээтэй байдаг. Тиймээс ч охид бүсгүйчүүд нь тэрхүү жишигт хүрэхийн тулд асар их хичээл зүтгэл, дасгал сургуулилтыг хийдэг юм. Ингээд та бүхэндээ орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны үзэл, сайхан бүсгүйчүүдийг толилуулъя.

Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны онцлог
Хаах
Сурталчилгаа

1 Франц

Францчууд бүсгүйчүүдийг илүү натурал, элдэв будаг шунхгүй, өөрөөрөө байхыг илүүд үздэг. Элдэв хүнд олон давхар нүүр будалтаас илүүтэй цаанаасаа гэрэлтэх, цэвэрхэн өөгүй царайгаараа чимдэг гэхэд болно. Тиймээс ч тэд нүүр будганд бус харин зөв, эрүүл арчилгаанд илүүтэй анхаарал хандуулдаг байна. Нүүрэндээ хангалттай хэмжээний чийгийг өгч, үхэжсэн арьсаа гуужуулна. Тэдний урдаа барьдаг үзэсгэлэнтэй моделиудын нэг бол Марине Вач (Marine Vatch) юм. Үс засалтын тухайд замбараагүй хөвсгөр үс, эсвэл шуусан үсийг илүүд үздэг.

Франц

2 Малайз

Малайз улсад өөгүй цэвэрхэн цагаан царайг үзэсгэлэнтэйд тооцдог учраас охид бүсгүйчүүд нүүрний суурь крем, энгэсэгт илүүтэй анхаарал хандуулдаг. Мэдээж сайхан арьстай байж л тэдгээр бүтээгдэхүүнүүд үр дүнгээ өгч эхэлнэ шүү дээ. Тиймээс ч арьс арчилгаа, цэвэрлэгээнд ч мөн чухал ач холбогдол өгдөг байна. Мөн арьсыг илүү гэрэлтсэн цагаан болгох үйлчилгээтэй нүүрний тос түрхдэг. Тэдний үлгэр дуурайлал авдаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол телевизийн хөтлөгч Маяа Карин (Maya Karin) байна.

Малайз

3 Австрали

Австрали улсад бүсгүйчүүдийг спортлог, эрүүл чийрэг, булчинлаг бие галбиртай байхыг илүүд үздэг. Тиймээс ч охид бүсгүйчүүд бие галбираа зөв хөгжүүлэх, илүүдэл жингээ хаях зэрэгт анхаарлаа хандуулдаг. Тэдний гоо үзэсгэлэнгийн жишиг бол Австралийн Олимпын аварга, гүйлтийн тамирчин Майкл Женнеке (Michelle Jenneke) юм. Тэрээр өдгөө охид залуусын шүтээн болсон тамирчдын нэг бөгөөд олон алдартай загварын сэтгүүл, спорт хувцасны газруудтай хамтран ажиллаж байна.

Австрали

4 Польш

Польш улсад өндөр, биерхүү, том цээж мөртэй, урт үс, гоолиг биетэй бүсгүйчүүд хамгийн сайхан, охид залуусын хүсэмжит бүсгүйгээр нэрлэгддэг. Тэдний төлөөлөл бол Польшийн алдарт модель, балетчин Изабелла Мико (Izabella Miko) юм.

Польш

5 Швед

Швед улсад цайвар шаргал, цагаан, саарал үстэй бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байна. Мөн цэнхэр нүдтэй нэг тийм үлгэрийн баатар, сахиусан тэнгэрийг санагдуулам этгээд, үзэсгэлэнтэй төрхийг илүүтэй таашаадаг аж. Түүний адил нүүр будалт, хувцаслалт зэрэг нь ч маш өнгөлөг, цайвар байх нь чухал гэнэ. Тэдний төлөөлөл бол Алдартай модель Агнес Хедэнгард (Agnes Hedengard) ажээ.

Швед

6 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын тухайд цонхигор, өөгүй цагаан царай, торомгор нүд, өндөр шулуун хамар, өргөн өтгөн хөмсөг, V хэлбэрийн эрүүтэй өхөөрдөм охидыг үзэсгэлэнтэй хэмээн таашаадаг байна. Бие бялдрын тухайд тэд махлаг, тарган бүсгүйчүүдийг таашаадаггүй харин өндөр, туранхай гоолиг зэгзгэр биетэй бүсгүйг таашаадаг юм. Тэдний төлөөлөл бол жүжигчин Шин Мин А (Shin Min Ah) гэнэ.

Өмнөд Солонгос

7 Иран

Иран улсад өндөр нарийн хамар, зузаан уруул, гүн хөх өнгийн нүдтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэйд тооцогддог байна. Тиймээс ч маш олон охид бүсгүйчүүд ийнхүү гоо сайхны мэс засалд орж, тэрхүү жишигт хүрэхээр төрөлх царайгаа засуулдаг байна. Тус улсын төлөөлөл болсон үзэсгэлэнтэй модель бол Лейла Отоди (Leila Otadi) юм.

Иран

8 Америк

Америкт маш дур булаам төрхтэй, том хөх бөгстэй, шаргал үстэй бүсгүйчүүдийг сайханд тооцдог байна. Тиймээс ч маш олон охид бүсгүйчүүд хөх өгзгөө томруулах хагалгаанд ордог ажээ. Мөн нүүр будах урлаг дээд зэргээр хөгжсөн учир, бүсгүйчүүд нүүр будгийн хүчээр хүссэн царай төрхөө бүтээдэг. Тэдний төлөөлөл болсон үзэсгэлэнтэй жүчигчин бүсгүй бол Жессика Альба (Jessica Alba) юм.

Америк

9 Бразил

Бразил улсад туранхай гоолиг, хөрслөг бор, шаргал үс, цэнхэр нүдтэй бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэйд тооцдог байна. Тэдний үлгэр дуурайлал авдаг үзэсгэлэнтэй моделиуд бол Викториа Секретийн сахиусан тэнгэрүүд болох Адриана Лима (Adriana Lima), Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) Исабел Гуларт (Izabel Goulart) юм. Ийм ч учраас Бразилийг моделиудын эх орон гэдэг. 

Бразил

10 Пакистан

Пакистан улсад яг л Цасан гоо мэт бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэйд тооцдог байна. Өтгөн хар хөмсөг, үс, цагаан царай, цэнхэр нүдтэй охидыг илүүтэй таашаадаг учраас охидууд энэхүү шаардлагад нийцэхийн тулд ихээхэн хичээл зүтгэлийг гаргадаг аж. Тэдний урдаа барьдаг үзэсгэлэнтэй моделиудын нэг бол Мехреен Сайед (Mehreen Syed). Тэрээр гоолиг бие, урт хүрэн үс, цагаан царай, гүн хөх нүдтэй ажээ.

Пакистан

11 Тайланд

Тайланд улсад цэвэрхэн цагаан царай, өндөр хамар, том нүд, урт шулуун үстэй бүсгүйчүүдийг илүүтэй таашаадаг. Тиймээс ч охид бүсгүйчүүд арьсаа цайруулах, хамраа өндөрлөх мэс засалд ихээр ордог ажээ. Тэдний урдаа барьдаг алдартай моделиудын нэг бол Давика Хорне (Davika Hoorne) юм.

Тайланд

12 Дани

Дани улсад шаргал үс, гүн цэнхэр хүнхэр нүд, өндөр хамартай бүсгүйчүүдийг илүүтэй таашаадаг. Тиймээс ч тэд нүдээ маш тод, хар хөх өнгөөр уусгаж, смоки будалт хийдэг аж. Тэдний үлгэр дуурайлал авдаг алдартай моделиудын нэг бол дуучин, жүжигчин Сиссе Марие (Sisse Marie) юм. 

Дани

13 Серби

Тус улсад галбирлаг бие, зузаан уруул, гүн хөх нүд, цагаан арьстай бүсгүйчүүдийг илүүтэй таашаадаг байна. Тиймээс ч охид бүсгүйчүүд нь арьсаа цайруулж, биеэ хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг. Тэдний төлөөлөл болсон үзэсгэлэнтэй модель бол Ана Махажловик (Ana Mahajlovic) юм.

Серби

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()