Түүхэн ховор зургууд

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөө бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор зургуудийг сонирхоно уу.

Түүхэн ховор зургууд
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1

Титаник усан онгоцны ослоос болж амиа алдсан хүмүүст зориулан залбирал үйлдэж, диваажинд очихыг ерөөж байгаа зураг. Түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн эл осолд нийтдээ 1500 гаруй хүн амь эрсдэн, олныг уй гашууд автуулж байсан билээ.

2

Энэтхэг улсын анхны хиймэл дагуулыг гар аргаар тээвэрлэж буй нь.

3

Алдарт “Metro Goldwyn Mayer” кино компанийн танилцуулах постерийн зургийг авч байна. Тус кино компаний нэрийн тэмдэг болсон архирч буй арслангийн дүрсийг мэдэхгүй, харж байгаагүй хүн гэж үгүй бизээ. 1924 онд байгуулагдаж байсан бөгөөд 1928 онд тус зургийг авахуулсан байдаг.

4

Нацист Германы удирдагч Адольф Гитлер болон архитектор Альберт Спийр нар дэлхийн хоёрдугаар дайнд ашиглагдах дэлхийн хамгийн том их буунуудын нэгийг ажиглан зогсоно.

5

Бэйсболын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй тоглогч Жеки Митчелл, тоглогч Бейб Рут, Лу Гериг нартай танилцаж байна.

6

Бангладешийн тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр буюу 1971 онд Пакистаны цэргүүд Хиндү шашинт эрчүүдийн эрхтэнг хөвчилдөг байсан бөгөөд тухайн үеийг ийн гэрэл зурагнаа буулгаж авчээ.

7

Энэтхэгийн армийн нэгэн цэрэг өөрөө ч тэр мориндоо ч тэр утааны баг зүүлгэсэн байна. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр химийн зэвсэг хэрэглэж байсан бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс тус аргыг хэрэглэдэг байсан аж.

8

Дэлхий дээр цор ганц байсан эрлийз тахь. 1870 онд Лондон хотноо байрлах “Quagga” амьтны хүрээлэнд энэхүү зургийг авчээ. 

9

Нэрт удирдагч Напелион Бонапартыг элэглэсэн “Little Nap, the “Napoleon of the Chimpanzee World” гэх бүтээл нь жуулчид, аялагчдын анхаарлыг ихээр татдаг байна.

10

1923 онд Итали улсын Турин хот дахь “Fiat” үйлдвэрийн дээвэр дээр машинууд уралдаж байна. Энэ нь тус үйлдвэр хэр том, суурь сайтай барилга байсныг илтгэнэ.

11

1950 онд авсан тус зураг нь өдгөө олон олон хүний анхаарлыг эрхгүй татдаг юм. Давалгаат серфинг хийсэн хамгийн анхны заан. 

12

“PanAm” нисдэг тэргэнд 1956 онд 5 MB-ийн хатуу диск суулгаж байна.

13

Куба улсын нэрт хувьсгалчид болох Фидель Кастро, Че Гевара нар загасчилж байгаа нь гэрэл зургийн хальснаа ийнхүү буужээ.

14

Гүйлтийн замыг гуталтай хөлний манеканаар шалгаж байна.

15

“Wimbledon” олон улсын газрын теннисийн анхдугаар тэмцээн, 1883 он. 

16

Эмэгтэй цагдаа нүцгэн сурагчдыг урт саваа барин хөөж явна. Гэвч тэд зүгээр л багахан дүрсгүйтсэн байсан боловч тус хатуу шийтгэлийг хүлээжээ.

17

АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линколн үүрэгт ажлаа хүлээн авч буй нь. Харин жүжигчин Жон Вилкес Бүүт (John Wilkes Booth), (ерөнхийлөгчийн баруун гар талд) тэрээр зөвхөн хүндэт зочид л тухалдаг төв эгнээнд суусан харагдана.

18

Хатан хаан II Элизабет 1993 онд “L85” байлдааны бууг туршиж үзэж байна.

19

Домогт дуучин Жонн Ленон алан хядагчийн гарт амиа алдах үедээ зүүж байсан нүдний шил. Тэрээр гэртээ байж байгаад санамсаргүй тохиолдлоор амиа алдсан нь олон мянган шүтэн бишрэгчдийнх нь харууслыг одоо ч төрүүлсээр байдаг билээ. 

20

1960-аад оны үеийн Калифорни мужийн Оакланд хотын ойролцоох Хар арьст дугуйчдын цугларалт. Тухайн үед хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлах үзэл газар аваад байсан билээ.

21

Нэрт сэтгүүлч Энна Франкын аав Отто Нацистуудаас нуугдаж байсан байшиндаа эргэн ирсэн гунигт дүрслэл. Тэрээр гэр бүлийнхнийгээ алдаж ганцаар амьд үлдсэн юм.

22

Тансаг хувцасласан эрхмүүдээс нэгэн эр гуйлга гуйн хажууд нь дагаж гүйнэ. 1920 онд авсан тус зураг нь тухайн үеийн нийгмийн байдал, дээд доод хүмүүсийн ялгаа тэнгэр газар шиг байсныг илтгэх аж.

23

Бодит амьдрал дээрх Кристофер Робин болон Винни Пүүх нар. Хамгийн сонирхолтой нь энэхүү зургийг 1928 онд дарсан байдаг бол хүүхэлдэйн киног 1966 онд бүтээсэн байдаг.

24

АНУ-ын ерөнхийлөгч асан Жонн Кенниди 45 насны төрсөн өдрөөрөө жүжигчин Мэрилин Монрогийн хамт. Тус зургийг Элисон Жэйксон гэх эр хальснаа буулгасан бөгөөд тухайн үед маш их хэл ам дагуулж, Кеннидигийн нэр хүндийг унагаах зорилгоор, өөр хүнээр тэврүүлэн, санаатайгаар ийм зураг авахуулсан ч гэж ярьдаг. 

25

Хамгийн анх ганцаараа зургаа даруулсан эмэгтэй. Түүнийг Хэнна Стайли гэдэг байсан бөгөөд тухайн үед 96 настай байжээ.

26

ОХУ-ын ерөнхий сайд асан Дмитрий Медведев залуудаа их л сахилгагүй байж дээ...

27

1963 оны лавлах албаны ажилчид. Үйлчлүүлэгчдэд газар орны байршлыг ийн хэлж өгдөг байсан аж.

28

Билли Дэ Кид хэмээх онц ноцтой гэмт хэрэгтний дүрсийг буулгасан цорын ганц зураг. Түүний үйлдсэн гэмт хэргүүд нь тухайн үеийн хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулж байсан юм.

29

Америкийн төдийгүй дэлхийн эдийн засаг, банк санхүү, арилжааны төв гэгддэг "Wall Street"-д кино зураг авалтын үеэр хувцсаа тайчиж, олны нүдийг хужирлаж буй жүжигчин бүсгүй.

30

Нэрт тамирчин Гайби Хартнэт, Аль Капоний хүүд гарын үсгээ зурж өгч байна.

31

Комьпютерийн дэлгэц бүтээгдээгүй байх үе.

32

1950 он, “Coca-Cola” Франц улсад анх нэвтэрч байсан үе юм. Тухайн үед хүн бүр энэхүү амтат ундааг уухын хүслэн болж байсан гэдэг.

33

Хүнээр дүрслэгдсэн шатар. ОХУ-ын Санкт-Петербург хот дахь цэргүүд ийнхүү олныг баясгаж байжээ.

34

Газрын тосны үйлдвэрлэл уналтанд орж, хурдны замууд эль хуль оргиод байжээ. Тэр бүү хэл машингүй зам дээр хүмүүс амарч, аялж байсан аж.

35

3000 жил гар хүрээгүй Тутанхамоны булшны тамга. Түүний булшийг хүн төрөлхтөн олж, илрүүлэлгүй олон мянган жил болсон юм. Тутанхамон бол 12 насандаа хаан ширээнд заларч 20 хүрэлгүй нас нөгчсөн Египетийн фараон бөгөөд цус ойртолтын аймшигт жишээ болсон нэгэн байсан гэдэг. 

36

Английн шоронгоос оргохоор хоригдлуудын бүтээсэн моторгүй нисдэг тэрэг. Үүнийг орны бүтээлэг, шалны банз болон бас бус материалаар хийжээ.

37

“George Aird” нисдэг тэрэгний туршилтын нислэг сүйрч, нисгэгч нь онгоцноос огцом унаж байна. Энэхүү аймшигт онгоцны сүйрэл нь өдгөө ч яригдсаар байдаг.

38

"Индиана Жонс" киног бүтээх үйл явц. 

39

Жүжигчин Доуглас Фэйрбанкс 1918 онд “Wall Street”-д өөрийн сайн найз болох Чайрл Чайплинг гар дээрээ өргөж байна. Энэхүү дүрслэл нь Доуглас, Чайклинг хичнээн хүндэлж, хайрлаж явдгийг нүднээ ил харагдуулна.

40

Нэрт найруулагчид болох Жорж Лукас, Стивен Спилберг нар хар багаасаа үерхсэн үй зайгүй найзууд билээ. Тус зургийг Шри Ланкын ойролцоо 1983 онд авхуулсан байна.

41

Хүйтэн боловч хайр мэдрүүлэх зураг. Английн нэрт найруулагч Альфред Хичкок өөрийн ач нарын хамт хүйтнийг үл ажран, цасаар наадаж байна.

42

Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкчууд Япон улсыг бөмбөгдөж, олон хүний амь амьдрал болоод бүтээн байгуулалтыг үгүй хийсэн билээ. Үүнээс хойш ард иргэд улсаа хөл дээр нь босгох гэж эцэж цуцахаа мэдэлгүй, цаг наргүй хөдөлмөрлөж байв. Иймд ихэд ядарсан ажилчид гэр лүүгээ буцаж явааг дүрсэлсэн энэхүү зураг нь олон хүнд ухаарал хайрласан байдаг. 

43

Нью-Йорк хотын оршин суугчид хэзээд хэрхэн цэнгэж, наргихаа мэддэг хүмүүс юм. Хотыг тойрон аялах задгай усан сантай машин олны анхаарлыг эрхгүй татна.

44

Мэдрэлийн эмч Дюшен Дэ Блойн хүний нүүрний булчинг судалж, амьд хүний нүүрийг тогонд цохиулж байна. 1962 онд энэ зургийг дарсан бөгөөд тухай үеийн эмчилгээний аргууд нэлээд харгис байсан нь үүнээс мэдрэгдэнэ. 

45

Өндөр хүчдэлд цохиулж ухаанаа алдсан хамтран ажиллагчдаа хиймэл амьсгал хийж буй залуу. Энэхүү зураг нь олны анхаарлыг маш ихээр татаж байсан төдийгүй эрх баригчдын чихэнд хүртэл сонсдож байсан аж.

121
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()