Орон орны хуримын хачирхалтай уламжлалууд

Залуу хосуудын хувьд хуримын өдөр гэдэг амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг бөгөөд тэд энэ л өдөр нэг нэгэндээ үүрд хамт байхаа амлаж, хайртайгаа батладаг билээ. Харин орон бүр өөрийн гэсэн өвөрмөц хуримын уламжлалтай байдаг. Эдгээр уламжлалууд нь тухайн орондоо энгийн зүйл мэт санагдах ч, бусдын нүдээр утгагүй мэт харагдана. 

Орон орны хуримын хачирхалтай уламжлалууд
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Польтерабенд: Герман

Польтерабенд гэдэг нь хуримын урд орой зохиогдох нэгэн үдэшлэг юм. Тэд гарт таарсан бүх зүйлсийг хагалдаг байна. Зочид сүйт хархүү болон сүйт бүсгүйд хуримын бэлэг болгож аяга, шаазан бэлэглэдэг бөгөөд хосууд үүнийг хагалах ёстой байдаг аж. Ийнхүү шилэн, шаазан эдлэл хагалах нь муу ёрын сүнсийг зайлуулж, айлгаж байгаа хэрэг болдог байна. Харин олны өмнө хагалах нь хосуудыг ирээдүйд тулгарах асуудалд илүү хаттай хандахад бэлдэж байгааг бэлгэддэг аж. 

Польтерабенд: Герман

2 Сүйт бүсгүйг хулгайлах: Румин

“Сүйт бүсгүй хулгайлах ёслол” нь Румины эртний уламжлал юм байна. Эцэг эхийнхэн зөвшөөрөлгүйгээр сүйт хархүү хайртай бүсгүйгээ хулгайлах ёстой юм байна. Хулгайлсны дараа сүйт бүсгүй 2-3 хоног сүйт залуугийн гэрт амьдарч чадвал албан ёсны эхнэр нь болсон гэж тооцогддог аж. 

Сүйт бүсгүйг хулгайлах: Румин

3 Сүйт бүсгүй рүү нулимах: Кени

Африкийн "Масай" хэмээх омгийнхны дунд дараах уламжлал байдаг байна. Сүйт бүсгүйн эцэг нь охиныхоо толгой эсвэл цээж рүү нулимах ёстой гэнэ. Ийнхүү нулимаж охиндоо аз жаргалтай амьдралыг ерөөж байгаа хэрэг болдог аж. Ингээд залуу хосууд төрөлх гэрээ орхиж, шинэ амьдралыг эхлүүлдэг байна. 

Сүйт бүсгүй рүү нулимах: Кени

4 Үнсэлт: Швейцарь

Хэрвээ гэрлэж буй хосуудын нэг нь ширээнээс босож өөр тийшээ гарвал үлдсэн хосыг нь зочдын хэн ч хамаагүй үнсэх эрхтэй байдаг. 

Үнсэлт: Швейцарь

5 Суултуурын хоол: Франц

Хамгийн аймшигтай хуримын уламжлал болов уу. Хуримын ёслол дууссаны дараа зочид бүх хоолны үлдэгдлийн суултуур руу асгадаг байна. Дараа нь хосуудын өрөөнд орж тэднийг суултуур дотор байгаа хоолыг идэж дуустал өрөөнөөс нь гардаггүй гэнэ. Энэ арга замаар хуримын анхны шөнийхөө хүчээ сэлгэж авдаг хэмээн үздэг. Орчин үед хоолны оронд шоколад хийдэг болсон байна. 

Суултуурын хоол: Франц

6 Угаалгын өрөө болон бие засах өрөөнд орохыг хориглох: Индонези

Индонезийн Тидонгд байрлах хосууд хуримын дараа 3 өдөр, 3 шөнө гэрээсээ гарахгүй мөн ариун цэврийн өрөөг ашиглахгүй байх хэрэгтэй гэнэ. Энэ өдрүүдэд хэсэг хүмүүс хосуудыг хянах бөгөөд хамгийн бага хэмжээний хоол, усыг тэдэнд өгдөг байна. Ийнхүү гэрийн хорионд суух нь аз жаргалтай гэр бүл, эрүүл саруул хүүхэд төрөхийг бэлгэддэг гэнэ. 

Угаалгын өрөө болон бие засах өрөөнд орохыг хориглох: Индонези

7 Тахианы элэг: Өвөр Монгол

Өвөр Монголд Даур хэмээх үндэстэнгүүд амьдардаг байна. Хуримын өдрийг товлохдоо хосууд дэгдээхий алах ёстой гэнэ. Дараа нь элгийг нь гаргаж харах бөгөөд хэрвээ элэг нь эрүүл байвал хуримын өдрийг товлож болно. Хэрвээ муу байвал бүх үйл ажиллагааг дахин давтах хэрэгтэй юм байна.

Тахианы элэг: Өвөр Монгол

8 Бастинадо: Солонгос

Хуримын өдөр сүйт залуугийн хөлийн улыг мод болон загасаар цохидог байна. Ийнхүү тэрээр эхнэртэй эр хүн болж байгаа гэнэ. Энэ үйл ажиллагаа нь хуримын үйл явцыг илүү сонирхолтой болгоход чиглэгдсэн байдаг байна. 

Бастинадо: Солонгос

9 Модтой гэрлэх: Энэтхэг

Энэтхэгийн зарим хэсэгт энэ ёслолыг хийдэг байна. Ангараг гариг болон Санчир гариг нэг дор байх үед төрсөн хүмүүсийг “манглик” гэдэг аж. Энэ үед төрсөн хүн нь нөхөр эсвэл эхнэрийнхээ эрт нас барах шалтгаан болдог гэж үздэг учир хуримлахын өмнө гадилны модтой гэрлэх ёстой бөгөөд гэрлэсний дараа модыг тайрдаг байна. Энэ нь барцадыг арилгаж өгдөг аж. 

Модтой гэрлэх: Энэтхэг

10 Уйлах уламжлал: Хятад

Зарим сүйт бүсгүйчүүдийн хувьд хуримын энэ өдөр сэтгэл хөдлөл ихтэй болж болно. Харин Туцзя үндэстэнгүүдийн хувьд хурим эхлэхийн сарын өмнөөс эхэлж уйлдаг байна. Ийнхүү сайн уйлах нь сүйт бүсгүй гэрлэснийхээ дараа аз жаргалтай, нулимсгүй амьдрахыг бэлгэддэг аж. Энэ ёслолд бэлдэж бүсгүйчүүдэд 12 наснаас нь уйлахыг заадаг бөгөөд зарим нь тусгай хүн авчирч бэлтгэл хийлгэдэг байна. Сүйт бүсгүйн талын бүх эмэгтэйчүүд уйлж болох бөгөөд энэ нь баяр баяслыг илэрхийлж байгаа гэнэ. 

Уйлах уламжлал: Хятад

15
таалагдаж байна

49
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()