Хамгийн аймшигтай галзуу хулганууд

Хүүхэдийн паркийг "Галзуу хулгана"-гvйгээр тєсєєлєхєд бэрх юм. Хүүхэд гэлтгvй томчуудын хамгийн их тоглох дуртай тоглоом бол галзуу хулгана байдаг. Иймд та бүхэндээ дэлхий дээрх хамгийн урт, хамгийн өндөр, хамгийн хурдан, хамгийн богино хугацаанд хурдаа авдаг гэх мэт хараад л айдас хүрэм зарим нэгнийх нь сонирхолыг татах Галзуу хулгануудын товч танилцуулга болон видео бичлэгүүдийг үзүүлэхээр бэлтгэлээ. Зүрх амаар гарагмаар хурдалдаг энэ тоглоомоор тоглох дуртай надад бол маш их таалагдав.

Хамгийн аймшигтай галзуу хулганууд

1 Kingda Ka: Дэлхийн хамгийн єндєр хамгийн хурдан галзуу хулгана

28 секундын дотор  Kingda Ka нь маш хол явж чадахгvй ч танд алсын алс холыг харах боломжийг олгодог билээ. АНУ-ын Нью Жерси дэх Six Flags Great Adventure-т байрлах энэхvv галзуу хулгана нь  дэлхий дээрх хамгийн єндєр хамгийн хурдан галзуу хулгана юм. Хєдєлгvvр нь усаар эхлvvлэх механизмын тусламжтайгаар 3,5 секундэд ажиллаж эхлэх бєгєєд цагт 120 миль хурдалдаг. Эхлvvлэх тєхєєрємжийн тєгсгєлд  хамгийн оройн цамхаг  456 фут буюу 139 метрийн єндєрт хvрдэг байна.  25 сая ам.долларын єртгєєр бvтээгдэж  2005 оны 5 сарын 21-нд  Kingda Ka-нь олон нийтэд нээгдсэн бєгєєд зарим нэгэн техникийн асуудлаас болж хэд хэдэн удаа хаагдаж байсан. Мєн цахилгааны гэмтлээс шалтгаалан 2009 оны 5 сарын эхээр эвдэрч байжээ.

Kingda Ka: Дэлхийн хамгийн єндєр хамгийн хурдан галзуу хулгана

2 Dodonpa: 2,7 g буюу хамгийн єндєр хурд авах механизм

Dodonpa дээр суусан эхний мєчєєс эхлээд л таныг гайхлыг тєрvvлэх болно. Зорчигчид аль аль талдаа 90 градусаар байрласан 2 товог дээгvvр гал авалцаж  чимээ нь буурсаар харанхуй туннелээс гарч маш єндєр хурдыг авахын ємнєх тvvн дотор сэтгэл догдлон хvлээх болдог. 2001 онд Dodonpa нь нээгдэхдээ дэлхий дээрх хамгийн хурдан галзуу хулгана байсан юм.  2010 он гэхэд тэр хамгийн хурдан галзуу хулгана байхаа  больсон хэдий ч 2,7g болон хамгийн єндєр хурд авах механизмтай хэвээр байсаар байна. Уг галзуу хулгана нь 52 метр єндєртэй /170 фут/ мєн 2 секунд  хvрэхгvй хугацаанд 172 км/цагийн хурд авах хvчин чадалтай ажээ.  Япон, Яманаши, Фvжиёошида, Фvжи-Кью Хайландад байрлах тvvний хирсгvvр нь эгц дээшээ болоод "U" хэлбэрээр муруйж байгаад эгц доошоо унадаг ажээ.

Dodonpa: 2,7 g буюу хамгийн єндєр хурд авах механизм

3 Steel Dragon 2000: Дэлхийн хамгий урт замтай хулгана

Morgan Manufacturing –ийн бvтээсэн Японы Мие Префетур дахь Нагашима Spa Land зугаа цэнгэлийн Паркад байрлах  энэхvv галзуу хулгана нь 2000 онд буюу Азийн “Лууны Жил” нээгдсэн бєгєєд дэлхийн хамгийн єндєр бvрэн–цахилгааны хэлхээ бvхий галзуу хулгана болохын хувьд тvvнийг Millennium Force-ийг гарсны дараа хэдэн сарын дотор олон нийтэд танилцуулсан бєгєєд Cedar Point-ийг давж гарсан байна.  Та урьд нь галзуу хулгана дээр суучихаад хашгирч байгаад тун удалгvй бодож байснаас хурдан бууж хvрэх газараа ирдэг байсан байж болно. Харин 8,133 футын урт энэ хулганаар та єєрийн хашгирах чадвараа шалгах хvртэл нилээд удаан хугацаа зарцуулах болно. Steel Dragon нь маш бат бєх галзуу хулгана бєгєєд одоо хvртэл эвдрээгvй байгаа.

Steel Dragon 2000: Дэлхийн хамгий урт замтай хулгана

4 Top Thrill Dragster: Kingda Ka-ийн гол єрсєлдєгч

Kingda Ka-ийн гол єрсєлдєгч болох Top Thrill Dragster нь анхны “Давхар галзуу хулгана” байсан бєгєєд  400 футийн єндєртэй бvрэн-цахилгааны хэлхээтэй юм. Энэ нь АНУ-ийн Ohio, Sandusky, Cedar Point зугаа цэнгэлийн паркад байрлах бєгєєд 2003 онд анх олон нийтэд танилцуулагдах vедээ  цагт 120 миль (19 км/цаг) хурдлах чадвартай байсан. Энэ галзуу хулгана 3 шинэ рекордыг тогтоож байсан. Хамгийн єндєр, хамгийн хурдан, хамгийн эгц єндєр дээгvvр аялах  зэрэг байв. Эдгээр гурван рекордыг дараа нь Kingda Ka эвдсэн байдаг.

Top Thrill Dragster: Kingda Ka-ийн гол єрсєлдєгч

5 Thunder Dolphin: Токиогийн хамгийн айдас хvргэм аялал

Тєв Токио дах Dome City Attraction зугаа цэнгэлийн паркын эргэн тойрон дахь байшингууд нь ер бусын  дизайнаар танигдсан бєгєєд Thunder Dolphin нь 218 фут-ын 80 хэмийн єнцєг vvсгэх толгой эргэм огцом тойрог хєдєлгєєнєєр эхлэдэг байна. Тэгээд дараа нь та 3500 фут урт, 26-давхар єндєртэй галзуу аялалыг хийх бєгєєд цагт 80 илvv милийн хурдтайгаар хурдлах болно. Тухайн аялал нь LaQua барилга  болон дэлхийн хамгийн анхны дугуйгvй зугаа цэнгэлийн газрын сvлжээ болох Big-O дахь нvхэн хонгилоор дайрч гардаг байна. Thunder Dolphin-ийн хамгийн єндєр хурд нь 130 км/цаг буюу цагт 80 миль байдаг.

Thunder Dolphin: Токиогийн хамгийн айдас хvргэм аялал

6 Tower of Terror /Аймшгийн цамхаг/: дэлхий дээрх хамгийн хурдан хамгийн єндєр тэгш аялал

Австралийн Gold эрэг дээрх Dreamworld-д байрладаг бєгєєд энэ нь одоогоор дэлхий дээрх 4 дэх хамгийн хурдан галзуу хулгана болж байгаа бєгєєд цамхаг дахь хамгийн єндєр хамгийн хурдан галзуу хулгана гэгдээд байгаа билээ. 6 тонны зорчигчдын суух хэсгийг Escape Pod гэж нэрлэдэг бєгєєд энэ нь цахилгаан соронзоор механикжсан байдаг. Єєрийн зорчигчдыг 7 секундэд 160.9 км/цагийн хурдаар аялуулна. Зорчигчдоо 4,5G-аар татах бєгєєд зам нь босоо чиглэлд 90 градусаар хазайна. 6,5 секунд vргэлжлэх аялалын эгц хэсэгт нь аялагч нар жингvйдэлд орох ба 3.25 секундэд огцом дээш явна. Мєн 3,25 секундад буцаж доошилно. Ингээд машин буцаад хєндлєн байрлалд шилжих бєгєєд хурдаа зогсоох зогсоол руу чиглэнэ. Машин цамхаг руу єгсєєд буцаад буудаг учраас Tower of Terror-ыг галзуу хулгана мєн vv vгvй юу гэдэг тал дээр маргалдах явдал гардаг байна. Гэвч тийм маягийн аялалыг хамгийн хурдан хамгийн єндєр галзуу хулгануудын аялалын олон жагсаалтаас харж болно.

Tower of Terror /Аймшгийн цамхаг/: дэлхий дээрх хамгийн хурдан хамгийн єндєр тэгш аялал

7 Millennium Force - нэг цагт хамгийн сайн G-хvч (4.5 дахин дэлхийн татах хvч) болон АНУ дахь хамгийн урт зам

АНУ-ын Ohio, Sundusky дахь Cedar Point зугаа цэнгэлийн Паркад байрлах Millennium Force нь 2000 онд єндєр 300 футаас илvv байх хамгийн анхны галзуу хулгана байсан бєгєєд товчоор хэлбэл хамгийн єндєр хаалттай цахилгаан хэлхээ бvхий галзуу хулгана юм. Хамгийн єндєр хэсэг дээр нь 300 футаар доошлоход та дотор чинь эвгvйрэхийг тэвчих бєгєєд зорчигчид хоёр тусгай харанхуй туннелээр дайран мєн G-хvчийг бий болгох хоёр дахь удаагийн 122 градусын галзуу эргэлтийг хийхээр цаашаа давхина. Энэ нь АНУ дахь 6,595 футын ган замтай гангаар хийсэн хамгийн урт галзуу хулгана байсаар байгаа. 2 минут 20 секундэд 150 км/цагийн хурдаар єгсєх бєгєєд цагт 1600 аялагчдыг аялуулах чадвартай юм.

Millennium Force - нэг цагт хамгийн сайн G-хvч (4.5 дахин дэлхийн татах хvч) болон АНУ дахь хамгийн урт зам

106
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()