Усны хүчийг 30 хоног туршихад л эрүүл мэнд, гоо сайхан тань дараах байдлаар өөрчлөгдөнө

30 хоног ус уухад л эрүүл, үзэсгэлэнтэй урт наслах амархан гэдгийг та ойлгох болно. Ус 30 хоногт хүнийг хэрхэн өөрчилдөгийг эндээс мэдээд бүх амьдралаа өөрчлөөрэй.

Усны хүчийг 30 хоног туршихад л эрүүл мэнд, гоо сайхан тань дараах байдлаар өөрчлөгдөнө
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү өөрчлөлтийг мэдрэхийн тулд бусад зуршилаа хэвээр нь үлдээгээд зөвхөн уух зүйлээ л 1 сарын турш эрдэст усаар солиод үзээрэй.  Үр дүнд нь ...

1.Таны тархины үйл ажиллагаа сайжирч сэтгэх хурд тань нэмэгдэх болно. Хүний тархины үйл ажиллагаанд хүчилтөрөгч маш их хэрэгтэй байдаг. Харин ус тэр дундаа агаар хөрсний бохирдолгүй онгон байгалийн цэвэр ус нь хүчилтөрөгчийн ундарга юм. Тиймээс өдөрт 8-10 аяга байгалийн эрдэст ус уух нь  тархины үйл ажиллагааг 30 хүртэлхи хувиар нэмэгдүүлж саруул цэнгэг мэдрэмж өгдөг.

2. Судалгаагаар дөнгөж сэрснийхээ дараа 500 гр ус уух нь тухайн өдөртөө таны бодисын солилцоог 25 хүртэлх хувиар өсгөдөг гэдэг нь тогтоогдсон байдаг. Тиймээс энэ үедээ хужирт гэх зэрэг байгалийн эрдэст ус ууснаар бодисын солилцоогоо биед шаардлагатай эрдэсүүдээр тэтгэж байдаг. Энэ бол хуучирсан эд эсүүдээ шинэчилж өдөр бүр шинээр төрөхтэй адил үйл явц юм.

3. 30 хоногийн турш тууштай уусан ус таны арьсыг шагнаж, дотроос нь цэвэрлэн чийглэг болгодог. Энэ нь таны хөгшрөх процессийг удаашруулж, үрчлээг багасгаж, тунгалаг туяарсан царайтай байхад тусалдаг. Арьс гэдэг бусад эрхтэний толь байдаг учир тэр хэрээрээ дотор эрхтэн тань эрүүлжиж байна гэсэн үг шүү дээ. Нүүр биен дээр гарсан тууралт, батга нь усгүйдэлтэй холбоотой байж болдог учир эрдэсийн хэмжээ нь тохирсон усаар өөрийн өдрийн нормоо хангаж, хорт бодисоо гадагшлуулж, шим тэжээлээ буцаан нөхөж байх нь юунаас ч илүү чухал шүү дээ.

4. Усны тогтмол хэрэглээгээ марталгүй мөрдсөөр байгаа танд ус нь хүчирхэг зүрхийг бэлэглэдэг. Учир нь түүний увидас нь цусны бүлэгнэлийг багасгаж даралтыг бууруулснаар зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулдаг. Унтахаасаа нэг цагийн өмнө аяга ус уух нь  зүрхний шигдээсээс сэргийлдэг гэлцдэг. 

5. Ус уусаар байгаа энэ үед таны тулгуур эрхтэн болох яс бэхжиж байгаа.  Хүний биеийн яс, шүдний 22 хувийг ус бүрдүүлдэг гэдгийг та мэдэх үү. Тиймээс байгалийн усны мөн чанар болсон  кальц, фторын агууламжтай ус ясны сийрэгжилт бөгөөд шүдний цоорлын эсрэг хамгийн сайн тэмцэгч юм. Байгалиас заяасан эрдэсийн агууламжинд нь кальц, фтор хамгийн зохимжит хэмжээгээр хужирт усанд байдаг гэдгийг олон улсын түвшинд баталгаажуулсан байдаг гэдгийг энд дурьдах нь усны чанарын талаархи бас нэгэн мэдээлэл бодов уу.

6. Үе мөчөөр өвдөх, өвдөгний нүдээр хатгах гээд л хүмүүс ярьдаг. Энэ нь үе хоорондын холбогч мөгөөрслөг хэсэгт шингэн дутагдсанаас болдог.  Мэдээж үргэлж ус ууснаар ийм асуудлыг тойроод л гарна шүү дээ.

7. Илүүдэл өөх, хорт бодисуудаасаа салах эхлэлийг 30 хоногийн турш хангалттай тавьсан байх болно. Энэ бол та амин чухал эрхтнүүдээ хорт бодисоос хол байлгаж, үйл ажиллагааг нь алдагдуулахгүй байх хамгийн чухал алхам юм. Өдөр бүр гадна талаасаа усанд орох хичнээн сайхан билээ. Гэтэл дотор тал нь бохир хэвээр байх нь тийм ч таатай хэрэг биш. Тиймээс дотор талаасаа ч гэсэн цэвэрхэн гоолиг сайхан биетэй байхад ус л тусалдаг. 

30 хоногийн үр дүнгээ мэдэрсэн эрхэм та бүх амьдралын туршид өдөр бүр 8-12 аяга эрдэст усаа уусаар байвал өөрөө ч мэдэлгүй санаанд багтамгүй эрүүл урт амьдралыг өөртөө болон гэр бүлдээ бэлэглэсэн байх болно.

 

Монгол хүн бүр эрүүл байг. Хужирт байгалийн эрдэст ус.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.