Хэнд нь илүү зохиж байна вэ?

Бидний бишрэлийг төрүүлдэг одууд яг адилхан хувцсыг өөр өөрийн стиль хэв маягт тохируулан, донж нэмж өмсдөг. Адилхан хувцасаар хэрхэн хувцасласаныг бүгдээрээ харж, хэнд нь илүү зохисныг шүүцгээе.

Хэнд нь илүү зохиж байна вэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Наоми Харрис, Селена Гомез, Марта Хант

"Маглер" брэндийн 2016 оны хаврын загвар болох хайчлагдсан загвартай даашинзууд. Наоми энэ даашинзийг 10 сард өмссөн бол Селена болон Марта нар нэг үдэшлэг дээр өмсөн иржээ. 

Наоми Харрис, Селена Гомез, Марта Хант

2 Дита Вон Тез , Лиа Сиодокс

Алекс Мабейлийн Откурт Хүрмийн загвар нь үнэхээр тансаг юмаа. Хоорондоо хоёр жилийн зайтай өмссөн уг хүрмийг одоо ч өмссөн тансаг хэвээрээ л байх биз. Хундагатай бүжгийн хатан хаан Дитад илүү зохисон гэж би үзэж байна. Харин таны хувьд?

Дита Вон Тез , Лиа Сиодокс

3 Чарлез Терон ба Лала Антони

"Том Форд"-ын мөнгөлөг болон алтлаг даашинз өмссөн энэ бүсгүйчүүдийн хоёулаа маш сайхан харагдаж байна. Гутлын сонголт ч гэсэн даашинзнуудад илүү зохицсон байгаа биз? 

Чарлез Терон ба Лала Антони

4 Блейк Лайвли , Фан БинБин

"Ralph & Russo"-ийн 2015 оны хаврын цуглуулга дээр танилцуулагдсан уг даашинзийг бүсгүйчүүд үдэшлэг дээр ийнхүү өмсчээ. Энэ хоёр бүсгүйн алинд нь илүү зохисныг хэрхэн шүүх вэ? Гуталны зохицлоор нь бол Блейк илүү харагдаж байх шиг ээ...

Блейк Лайвли , Фан БинБин

5 Викториа Бекхам, Клэйр Даннес

Өөрийн загварын нээлтэн дээр Манологийн туфльтэй цуг уг хослолыг өмссөн байна. Клэйр нэгэн үдэшлэгт "Narciso Rodriguez"-ийн Жаккие нэртэй гар цүнхийг саарал туфльтэй хослуулан өмсжээ. Миний бодлоор Клейр илүү гоё харагдаж байгаа юм шиг... Танд юу гэж бодогдож байна?

Викториа Бекхам, Клэйр Даннес

6 Диана Крүгэр, Алеша Диксон

"Cushnie et Ochs" брэндийн 2015 оны намрын коллекцын нэгэн хэсэг болох энэхүү загвар нь өндөр туранхай бүсгүйчүүдэд илүү тохирно. Хоёр бүсгүйд хоёуланд нь сайхан харагдаж байгаа боловч миний бодлоор Дианаг бэлхүүсээрээ илүү төгс харагдаж байна гэж үзэж байна.

Диана Крүгэр, Алеша Диксон

7 Королина Куркорова, Ашли Бенсон

Откурт загваруудыг сайн ажвал бүх деталиудыг гараар хийснийг нь төвөггүйхэн харчихаж болно. Хар хүрэм дээгүүрээ өмссөнөөр нь Ашлид илүү зохимжтой харагдаж байна уу даа?

Королина Куркорова, Ашли Бенсон

8 Габрейл Юүнион, Шау Митчел

"Noam Hanoch"-ийн уг хослол энэ бүсгүйчүүдэд үнэхээр сайхан зохицсон байна. Хоёулаа улаан уруулын будаг сонгосныг хэлэх үү халуухан харагдаж байгааг нь хэлээд юу гэх вэ... 

Габрейл Юүнион,  Шау Митчел

9 Лоуис Киднапп, Оливиа Палермо, Жасмен Ле Вон

"Прен Ламберт"-ийн цэцгэн хээтэй уг даашинз эмэгтэй хүнийг ямар гайхалтай харагдуулдаг юм бэ? Миний бодлоор Оливиад илүү өндөр оноо өгмөөр байна. Яагаад гэвэл уруулын будаг болон өмссөн туфль өөрийг нь илүү халуухан харагдуулж байгаа биз? Цэнхэр бүс бүслэх нь оновчтой сонголт болсныг хэлэх юун.

Лоуис Киднапп, Оливиа Палермо, Жасмен Ле Вон

10 Зендияа Колеман, Эмели Ратаковски

Адилхан хослолтой бас адилхан гутлыг сонгосон хоёр бүсгүйгээс алинд нь илүү зохисон байна? Асуултыг танд үлдээе.

Зендияа Колеман, Эмели Ратаковски

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()