Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ?

Та арай хэн нэгэн гаж донтон, хүчирхийлэгч, алуурчны дэргэд амьдардаг юм биш биз? Кинон дээр огт хэрэг хийхээргүй, царайлаг залуус хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур байж таардаг шүү дээ. Бид та бүхэндээ Америкийн гэмт хэрэгтнүүдийн судалгаан дээр үндэслэн гэмт хэрэг хийх, аллага үйлддэг хүмүүст ажиглагддаг түгээмэл зан чанар, шинж тэмдгүүдийг танилцуулж байна. Энэ бол үнэнд хамгийн ойр баримтууд юм.  

Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Ихэнх нь эрчүүд байдаг

Хүний амь бүрэлгэгч этгээдүүдийн 90 хувь нь эрчүүд байдгийг судалгаагаар харуулжээ. Мөн тэдний ихэнх нь хүн алахааргүй, маш царайлаг халуухан байдаг аж. Тиймээс ч маш олон охид бүсгүйчүүд, тэдний арга заль, дүр төрх зэрэгт хууртагдан харамсалтайгаар хохирогч болдог байна. Тэдний гараас амьд үлдсэн, мултарч чадсан хүмүүсийн гэрчилж буйгаар тэд бүсгүйчүүдийг болзоонд урьж, оройн зоогонд оруулсныхаа дараа гэртээ оруулж, балмад хэргийг үйлддэг гэнэ. Тиймээс учир битүүлэг, зарим царайлаг залуусаас болгоомжлох хэрэгтэй шүү охидоо...

Ихэнх нь эрчүүд байдаг

2 Архинд донтсон

Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь гэр бүлийн салалт, хуурталтаас зүрхэндээ шархтай хоцорч, бүсгүйчүүдийг үзэн ядах сэдэлдээ өөрийн эрхгүй хөтлөгдөн, гэмгүй охидыг хороодог байна. Мөн аймшигт хэргүүдийг ихэнх нь өөрийн ухаангүй, согтуугаар үйлдэгдсэн байдаг ажээ. Энэ үед хүн маш ихээр стресстэн, юу ч хийхээс буцахгүй болдгоос бүх зүйл шалтгаалдаг байна. Архи амьдралын дайсан гэж үүнийг л хэлнэ шүү дээ... Мөн тэд хүүхэд байхдаа өссөн орчин нь ямар нэгэн байдлаар архинаас хамааралтай, хар тамхинд донтсон байдаг гэнэ.

Архинд донтсон

3 Сэтгэцийн эмгэгтэй

Цуврал алуурчдын ихэнх нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн өвчтэй, аймхай хүмүүс байдаг ажээ. Ялангуяа хүүхэд насны сэтгэл зүйн дарамт, эцэг эхийн нөлөөнөөс үүдэлтэй. Мөн өөртөө итгэлгүй байдал, бусдад дээрэлхүүлж, хүмүүсийг үзэн ядах сэтгэлгээнээс болох нь бий.

Сэтгэцийн эмгэгтэй

4 Хүүхэд насны бэлгийн дарамт

Хүүхэд насны бэлгийн дарамт, хүчирхийлэл нь түүнийг өсөж томрох, биеэ даахад нь маш сөргөөр нөлөөлдөг. Энэ мэт асуудлаас болж хүн алах, тарчлаах хүсэл ихээр төрдөг байна. Хүүхэд байхдаа иймэрхүү дарамтад өссөн хүмүүс хэн нэгэнд ч мөн бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлэх, харгисаар хөнөөх хандлагатай болдог ажээ. Тиймээс ч гэр бүлийн хүмүүжил маш чухал үүрэгтэй гэгддэг юм. 

Хүүхэд насны бэлгийн дарамт

5 Ганцаардсан нэгэн

Нийгмээс тусгаарлагдан, ганцаар амьдардаг хүмүүс ихэвчлэн хүнийг хороох, хүч хэрэглэх, хэрцгийгээр тамлаж бэлгийн дур хүслээ хангах хандлагатай байдаг ажээ. Тэд үргэлж нүүж байдаг. Нэг хотоос нөгөө рүү нүүн, нүдэндээ өртсөн нэгнээр ганцаардал, гунигаа тайлдаг гэхэд болно. Мөн бүлэг дээрэм хийх, хүн хөнөөх зэрэг буруу зүйлд уруу татагдах, эсвэл бүр гэнэн томоогүй залуусыг уруу татах хандлагатай байна.

Ганцаардсан нэгэн

6 Мөрөөдөгч

Та гайхаж байж магадгүй. Гэвч цуврал алуурчдын тодорхой хувийг бодит амьдралаас тасарсан төсөөлөлтэй, ургуулан бодох чадвар сайтай хүмүүс байдаг ажээ. Мөн энэ нь хүүхэд насны хар бараан дурсамжтай нь холбоотой. Цаашлаад бусдыг гэмтээх, хороох сэдлийг асар ихээр төрүүлдэг аж.

Мөрөөдөгч

7 Тархины бэртэлтэй

Цуврал алуурчдын 70 орчим хувь нь ослоос үүдэлтэй, хүнд тархины гэмтэлтэй байдаг ажээ. Цуврал алуурчид, гэмт хэрэгтнүүдийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд эзэлнэ. Учир нь тэд маш дэврүүн, юу ч хийхээс буцахгүй оргилуун сэтгэгдэлтэй байдаг. Тиймээс ч үүний яг адил тархины гэмтлээс үүдэн, юу ч хийхээс буцахгүй болох тохиолдол байдаг гэнэ.

Тархины бэртэлтэй

8 Гаж донтон

Гаж донтон, цуврал алуурчдын дийлэнх хувийг сэтгэцийн эмгэг, ямар нэгэн сексийн гаж хүсэлтэй хүмүүс эзэлдэг байна. Тэд кино, үзсэн харсан зүйлээ хохирогч дээр туршин, биеийг нь тарчлааж зовоох зэргээс үгээр хэлэмгүй их таашаал авдаг. Эдгээр хүмүүсийн гарт харамсалтайгаар золиослогдсон хүмүүс, хүн харахын эцэсгүй аймшигтай болон эрэмдэглүүлсэн байдаг нь харамсалтай. 

Гаж донтон

9 Орондоо шээдэг

Цуврал алуурчдын 60 орчим хувь нь хүүхэд байхдаа буюу 12 нас хүртлээ орондоо шээсэн байдаг. Энэ нь тархи мэдрэлийн үйл ажиллагаатай нягт холбоотой бөгөөд үүнээс үүдэн санаатай, санаандгүйгээр хүний аминд хүрэх магадлал өндөр гэнэ.

Орондоо шээдэг

10 Амьтан тамладаг

Цуврал алуурчдын 99 хувь нь амьтан тамладаг, тарчлаан зовоож түүнээсээ таашаал авдаг хүмүүс байдаг ажээ. Тэд янз бүрээр амьтдын тамлан, тарчлааж, улмаар түүнийгээ хүн дээр хэрэгжүүлдэг байна.

Амьтан тамладаг

40
таалагдаж байна

124
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()