Сая сая доллар олсон “солиотой” санаанууд

Хүний санаанд оромгүй зарим бүтээлүүд дэлхийг өөрчилж, бүтээсэн эзнээ тэрбумтан болгосон байх юм. Ингээд та бүхэндээ маш санаанд оромгүй, өвөрмөц аргаар мөнгөтэй болсон хүмүүсийг танилцуулъя. Та ч бас авах гээхийн ухаанаар хандаж, тэднээс санаа авч болно шүү дээ.

Сая сая доллар олсон “солиотой” санаанууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Суултууран цайны газар

Япон улсад “Modern Toilet Themed” хэмээх нэртэй нэгэн хачирхалтай ресторан байдаг бөгөөд яг л угаалгын өрөөг санагдуулам тохижилттой аж. Хоолны аяга таваг, сандал ширээ гээд л бүгд суултууран мэт хэлбэртэй, үнэхээр содон шийдэлтэй. Тус рестораныг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд маш ашигтай ажиллаж байгаа гэнэ.

Суултууран цайны газар

2 Билли Боббын шүд

Билли Боб хэмээх нэгэн эр 15 мянган хувь хиймэл, муухай хэлбэртэй шүдийг борлуулж чадсан сүйхэйтэй эр юм. Тэрээр эхэндээ зүгээр л бичлэг маягаар өөрийн хийсэн хиймэл шүдийг цахим ертөнцөөр цацсан ч, энэ нь эргээд түүнд асар их хөрөнгө, эд баялгийг авчирсан байна. Энгийн стандартаас гажсан зүйлсийг олноороо сонирхох болсон өнөө цагт хүн бүр л түүний бүтээсэн хачирхалтай шүдийг авах болж, эрэлт нь ихэсчээ. 

Билли Боббын шүд

3 Жин хасах уур

Гэрийн тураах саун нь хүний санаанд оромгүй аргаар буюу хүйтэн уураар тураадаг. Энэ нь халуун усыг бодоход тураах магадлал өндөр, илүү үр дүнтэй болохыг тус сауны бүтээгчид хэлсэн байна. Нэг оролтондоо ердөө 3 минутын хугацаанд суух боломжтой бөгөөд энэ мэтээр амьдралдаа хэрэгжүүлбэл, залуу сайхан, эрч хүчтэй болно гэдгийг хэлжээ. Үүний сургаар олон бүсгүйчүүд тураах шидтэй хүйтэн уурыг худалдан авч байгаа гэнэ шүү.

Жин хасах уур

4 Дотуур хувцастай агаарын үйлчилгээ

Вьетнамын анхны эмэгтэй тэрбумтан, бизнес эрхлэгч Ти Фыонг Тао (Thi Phuong Thao) нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь түүнийг өдгөө тэрбумтан болгосон байна. Тэрээр нислэгийн компанийн үйлчлэгч бүсгүйчүүдийн дүрэмт хувцсыг тачаангуй усны хувцсаар сольж, энэ нь олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан юм. "Bloomberg" агентлагийн мэдээлснээр, 45 настай тэрбумтан бүсгүй энэхүү шийдвэрээ хэрэгжүүлж эхэлснээс ердөө 3 сарын дотор хэдийн 1 тэрбумын ашгийг олсон аж.

Дотуур хувцастай агаарын үйлчилгээ

5 Харанхуйд хооллох

Харанхуй өрөөнд, хараагүй зөөгчдөөр үйлчлүүлэн, хооллох ямар вэ? Франц улсын нийслэл Парис хотод харанхуй зоогийн газар үйл ажиллагаагаа явуулдаг. Зорилго нь маш энгийн. Хүмүүс өөр хоорондоо халуун дулаан ярилцаж, илүү зүйлд сатаарахгүй хоолны амт чанар, үнэрт анхаарах боломжтой байна.

Харанхуйд хооллох

6 “Youtube”-ийн одууд

Нэгэн залуу хосууд хоёр хүүхдийнхээ тоглож байгаа бичлэгийг “Youtube”-д байршуулснаар маш их мөнгийг олсон байна. Түүний байршуулсан энэхүү бичлэгийг 26 сая хүн үзэж, маш их ашиг олжээ.

“Youtube”-ийн одууд

7 “Life is good”

Залуу хосууд хүүхдүүдийнхээ бичлэгээр саятан болсон бол нэгэн залуу ээж хүүхдийнхээ зурсан зураг,  “Life is good” хэмээх 3 үгтэй зургаар санаанд ч оромгүй их мөнгийг хурааж чадсан байна. Тэрээр тус эмблемийг өөрсдийн цамц, хувцсан дээр хатгажээ. Хожим тус эмблемээр өөрсдийн нэрийн хувцас бүтээгдэхүүнийг гарган, маш их мөнгийг хурааж чаджээ.

“Life is good”

8 Галбиржуулагч даруулга

“Spanx” хэмээх тус галбиржуулагч даруулга нь өдгөө зохион бүтээгч бүсгүйг тэрбумтан болгосон юм. Үүнийг 41 настай Сара Блейкли (Sara Blakely) хэмээх бүсгүй санаачлан, бүтээсэн бөгөөд биеийг улам галбирлаг, өөгүй сайхан болгодог аж. Охид бүсгүйчүүд, олны танил уран бүтээлчид ч мөн энэхүү даруулгыг сонгон хэрэглэдэг аж.

Галбиржуулагч даруулга

9 Муурын хөгжилтэй төрх

Сонирхолтой басхүү тэнэг ч гэмээр зүйлсийн нэг бол 2 залуугийн энэхүү бүтээл юм. Тэд өөрсдийн муурныхаа зурган дээр элдэв үгийг бичиж, яг л муурыг түүнийг хэлсэн мэт сэтгэдлийг хүмүүст төрүүлдэг ажээ. Улмаар энэ нь маш олон хүмүүс хүрч, таалагдан тэдэнд 2 сая долларыг авчирсан юм.

Муурын хөгжилтэй төрх

10 Хэрэглэсэн цаасан хайрцаг

Марти Маёо (Marty Mayo) хэмээх нэгэн эр хэрэглэсэн цаасан хайрцгуудыг баглан компаниудад зарж эхэлсэн байна. Хайрцаг бүр хэлбэр хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байх бөгөөд цахим сайт нээн түүгээрээ ийнхүү зарсаар өдгөө саятны эгнээнд шилжжээ. Эхэндээ түүний энэхүү санаа төдийлөн амжилтыг олоогүй ч, цөхрөлтгүй ажилласны эцэст амжилтанд хүрсэн байна.

Хэрэглэсэн цаасан хайрцаг

11 Гэрийн тэжээмэл амьтдын ялгадас цэвэрлэх

Өдгөө хэн бүхэн санаанд оромгүй аргаар баяжиж, асар их хөрөнгийг хуримтлуулж байна. Иаков Д`Анелло (Jacob D’Aniello) хэмээх эр, найз бүсгүйнхээ хамтаар гэрийн тэжээмэл амьтны, цэвэрлэхэд хялбар бие засах савыг бүтээсэн байна. Энэ нь тухайн амьтныг ялгадсаа гаргангуут үнэрийг нь багасган, цэвэрлэхэд хялбар болгодог аж. Үүнийгээ ойролцоох амьтдын дэлгүүр гэх мэт худалдаж болох бүхий зүйлсээр худалдаалж, улмаар тэр нь маш олон хүмүүийн таашаалд нийцжээ.

Гэрийн тэжээмэл амьтдын ялгадас цэвэрлэх

12 Эвлүүлдэг тоглоом

Жоел Гликман (Joel Glickman) хэмээх нэгэн эр хуванцар гуурсны тусламжтай эвлүүлдэг тоглоомыг бүтээжээ. Энэ нь хүүхдүүдэд яг л бодит мэт мэдрэмжийг өгөхөөр сайн бүтээл болсон байна. Улмаар тэрээр өөрийн бүтээсэн эвлүүлдэг тоглоомыг зарсаар хэдийн 100 сая долларыг олсон аж.

Эвлүүлдэг тоглоом

83
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()