Гэрийг гоёмсог харагдуулах хялбар аргууд

Зун цаг ойртож, та гэрээ засаж тохижуулан, өөрчлөлтийг хийхээр зэхэж байна уу? Тэгвэл бид та бүхэндээ өрөөг илүү том цэлгэр, тансаг харагдуулах маш энгийн ухаалаг аргуудыг хүргэж байна. Эдгээрээс өөрт таалагдсан аргаа хэрэгжүүлэн, гэр орноо үзэмжтэй сайхан болгоорой.

Гэрийг гоёмсог харагдуулах хялбар аргууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Толь өрөөний зайг том харагдуулдаг

Хэрвээ таны өрөө жижгэвтэр, зай талбай багатай бол энгийн нэг толь ашиглан өрөөгөө илүү зайтай, цэлгэр харагдуулах боломжтой юм. Доорх харьцуулсан зурагнаас хүртэл ялгаа нь илт мэдэгдэж байгаа биз?

Толь өрөөний зайг том харагдуулдаг

2 Жижиг толь өрөөг сайхан харагдуулдаг

Заавал зардал ихтэй гоёл чимэглэл авахын оронд гар доорх энгийн материалаар жижиг толь ашиглан төрөл бүрийн гоёмсог чимэглэлүүдийг хийж өгөөрэй.

Жижиг толь өрөөг сайхан харагдуулдаг

3 Өрөөндөө жижиг шилэн лонхыг байрлуулаарай

Айл бүрт л хэрэглэдэггүй, сул шилэн савнууд байдаг шүү дээ. Тэгвэл түүнийг маш бүтээлчээр ийнхүү ашиглаж болох нь ээ. Зааврыг доорх бичлэгээс харна уу.

Өрөөндөө жижиг шилэн лонхыг байрлуулаарай

4 Өөрийн гараар урлагийн бүтээл туурвиарай

Хэрвээ та цаасан чимэглэл, урлал сонирхдог бол энэ мэтээр гэрлийн бүрхүүлээ чимэглэж, содон өнгө төрхийг оруулаарай.

Өөрийн гараар урлагийн бүтээл туурвиарай

5 Хээтэй өнгөлөг хөшиг өрөөг илүү тансаг харагдуулна

Гэртээ ямар хөшиг авахаа мэдэхгүй, эргэлзэж байгаа бол иймэрхүү хээтэй хөшиг сонгоорой. Учир нь хээтэй хөшиг өрөөг илүү чамин харагдуулна. Гэвч нэлэнхүйдээ том хээтэй, эрээн хөшиг нь өрөөг зай багатай харагдуулдгийг санаарай.

Хээтэй өнгөлөг хөшиг өрөөг илүү тансаг харагдуулна

6 Ариун цэврийн өрөөгөө цэгцтэй болгох энгийн санаа

Ариун цэврийн өрөөгөө цэгцтэй болгох энгийн санаа

7 Нимгэн торон хөшиг цонхыг илүү цэлгэр том харагдуулдаг

Нарны гэрэл бага тусдаг, сүүдэр талдаа цонхтой бол аль болох нимгэн, торон сиймгэр хөшиг сонгох нь зүйтэй.

Нимгэн торон хөшиг цонхыг илүү цэлгэр том харагдуулдаг

8 Угаалгын өрөөний хөшиг урт байх тусмаа өрөөг илүү зайтай харагдуулдаг

Айлууд ихэвчлэн ванн хүртлээ урттай хөшиг сонгодог. Харин та ванныхаа хөшгийг илүү урт сонговол өрөөг тэр хэмжээгээрээ зайтай харагдуулдаг.

Угаалгын өрөөний хөшиг урт байх тусмаа өрөөг илүү зайтай харагдуулдаг

9 Хөшигний тогтоогчийг содон, өвөрмөц шийдлээр хийгээрэй

Хөшиг тогтоогчууд яагаад заавал нэгэн хэвийн, уйтгартай бор эсвэл цагаан өнгөтэй байх ёстой гэж? Та өөрийн гараар маш гоёмсог, өвөрмөц шийдэлтэй хөшиг тогтоогчийг хийж болох юм. Өрөөг тэр чигт нь чимээд л явчихна...

Хөшигний тогтоогчийг содон, өвөрмөц шийдлээр хийгээрэй

10 Хөшгийг тэлээ, бугуйвч, шүрэн зүүлт зэргээр тогтоож өгөх

Хөшгийг тэлээ, зангиа, зүүлт, бугуйвч гээд л төрөл бүрийн чимэглэл, гарын доорх материалаар тогтоож болох нь ээ. Үнэхээр содон, дахин давтагдашгүй төрхийг бүрдүүлдэг юм. 

Хөшгийг тэлээ, бугуйвч, шүрэн зүүлт зэргээр тогтоож өгөх

11 Шүүгээний бариулыг юугаар ч хийж болно

Олс, арьсны тасархай гээд л шүүгээний бариулыг юугаар л бол юугаар орлуулж, гайхалтай загварлаг, содон байдлаар хийж болно.

Шүүгээний бариулыг юугаар ч хийж болно

12 Зурагтыг тойруулан өнгөлөг хүрээ хийж өгөөрэй

Яг л зургийн жаазыг санагдуулам, төрөл бүрийн өнгө загвараар зурагтаа чимж, жаазалж өгөөрэй. Үнэхээр содон, гайхалтай харагддаг.

Зурагтыг тойруулан өнгөлөг хүрээ хийж өгөөрэй

13 Ил утас, залгуурыг нуух

Ил утас, кабел зэргүүд нь гэрийг тэр чигт нь эмх замбараагүй харагдуулдаг. Харин түүний оронд хэрэглэдэггүй цагаан хоолой, эсвэл зориулалтын халхлагчийг ашиглан, энэ маягаар далдлаарай.

Ил утас, залгуурыг нуух

14 Гэрэл, кабелийн утсыг чимэглэл болгоорой

Сул унжих, өнгө өнгийн кабелийн утсыг энэ маягаар хэлбэржүүлэн, урлагийн бүтээл ч болгож болно шүү дээ.

Гэрэл, кабелийн утсыг чимэглэл болгоорой

15 Зай хэмнэж, эд зүйлсээ ингэж цэгцэлж болно.

Зай хэмнэж, эд зүйлсээ ингэж цэгцэлж болно.

16 Орны толгойг өвөрмөцөөр шийдэх

Орны толгойны өнгө хэлбэрээс шалтгаалан унтлаганы өрөөний хэмжээ жижиг том харагдах нь бий. Тиймээс өөрийн гараар маш өвөрмөц, загварлаг орны толгойг хүссэнээрээ зохиомжлон хийх боломжтой.

Орны толгойг өвөрмөцөөр шийдэх

17 Ороо тойруулан хөшиг хийж хийж өгөөрэй

Нэг өрөө байр, зай талбай багатай өрөөг энэ мэтээр засаж, асуудлыг шийдэх боломжтой.

Ороо тойруулан хөшиг хийж хийж өгөөрэй

18 Орныхоо сул зайнд шүүгээ байрлуулах боломжтой

Орны доор ийнхүү шүүгээ байрлуулан, түүндээ хэрэгцээтэй зүйлсээ хийгээрэй. Өөрийн гараар өнгө, загварын сонголттойгоор хийж болно шүү дээ.

Орныхоо сул зайнд шүүгээ байрлуулах боломжтой

19 Шалаа будаж, илүү гоёмсог болгоорой

Өрөөний тань шал нэгэн хэвийн уйтгартай, тэрчлэн нэгэн хэвийн зүйлсээс уйдсан бол өөрийн гараар маш өвөрмөц харагдахаар будаж өгөөрэй.

Шалаа будаж, илүү гоёмсог болгоорой

20 Бараан тааз өрөөг улам өндөр, том харагдуулдаг

Мөн л зай багатай, жижиг өрөөнд илүү тохиромжтой. Өрөөнийхөө таазыг бараан, хар саарал, хөх, үзмэн ягаан зэрэг өнгүүдээр будаж өгөөрэй.

Бараан тааз өрөөг улам өндөр, том харагдуулдаг

21 Толиндоо хүрээ хийж өгвөл илүү тансаг харагдана

Угаалгын өрөө, зочны өрөөний толиндоо бараан өнгөтэй хүрээ хийж өгөн, маш загварлаг, сонгодог шийдлээр тохижуулж өгөөрэй.

Толиндоо хүрээ хийж өгвөл илүү тансаг харагдана

22 Унтраалгын хүрээг гоёмсгоор чимээрэй

Нэгэн хэвийн уйтгартай унтраалгаас уйдсан бол танд гоёмсог унтраалгыг санал болгоё. Өнгө өнгийн наадаг зургийн тусламжтайгаар та хүссэн өнгө загвараараа чимэглэх боломжтой юм.

Унтраалгын хүрээг гоёмсгоор чимээрэй

23 Шаргал хүрээ, эдлэл нь гэрийг улам тансаг харагдуулдаг

Шаргал өнгө нь хэзээд сонгодог өнгийн төлөөлөл байсаар ирсэн. Тиймээс ч өрөөг илүү тансаг, чамин болгодог.

Шаргал хүрээ, эдлэл нь гэрийг улам тансаг харагдуулдаг

24 Хээтэй обой өрөөг маш загварлаг болгоно

Нэгэн хэвийн уйтгартай ханын цаасыг өнгө өнгийн гоёмсог зурагтай наалтаар чимэглэж өгөөрэй.

Хээтэй обой өрөөг маш загварлаг болгоно

25 Илүү тод, өнгөлөг шийдлээр ханаа будаарай

Өрөө бүрийг маш гэгээлэг, мод өнгөөр будаж өгвөл илүү чамин, өвөрмөц болох болно.

Илүү тод, өнгөлөг шийдлээр ханаа будаарай

26 Ороо хөшгөөр халхалж, өрөөгөө зааглаарай

Мөн л өрөөны зай талбай багатай, 1 өрөө байруудад илүү тохиромжтой. Унтлагын хэсгийг зочны өрөөнөөс тусгаарлаж өгөхийн тулд энэхүү аргыг хэрэглээрэй.

Ороо хөшгөөр халхалж, өрөөгөө зааглаарай

27 Жижиг гэрлэн чимэглэлээр өрөөгөө чимээрэй

Яагаад заавал нөгөө л хуучны, маш том нэг төрлийн гэрлэн чимэглэл байх ёстой гэж. Харин түүний оронд жижиг, олон төрлийн гэрлэн чимэглэлийг сонгож болох юм.

Жижиг гэрлэн чимэглэлээр өрөөгөө чимээрэй

327
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()