Үлгэрийн мэт гайхалтай газрууд

Аялал зугаалгын эрин үе айлчлан ирж, хүн бүр л хаашаа явж амрах вэ хэмээн толгойгоо гашилгаж буй бизээ. Мэдээж эхлээд улсынхаа үзэсгэлэнт газруудаар явж, нүдээ баясгах нь зүйтэй боловч өнөөдөр та бүхэндээ дэлхий дээрх хамгийн ер бусын хараа булаам газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь байгаль эхийн бүтээсэн бүтээл бөгөөд хүний гар огт хүрч байгаагүй онгон дагшин газрууд юм. Ингээд та бүхэндээ нүд унагам үзэсгэлэнтэй, ер бусын газруудыг танилцуулъя.

Үлгэрийн мэт гайхалтай газрууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тайландын “Ко Фи Фи” арал

Үзэсгэлэнт далайг тойрон хүрээлэх өвөрмөц тогтоцтой хад нь тус арлыг тодорхойлох хүчин зүйлс юм. Энэхүү гайхалтай газар нь зочилсон хүн бүрийн сэтгэлд тодоос тод мөнхрөн үлддэг төдийгүй очиход амархан ч орхин одоход хэцүү хэмээгддэг. Цав цагаан элс, тунгалаг ногоон цэнхэр далай, уул бүрхсэн ногоон модод, эрэг дээр нааш цааш зугуухан хөвөх зангуугаа буулгасан модон завиуд гээд л төсөөлөх төдийд л амар амгаланг мэдэрч, алжаал тайлагдаж байгаа мэт...

Тайландын “Ко Фи Фи” арал

2 Хавай арлын “Бурхдын цэцэрлэг”

Төрөл бүрийн хачирхалтай өнгө, хэлбэртэй хаднуудын тогтоц юм. Хүний гар огт хүрээгүй, зөвхөн байгаль дэлхийн бүтээл болох энэхүү арлыг харж, нүдээ баясгахаар жилд олон мянган жуулчид Хавайг зорьдог байна. Зөөлөн, дулаан уур амьсгалтай бөгөөд хараа булаам байгальтай “Бурхдын цэцэрлэг” нь өдгөө дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа юм.

Хавай арлын “Бурхдын цэцэрлэг”

3 Энэтхэгийн “Карнатака дахь Хамфи”

Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох “Таж Махал”-аар алдартай Энэтхэг улсад үүнээс гадна жуулчдыг татах бас нэгэн өвөрмөц газар бол “Карнатака дахь "Хамфи” юм. Хад чулууг ашиглан элдэв янзын хараа булаам бүтээл туурвисан энэхүү газрын ер бусын зүйлсийг үзэж, биширч үл барна. Хэлбэр хэмжээний хувьд эсрэг тэсрэг эдгээр баримлуудыг харсан хүн бүхэн эрхгүй дуу алддаг аж.

Энэтхэгийн “Карнатака дахь Хамфи”

4 Хятадын Гуйлинь

Хамгийн өвөрмөц байгальтай, үзэх зүйл ихтэй хотуудын нэг билээ. Хятадын иргэд болоод гадны жуулчид ихээр цуглардаг тус газар нь өөрийн өвөрмөц өнгө төрх, үзэсгэлэнт байгаль зэргээрээ дэлхийд толгой цохиж яваа. Голоо дагаад завиар аялахад ер бусын тогтоцтой агуйнуудыг ажин, байгалийн үзэсгэлэнг нь бишрэн явахад хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгаланг мэдэрч, ёстой л диваажинд байгаа мэт болдог гэнэ шүү.

Хятадын Гуйлинь

5 Хятадын “Чулуун Ой”

Хятадын өмнөд хэсгийн Юньнань мужаас та мод биш чулуун ойг болж болно. Яг л урлагийн бүтээл мэт үзэгдэх энэхүү ой нь 350 гаруй км2 газраар сунан тогтсон байдаг. Хэдэн мянган өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй хадан дундуур явахад та яг л өөрийгөө үлгэрийн оронд буйгаар төсөөлж болно. Он удаан жил ус, салхинд идэгдэж ийнхүү өвөрмөц хэлбэрээ олсон “чулуун ой”-г ЮНЕСКО-гийн “Дэлхийн үнэт өв”-д бүртгүүлсэн байна.

Хятадын “Чулуун Ой”

6 Туркын Каппадок

Тус гайхалтай байгалийн өвөрмөц тогтцыг харах зорилгоор жуулчид агаарын бөмбөлөгт суун, дээгүүр нь хөвж, алмайран явдаг гэнэ. Хэн бүхний харааг булаах энэхүү  байгалийн сор бүтээл хэдэн зуун дамжсаар өдгөө бидний нүднээ ил байгаа нь баярлууштай.

Туркын Каппадок

7 Канадын “Толбот нуур”

Эгэл жирийн бус элдэв янзын хэлбэр, өнгөтэй толбыг өөртөө цогцлоосон өвөрмөц нуур юм. Энэ нууранд үлэмж хэмжээний магний сульфат, кальц, натри, мөнгө, титаны эрдэс агуулагддаг бөгөөд эдгээр бодисууд халууны улиралд нэг дор цугларсаар олон жижиг нуур болон хувирдаг байна. Өөртөө маш гайхалтай эмчилгээний шинж чанарыг агуулсан “Толбот нуур”-наас үүдэн улс орнуудын хооронд сөргөлдөөн үүсч байсан удаатай юм.

Канадын “Толбот нуур”

8 Испанийн “Улаан гол”

“Рио Тинто” хэмээн нэрлэгддэг тус улаан гол нь эрдэс чулуулгаар баялаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар билээ. Эрт цагаас эхлэн тус голоос алт, зэс зэрэг үнэт металыг олборлож ирсэн бөгөөд өдгөө “EMED mining” хэмээх компанийн мэдэлд байдаг аж. Харах бүрийд сонирхол татах гайхалтай үзэсгэлэнт голыг нүдээр харж, биеэр мэдрэхээр олон мянган хүн Испани улсыг зорьдог билээ.

Испанийн “Улаан гол”

9 Австралийн Ягаан нуур

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгалийн тогтцын нэг юм. Зургийг нь харах төдийд л алмайран гайхах тус газар очихыг хүсэхгүй хүн байтугай амьтан гэж нэгээхэн ч үгүй. Яв ягаан өнгөөр өөрийгөө чимж, олныг гайхшруулах энэхүү нуур нь Австралийн баруун өмнө зүгийн Ричерч Олтригийн дунд аралд байдаг аж. Юунаас үүдэн тус нуур ийн ягаан өнгөтэй болсныг эрдэмтэн хараахан тогтоож чадаагүй байгаа билээ. 600м урттай, 250м өргөнтэй энэхүү нуур нь улирал бүрт өнгөө бага зэрэг өөрчилдөг гэнэ.

Австралийн Ягаан нуур

10 Умард Ирландын “Аварга чулуун зам”

Умард Ирландын эртний галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүссэн бөгөөд хоорондоо нягт наалдсан олон мянган чулуун баганаас тогтсон билээ. Тунгалаг далайг хүрээлэн байгаа эдгээр чулуунууд нь тус хэсгийг уран зураг мэт харагдуулна.

Умард Ирландын “Аварга чулуун зам”

11 Японы “Цусан далай”

Далайд агуулагдах их хэмжээний төмөр нь түүнийг ийн улаан өнгөтэй харагдуулж, олны анхаарлыг өөртөө татна. Хавар цаг ирэхэд тус далай нь халж, өөрөөсөө дулаан ялгаруулдаг бөгөөд хүн бүрийг эрхгүй уулга алдуулдаг аж.

Японы “Цусан далай”

12 АНУ-ийн “Бисти”

АНУ-ийн Нью Мексик хотын хэсэгт байрлах тус өвөрмөц байгалийн тогтцыг 1984 онд анх нээн илрүүлсэн байдаг. Тус цагаас эхлэн дэлхий нийтийн ярианы сэдэв, жуулчдын аяллын жагсаалтад багтаж ирсэн билээ. Төрөл бүрийн сүрдмээр хад, чулуун тогтоц нь тус бүрдээ өөр өөрийн утга санааг илтгээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд ер бусын байгалийн бүтээл нь наран жаргах үед яг л үлгэрийн орон мэт харагддаг аж.

АНУ-ийн “Бисти”

13 Австралийн “Улуру Ката” үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Дэлхийн хамгийн том болоод үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Жил бүр хэдэн зуун мянгад тоологдох аялагчид, жуулчид энэхүү газрыг нүдээр харж, биеэр мэдрэхээр зорьдог байна. Улаан чулуун хаднууд нь нүд бясгах бөгөөд тус газар амьдрах уугуул иргэд нь ч мөн найрсаг хүмүүс байдаг гэнэ.

Австралийн “Улуру Ката” үндэсний цэцэрлэгт хүрээлэн

145
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()