Хүн байхаас уйдаж, ямаа болохоор шийдсэн залуу

Энэ хорвоод төрөх, тэр дундаа хүмүүн заяаг олно гэдэг маш хэцүү болохыг бурхны ном судруудад нэг бус удаа дурдсан байдаг. Гэтэл энэ хувь заяанаас залхаж, адгуусны амьдралаар үхэн үхтлээ биш ч, түр зуур амьдарч үзэхээр бие, сэтгэл шулуудан сонгосон залуугийн тухай мэдээллийг хүргэж байна. Тэрээр амралтынхаа хугацаанд амьтан "болж үзэхээр" шийдэж, үүгээрээ ном хүртэл гаргажээ. Энэхүү ном нь 5-р сарын 17-ноос худалдаанд гарах юм. 

Хүн байхаас уйдаж, ямаа болохоор шийдсэн залуу
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1

Түүнийг Томас Туэйтс (Thomas Thwaites) гэдэг. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй бөгөөд өөрийн сонирхлоор зураг авах дуртай гэнэ. Тэрээр энэхүү байж боломгүй, тэнэг гэмээр шийдвэрээ гаргахаасаа урьдаар Англи хотоос зайдуу, хөдөөний амьдрал, ан амьтдыг гэрэл зургийн хальсанд буулгах зорилготой явжээ.

2

Эхэндээ Томас хүчирхэг, том биетэй заан болохыг хүссэн аж. Хоёр хөлтэй хүмүүн төрөлд 4 хөллөж явна гэдэг байж боломгүй билээ. Гэвч тэрээр энэ бодлоо өөрчлөн, ямаа болохыг шийдсэн байна. Зүс царай, бие хаа өөлөх зүйлгүй түүнийг ийм хачин шийдвэр гаргахад юу нөлөөлөв?

3

Англи залуу юун түрүүнд хэрхэн ямаа болох талаар судалж эхлэв. Мэдээж жинхэнэ ямаа шиг болохын тулд түүнд 2 хүчирхэг эвэр хэрэгтэй. Гэсэн ч энэ боломжгүй тул, тэрээр Лондон хотын мэргэжилтэнтэй уулзан, өөрт нь таарах бат бөх дуулга, шинэ өмсгөл хийхэд нь туслахыг хүсчээ.

4

Үүний дараа тэрээр ямаа шиг 4 хөллөн алхах сургуулилт хийж, биеэ бэлдэж эхэлсэн байна. Өөрийгөө жинхэнэ ямаа болсон мэтээр санаж, үргэлж 4 хөллөж явах болов. Ингээд тэрээр өөрт төгс нийцэх, ямааны шинэ өмсгөлтэй болжээ.

5

Түүний шинэ өмсгөл нь цас бороо, усны хамгаалалттайгаас гадна, хөдлөхөд нь биед тээргүй байхаар бүтээгдсэн аж.

6

Томас жинхэнэ ямаа болохын тулд өвс идэж, бусад ургамлыг ч мөн бага багаар идэж, дасч эхлэв. Зөвхөн бие физиологийн хувьд ч биш, сэтгэл зүйн хувьд ч хүний тархинд эргэлдэх олон бодлуудаа амьтны байгалийн зөнгөөр солих шаардлагатай тулгарав. Энэ үеэс эхлэн тэрээр махнаас татгалзаж, өвсөн тэжээлт ямаа болох түр зуурын амьдралаа эхлүүлсэн байна. 

7

Энэ хугацаандаа хэд хэдэн туршилтыг хийж, өөрт нь хэрэг болох зүйл юу байгааг нэгд нэгэнгүй судалж эхэлжээ.

8

Залууд хамгийн таалагдсан зүйл нь бусад ямаа сүргийнхээ хамтаар ногоон талд эрх дураар бэлчих байсан гэв. Энэ нь түүнд асар их тайтгарал, эрч хүчийг бэлэглэсэн тухай ч мөн хэлсэн байна.

9

Эцэст нь тэрээр ямаа "найзтай" болж, цагийг илүү хөгжилтэй өнгөрүүлэх болов. Эцэст нь ямаан сүрэг түүнийг ижлээ хэмээн хүлээн зөвшөөрсөнд тэр үнэхээр баяртай байгаагаа хэлжээ.

10

Одоогийн байдлаар Томас 6 хоногийн турш ийнхүү ямааны амьдралаар амьдарч байгаа бөгөөд цаашид ч үргэлжлүүлэх бодолтой байгаагаа хэлээд амжжээ. 

11

12

Мэдээж хүний бие өвс идэхэд зориулагдаагүй, эд эрхтэн нь хүлээж авахгүй шүү дээ. Тиймээс ч тэрээр өвсийг чанаж болгон, шөл маягтай болгон иддэг байжээ. Гэхдээ энэ нь маш төвөгтэй, идэхэд хүндрэлтэй байсныг ч дурдсан юм.

13

14

15

16

23
таалагдаж байна

93
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()