Дэлхийн хамгийн харгис хатад

Улс орон удирдана гэдэг амаргүй. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эрэлхэг дайчид, баатруудын ихэнх нь л эрэгтэй хүмүүс байдаг. Харин энгийн хүнийхээс хэдэн мянга дахин илүү тэсвэр тэвчээр, холч хараа, шударга зан чанарыг цогцлоож байж эмэгтэй хүн сая нэг түүхэн хүн болон хувирдаг. Ингээд та бүхэнд түүхэн дэх (зарим нь одоо ч бий) хамгийн хатуу ширүүн, харгис хатдыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн харгис хатад
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хатшепсут (МЭӨ 1479-1458)

Египетийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг тэрбээр эцэг нэгт дүү II Тутмостой гэрлэсэн боловч, хаан удалгүй нас барж, Хатшепсут хатан өөрийгөө тус улсын шинэ “фароан” хэмээн зарласан байдаг. Тэрээр энэ хугацаандаа эр хүний дүрд хувиран, хиймэл сахал зүүж, эрэгтэй хүний хувцас өмсөн Египетийн төрийг 22 жил барьсан юм. Эдгээр хугацаанд олон гайхалтай аварга Пирамидуудыг бариулж, эр хүнээс дутахгүй эр зориг гарган, улс орноо удирдсан бөгөөд түүний золиосонд боолууд, ард түмэн маш ихээр зовж, амь эрсэдсэн ажээ. 

Хатшепсут (МЭӨ 1479-1458)

2 Томирис (МЭӨ 530)

Перс улсыг өмнөө чичрүүлж байсан, эртний “Массагеты” улсын хүчирхэг хатан Томирис нь 40 жилийн турш төр барьсан юм. Тэрээр тулаанд орохын өмнө үргэлж, хатуу дарс балган, халамцдаг байсан гэнэ. Мөн тулаанд ялсан, амийг нь хороосон дайсны удирдагчийн гавлын ясаар аяга, тагш хийж түүгээрээ архи уудаг байсан талаар түүхэнд бичигдэн үлджээ.

Томирис (МЭӨ 530)

3 Артемисиа (МЭӨ 480)

Персийн үзэсгэлэнтэй, хүчирхэг хатан тэрбээр цэргүүдийнхээ хамтаар тэнгисийн дайн тулаанд оролцож явсан бөгөөд тиймдээ ч хамгийн эрэмгий хатдын тоонд тооцогддог. Тэрээр ойролцоогоор 75 мянган гаруй хүнийг хөнөөсөн байдаг.

Артемисиа (МЭӨ 480)

4 Боудикка (МЭ 60)

Эртний Ромын Исени овгийн удирдагчийн эхнэр Боудикка, нөхрөө нас барсны дараа хаан ширээг залгамжлан үлджээ. Ард түмэн нь эхэндээ эмэгтэй удирдагчийг таашаахгүй байсан боловч, тэрээр улс орноо өөрийн гараар хамгаалж, баатарлаг гавьяа байгуулсан аж.

Боудикка (МЭ 60)

5 Ву Зе Тиан (МЭ 690-705)

Хятадын түүхэнд дэх цорын ганц эмэгтэй хаан бөгөөд хатан хаан байснаараа түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр Тан улсын Гаозонг хааны хатан байсан бөгөөд 16 жилийн турш хаант улсаа удирдан жолоодсон юм. Түүний хэрцгий догшин үйл хөдлөл нь, эрчүүдийн байр суурь зонхилсон нийгэмд ололт амжилт болон эрх мэдлийг авчирсан гэдэг. Ву Зетиан хатны хаан ширээнд хүрэх зам бүхэлдээ цусаар бүтсэн гэхэд болно. Тэрээр төрсөн үрээ өөрийн гараар хөнөөсөн юм. 

Ву Зе Тиан (МЭ 690-705)

6 Агуу Екатерина (1762-1796)

Оросын хаан III Петрийн гэргий, Агуу Екатерина өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд нөхрөө түлхэн хаан ширээнд суусан юм. Түүнээс удалгүй III Петер насан эцэслэж, тэрээр хааны эрх мэдлийг авч, эрхэм дээд суудалд албан ёсоор заларсан аж. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд тэрээр замд нь саад болсон маш олон хүнийг хүйс тэмтэрсэн байдаг. 

Агуу Екатерина (1762-1796)

7 Лили`уокалани (1891-1893)

Хавайн үзэсгэлэнт хатан тэрбээр хүүхэд байхдаа хааны гэр бүлд өргөгдсөн бөгөөд, өөрийн жинхэнэ нэрийг өөрчлөн “усан нүдэн гүнж” хэмээх утгатай Лили`уокалани хэмээх нэртэй болжээ. Учир нь тухайн үед өргөж авсан ээж нь нүдний өвчтэй байсан бөгөөд өөрийн цээрийг арилгахын тулд түүнийг ийнхүү нэрлэсэн байна. Хожим аав ээж нь насан эцэслэхэд түүний ах хаан ширээнд сууж, Лили хатны суудалд суужээ. Түүхэнд тэднийг хайр дурлалын харьцаатай байсан хэмээдэг.

Лили`уокалани (1891-1893)

8 II Элизабет (1926 - )

Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. 1947 онд Эдинбургийн Гүн хунтайж Филиптэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэд, найман ач зээтэй. Наймдах ач нь 2007 оны 12-р сарын 17-нд төрсөн юм.

II Элизабет (1926 - )

9 Ноор (1978-1999)

Иордан улсын хатан Ноор нь, АНУ-ын Вашингтон хотод төрсөн. Дунд сургуулиа Массачуссетст дүүргэж, улмаар Принстоны их сургуульд дээд боловсрол эзэмшжээ. Уран барилгач мэргэжилтэй юм. Тэрээр Хусейн хаантай Иорданд болсон нэгэн албан ёсны ёслолын арга хэмжээн дээр танилцсан бөгөөд сар хагасын дараа хаан түүнд гэрлэх санал тавьжээ. Түүнийг Иорданы "төмөр хатагтай" ч гэж нэрлэдэг. 

Ноор (1978-1999)

10 Мичико (1989 - )

Японы эзэн хаан Акихитогийн хатан өдгөө 82 настай Мичико бол хааны гэр бүлийн гишүүнтэй гэрлэсэн анхны жирийн ард бүсгүй юм. Акихито хаан 1989 оны нэгдүгээр сарын 7-нд эзэн хааны суудалд заларсан бөгөөд хосууд ханхүү Нарухито, ханхүү Акишино, гүнж Саяако нарын гурван хүүхэдтэй болсон байна. Тэрээр хааны гэр бүлд орж ирээд, уламжлалт бүхий л ёсыг эвдэж, тэднийг ангайлгасан гэлцдэг. 3 хүүхдээ ямар ч асрагчгүй өөрөө өсгөж, насанд хүрэгчдийн ном бичиж, энгийн л нэгэн шиг гадуур өдөр өнжилгүй зугаалж, хүмүүстэй уулзаж байсан нь нэгэн хэсэг хааны гэр бүлийнхнийг ихэд гайхшруулж, эргэлзэхэд ч хүргэж байв. Түүнчлэн тэр төгөлдөр хуур хөгжмийг гайхалтай сайхан тоглодог юм. 

Мичико (1989 - )

319
таалагдаж байна

60
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()