84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна

2016-05-05, 15:14
32,946

Америкийн модель, загвар өмсөгч Кармен Делл Орефайс (Carmen Dell’Orefice) өдгөө 84 настай үзэсгэлэнт бүсгүй билээ. Түүнийг зөвхөн Америкийн ч биш, дэлхийн хэмжээний хамгийн өндөр настай, өндөр чансаатай бүсгүй хэмээн үнэлдэг юм. 

84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна

1

Дэлхий нийтээр түүний мөнхийн залуугаараа, үзэсгэлэнтэй байгаа нууцыг нь битүүхэндээ сонирхож суудаг. Гэвч энэ бүхэн маш энгийн. Тэр ердөө л бүтэн нойр авч, усанд сэлэлтээр хичээллэж, басхүү өөрийгөө хөгширчихвий гэдэгт огт санаа зовдоггүй гэжээ. 

2

Кармен аль 15 настайгаасаа моделийн карьераа эхэлж, "Vogue", "Harper's Bazaar" зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв. Сонирхуулахад тэрээр хамгийн удаан хугацаанд модель хийж байгаа бүсгүйгээр шалгарч, үүгээрээ "Гиннесс"-ийн номонд бичигдсэн байдаг.  

3

Саяхан тэрээр Америкийн "New You" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би бол хоол, сексийн мангас" хэмээн хэлж, олныг гайхшруулжээ. Энэ ч аргагүй юм. Түүний судсаар гал халуун Итали цус гүйж байгаа. Кармений аав нь Итали хүн байсан гэнэ.  

4

Кармен өөрийгөө 100 нас хүртлээ өндөр өсгийт дээр алхаж, бариу даашинз өмсөнө хэмээн итгэдэг. 

5

"Би үнэхээр толгой эргэм гайхалтай амьдралаар амьдарч явна. Над шиг амьдарч чадах хүн хэд билээ..." хэмээн нэгэн ярилцлагандаа итгэл төгс хэлсэн байдаг. 

6

7

8

9

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()