Хүнийг хэрхэн ховстдог вэ?

Дэлхий дээр учир нь үл тайлагдах олон хачирхалтай зүйлс байдгийн нэгээхэн хэсэг нь ховс юм. Үүнд итгэхгүй, мухар сүсэг хэмээн үзэх хүмүүс байх боловч ховсыг хэдийнээ судалж үзээд, бодит хэмээн дүгнээд байгаа билээ. Хүний оюун санаанд нэвтэрч, ухамсрын хувьд тэс өөр нэгэн болгон хувиргах нь ид шидийн мэт боловч амьдралд хэрэгжээд олон мянган жилийг үдэж байна. Харин хүнийг хэрхэн ховстдог, ховсын ямар ямар арга, төрөл байдаг тухай дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэе.

Хүнийг хэрхэн ховстдог вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Итгүүлэн ховсдох

Энэ бол ховсдолтын хамгийн түгээмэл хэлбэр юм. Тэд таны оюун бодлыг эзэмдэн, тэс өөр нэгэн болгож итгүүлдэг байна. Нэгэн удаа ховсчин эр хэсэг бүлэг хүмүүсийг өрөөнд оруулж, энд их эвгүй үнэртэй байгаа, тэвчихээ байвал гараа өргөөрэй гэхэд удалгүй бүх хүмүүс гараа өргөж, хамраа дарж байсан гэдэг. Үнэн хэрэгтээ тэнд ямар ч элдэв янзын үнэр байгаагүй бөгөөд зүгээр л ховсчин тэдэнд ийн итгүүлсэн хэрэг аж.

Итгүүлэн ховсдох

2 Тайзны ховсдолт

Өөрсдийн яриагаа бусдад хүргэж, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ үзэгчдийн анхаарлыг татах арга юм. Энэ нь биднээс хол биш бөгөөд оюун санаанд өөрсдийн ярьж байгаа бүхнээ зөв зүйл мэтээр суулгаж, хүссэн бүхнээ хийлгэдэг байна. Олон хүний бодлыг зэрэг эзэмдэж, ховсдох нь тухайн хүнээс маш их чадварыг шаарддаг. Мөн чадварлаг жүжигчдийг тайзны ховсдолтын чадвартай байдаг хэмээн үздэг гэнэ.

Тайзны ховсдолт

3 Ховсоор эмчлэх

Тухайн хүний ааш занг засах, таагүй дурсамжийг үгүй хийх зэрэгт ашигладаг аж. Тэдэнтэй ярилцаж, үгээрээ нөлөөлөн, нэг л мэдэхэд цоо шинэ хүн болгож хувиргах нь ховсын эмчилгээний зорилго юм. Энэ нь үгээр үүсгэсэн хагас нойр бөгөөд ятгах сэтгэл заслын нэг хэлбэр аж. Сонирхуулахад “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Fergie архинаас гарахын тулд ховсын эмчилгээ хийлгэж байсан гэдэг.

Ховсоор эмчлэх

4 Оюун бодолд нөлөөлөх

Таныг шал өөр танихгүй нэгэн болгож хувиргадаг ховсын хэлбэр юм. Тархинд тань өөр хүний мэдээлэл очиж, та өөрийгөө тухайн хүнээр төсөөлж эхэлмэгцээ л гаргаж буй үйлдэл, байдал зэрэг нь ч тэр дороо хувирч өөрчлөгдөнө. Нэгэн судалгаагаар энгийн нэгэн эрийг ховсдон оюун бодолд нь нөлөөлөн өөрийг нь шатрын спортын аварга хэмээх мэдээлэл суулгамагц тэрээр шатар тоглосон бүх хүнээ хожиж яг л аварга мэт байсан хэмээдэг. Харин ховсыг буцаамагц эргээд хэвийн байдалдаа орж, шатрын ганц ч нүүдэл хийж чадахгүй байсан нь хүн бүрийн гайхшралыг төрүүлж байсан юм. 

Оюун бодолд нөлөөлөх

5 Өвчин намдаах

Ховсыг ашиглан өвчинг намдааж, зовиургүй болгох нь бий. Тэгэхээр өвдөлт гэдэг нэг ёсондоо сэтгэл санааны байдлаас шууд хамааралтай бөгөөд та үнэхээр л зовиуртай, шаналгаатай байна гэж бодох төдийд л улам ихээр өвддөг. Харин оюун бодлоо цэгцэлж, өөр зүйлд анхаарлаа хандуулахад  зовиур намжиж, цаашлаад ямар ч өвдөлтийг мэдрэхээ байдаг гэнэ. Хүний өвчнийг ийн намдаахын тулд маш их дадал туршлага, оюун санаагаа удирдах чадвар шаардагдана. 

Өвчин намдаах

6 Ой санамж

Танд мартахыг хүссэн эсвэл илүү тод сэргээхийг хүсдэг дурсамж гэж байдаг уу? Тийм бол ховсыг ашиглан таны хүслийг биелүүлэх боломжтой юм. Таны оюун бодлоор өөрийг тань яг л кино үзэж байгаа мэт аялуулж, мартахыг хүссэн зүйлийг мартуулж, санахыг хүссэн зүйлийг сэргээж өгч болдог аж. 

Ой санамж

7 Эрт үеийн хэрэглээ

1800-аад оны үед ховсыг мэдээ алдуулагч болгон ашигладаг байжээ. Дээр дурдсан өвчин намдаахтай адил аргаар өвчтөний оюун бодлыг нь ховсдон өвдөлтийг мэдрүүлэхгүй эсвэл гүн нойронд автуулж байжээ. Тэр ч бүү хэл өдгөөгөөс 3000 жилийн өмнө ч ховсыг амьдралд ашиглаж байсан гэдэг.

Эрт үеийн хэрэглээ

8 Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн

АНУ-ын Эрүүл Мэндийн холбооноос ховс хэмээн энэ сонирхолтой хүчийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, анагаах ухааны салбарт үр нөлөөгөө үзүүлж байгаа хэмээн үзсэн байдаг. Энэхүү зүйлийг шинжээчид хангалттай судалж үзсэн бөгөөд хүссэн хүн бүр хэн нэгнийг болоод өөрийгөө ховсдож чадахгүй ч нөр их хичээл зүтгэл, тууштай байдал зэрэг нь үр дүнд хүргэх боломжтой гэж дүгнэсэн юм. Иймд өдгөө ховс бол шинжлэх ухааны бие даасан нэгэн салбар болоод байгаа билээ.

Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн

9 Өөрийгөө хянах

Та хэрвээ хүсвэл өөрийгөө ч ховсдох боломжтой. Гэхдээ үүнд асар их цаг хугацаа болоод тэсвэр тэвчээр шаардагдана. Уур бухимдал ихээр төрсөн болоод хэт их өвдөлт мэдэрч, харшил тань хөдөлсөн үед өөртөө тайвшралыг олгон, амар амгаланд залардаг аж. Энэхүү аргыг анх Германы эрдэмтэн И.Шульц боловсруулж, өдгөө дэлхий даяар түгэн тархаад байгаа юм. Өөрөө өөрийгөө ховсдох нь өөр хүний үйл хөдлөл, бодол санааг хийсвэрээр ятган удирдах бус төсөөлөл-сэтгэхүйн тусламжтайгаар сэрэх мэдрэхүйн системд үйлчилж түүгээр дамжуулан дотоод эрхтэн, бодисын солилцоо, цусны эргэлтийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгаа шинжлэх ухааны үндэстэй, эмчилгээний өргөн ач холбогдолтой арга аж.

Өөрийгөө хянах

10 Итгэл үнэмшил

Хүн ховсдуулж байхдаа өөрийн ухаанаа алддаггүй тул ховсдогчийн хүссэн бүхнийг хийгээд байдаггүй. Та энэхүү зүйлд бүрэн итгэж, дээрээс нь сэдэл хүсэлтэй байвал 100% биеллээ олно. Харин итгэл муутай байх аваас үр дүн нь ч мөн муу л гарна. Хамгийн гол нь таны итгэл үнэмшил гэдгийг дахин хэлье. 

Итгэл үнэмшил

174
таалагдаж байна

43
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()