Эрчүүдийн хамгийн ихээр худал хэлдэг үгс

Худал хэлдэггүй хүн гэж байдаггүй ч... өөрийн хайртай хүн нь худал хэлэхэд бүсгүйчүүд тэвчиж чаддаггүй билээ. Тиймээс бид та бүхэндээ эрчүүдийн хэлдэг хамгийн түгээмэл худал үгсийг хүргэе. Бүсгүй та доорх мэдээллийг уншаад өөрийн хайртай хүнээсээ сонссон хамгийн утгагүй "худал" үгсээ бидэнтэй хуваалцаарай.

Эрчүүдийн хамгийн ихээр худал хэлдэг үгс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 “Найзуудтайгаа шар айраг ууж байна. 20 минутын дараа очлоо”

Бүгд л ингэж хэлдэг. Гэвч яг хэлсэндээ ирдэг нь маш цөөхөн гэдгийг бүгд мэднэ.

“Найзуудтайгаа шар айраг ууж байна. 20 минутын дараа очлоо”

2 “Тэр эмэгтэй яагаад мессеж бичсэнийг би мэдэхгүй байна”

Яг үнэндээ тэр яагаад бичсэн гэдгийг нь маш сайн мэдэж байгаа ч сурсан зангаараа ингээд л хэлчихдэг. 

“Тэр эмэгтэй яагаад мессеж бичсэнийг би мэдэхгүй байна”

3 “Завгүй байсан учраас чамруу залгахаа марчихаж”

Үнэндээ зүгээр л залхуу нь хүрсэн, эсвэл сэтгэл дутсан байх.

“Завгүй байсан учраас чамруу залгахаа марчихаж”

4 “Амлая, би ерөөсөө порно үздэггүй”

Найзуудтайгаа хийх юмгүй шар айраг шимж суухдаа, эсвэл гэртээ ганцаараа байхдаа, бүр найз бүсгүйгээ усанд орсон хойгуур “насанд хүрэгчдийн кино” үздэг нь тодорхой. Хэлэхээсээ эвгүйцээд, ичээд байдаг юм болов уу?

“Амлая, би ерөөсөө порно үздэггүй”

5 “Би чамд ахиж хэзээ ч худлаа ярихгүй”

Эрэгтэй хүн эхнэртээ өдөрт хамгийн багадаа 2 удаа, хамгийн ихдээ 6 удаа худал хэлдэг гээд боддоо. Үнэхээр өөдгүй байгаа биз? Худлаа ярьсан нь баригдахаараа ахиж хэзээ ч ингэхгүй гэж ам өчгөө өгдөг ч, сурсан занг сураар боодогггүй тул худлаа ярих явдал яг л дотор дотроосоо гарч ирдэг олон ширхэгтэй матрёшка шиг л үргэлжлээд байна даа...

“Би чамд ахиж хэзээ ч худлаа ярихгүй”

6 “Би өөр эмэгтэй лүү ерөөсөө хардаггүй/харж үзээгүй”

Хажуугаар зөрсөн царайлаг, нуруулаг эмэгтэйд харц унагахыг нь харсаар байхад л ингэж хэлдэг. Эхнэрээ байхад ингэж харж байгаа юм чинь, байхгүй үед ганц бие мэт аашилдаг ч юм билүү...

“Би өөр эмэгтэй лүү ерөөсөө хардаггүй/харж үзээгүй”

7 “Чи минь тарган биш ээ”

Түр зуур сэтгэл засах үг байж болох л юм. Гэвч худлаа ярьсныг нь найз бүсгүй нь мэдчихвэл ч хэцүүхэн хэрэг мандах байх даа.

“Чи минь тарган биш ээ”

8 “Би яагаачгүй байхад тэр эмэгтэй өөрөө л эхэлсэн”

Бүсгүйчүүдийн сонсож болох хамгийн муухай үг байх. Жаахан хүүхдүүд хэрэг тарьчихаад ээждээ ингэж хэлдэг шиг л... 

“Би яагаачгүй байхад тэр эмэгтэй өөрөө л эхэлсэн”

9 “Тэр дэлгүүр хаачихсан шүү дээ, дараа долоо хоногт заавал хамт явна аа”

Эрчүүдийн дэлгүүр хэсэх дургүй төрөлхийн залхуу зан энэ үгнээс тов тодорхой.

“Тэр дэлгүүр хаачихсан шүү дээ, дараа долоо хоногт заавал хамт явна аа”

10 “Ажил амжихгүй байгаа учир өнөө орой уулзаж чадахгүй нь ээ”

Маш эвтэйхэн татгалзал. Ингэж хэлж байгаа эрчүүдийн ихэнх нь найз бүсгүйгээсээ уйдсан эсвэл төвөгшөөсөн байх маш өндөр магадлалтай байдаг.

“Ажил амжихгүй байгаа учир өнөө орой уулзаж чадахгүй нь ээ”

35
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()