Дотор арзайлгам аймшигтай зургуудын нууц тайлагджээ

Бидний амьдралд цаг үргэлж л учир нь үл тайлагдах аймшигтай, басхүү гайхамшигтай зүйлс тохиолдож байдаг. Гэвч тэднийг олж харах, оновчтой тайлбарлах хүмүүс маш цөөн юм. Ингээд та бүхэндээ түүхийг өгүүлэх аймшигтай, нууцлаг гэрэл зургуудыг хүргэе.

Дотор арзайлгам аймшигтай зургуудын нууц тайлагджээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Учир нь үл тайлагдах далайн шумбагч

Тус зургийг хальтхан харвал, сонин содон зүйлгүй энгийн л зураг мэт харагдана. Гэвч нарийвчлаад харвал, 2 залуугийн цаана усанд живсэн шумбагч үзэгдэж байна. Зургийг авахаас ердөө 1 хоногийн өмнө нас барсан шумбагчийн цогцсыг олсон бөгөөд залуус шумбагчийн живсэн газрыг олохоор задгай далайн гүнд ийнхүү очжээ. Гэтэл түүний сүнс их далайн ёроолд гүн нойрсох аж...

Учир нь үл тайлагдах далайн шумбагч

2 Модонд үүрлэсэн аалзууд

Яг л хөөсөн чихэр мэт харагдах эл зургийг 2010 онд Пакестаны их үерийн дараа авсан бөгөөд тухайн үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байв. Таны харж байгаачлан аалзнуудад амьдрах хуурай газар олдоогүй тул ийнхүү модонд үүрээ засжээ. Шавж ч гэсэн амьдрахын тулд, аль болох аюулгүй газрыг эрэлхийлсэн нь энэ шүү дээ.

Модонд үүрлэсэн аалзууд

3 Зүүдэнд ангуучлагч залуу

Гурван бяцхан охины зурагны цаана “Хайлааст гудамжны хий үзэгдэл” киноны аймшигт сүнс Фредди Кругер (Freddy Frueger)-тун адилхан хүн гарч, бяцхан охин гайхширсан царай гаргасан нь эл зургийг чөтгөрийн мэт увидастай болгосон юм. Залуу балчир хүүхдүүдийг чөтгөрийн харцаар нэвч шувт харсан нь үнэхээр жихүүдэс хүргэмээр...

Зүүдэнд ангуучлагч залуу

4 Цонхон дээрх залуу

Таны харж байгаа энэхүү зурвас дээр “ Чамайг энэхүү зурвасыг уншиж байх үед, хэн нэгэн чамайг өндөр барилгын цонхноос ажиглаад, зургийг чинь дарж байгаа гэсэн үг. Дараа нь тэр чамайг өөрийнхөө өчүүхэн модель болгоод, бусадтай нь хамт байлгах болно. Үүний дараа жинхэнэ тоглоом эхэлнэ гэж мэд” хэмээсэн юм. Та өөрийгөө гудамжинд ганцаараа алхаж байгаагаар төсөөлөөрэй. Явж байгаад шонд наалттай ийм зурвасыг олж уншвал, тэрхүү аймшигт бодол толгойноос хэзээ ч гарахгүй шүү дээ. Хэн үүнийг ямар зорилгоор наасан нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.

Цонхон дээрх залуу

5 Төсөөллийн найз

Энэхүү зургийг нэгэн бяцхан охин зурсан бөгөөд тэрээр зурган дээрээ “Түүнийг Лиза гэдэг. Тэр миний найз. Гэхдээ аав ээж маань түүнийг хардаггүй. Тэд надад үүнийг миний төсөөллийн найз хэмээн хэлсэн. Лиса бол үнэхээр сайн найз” гэсэн байна. Зургийг харвал та улаан нүд, муруй ам, гартай аймшигт охины дүрсийг харах болно.

Төсөөллийн найз

6 Аймшигт бүсгүйн учир битүүлэг зогсолт

Энэ зураг тийм ч аймшигтай санагдахгүй байж болох юм. Гэвч та улаан өнгийн төхөөрөмжийн хажууд нэгэн бүсгүй, толгойгоо маш эвгүй болгон таазруу ширтсэн байхыг олж харна. Эрүүл хүн хэзээ ч хүзүүгээ ийм байрлалтай болгож чадахгүй бөгөөд зөвхөн хүзүү хугарсан тохиолдолд л боломжтой гэнэ. Гэвч түүний галзуу хүнийх мэт харцтай нүд нь яавч хүзүү нь хугарсан хүнийх шиг биш аж. 

Аймшигт бүсгүйн учир битүүлэг зогсолт

7 Таазнаас унжих хий үзэгдэл

Харахад л хамаг биеийн шар үс босож, жихүүдэс хүргэм энэхүү зургийг, 1950-аад оны үед АНУ-ын Техас мужид даржээ. Куперын гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж орсныхоо баярыг тэмдэглэж, ийнхүү зургаа даруулсан бөгөөд тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирсэн нь таазнаас дүүжлэгдсэн эрийн нүд хальтрам бие байлаа. Хожим эл зургийг шинжлэн үзэхэд байшингийн хуучин эзэд учир битүүлгээр алга болсон гэгдэж байжээ. Магадгүй тэд харамсалтайгаар дүүжлэгдэж, хорвоог цаг бусаар орхисондоо сүнс нь өнөөг хүртэл хуучин гэртээ хургасаар байж болох юм.

Таазнаас унжих хий үзэгдэл

8 Хуримын урилгагүй зочид

Хурим бол хүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөчийн нэг билээ. Таны харж байгаачлан хурим үнэхээр сайхан болж байна. Гэвч тэднийг хаа нэгтэйгээс нэгэн хачирхалтай өмсгөл бүхий хүмүүс харж байгааг та олж харах болно. Тус зургийг авсан хүмүүс дараа нь үүнийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй, гүн шоконд орсон гэнэ.

Хуримын урилгагүй зочид

9 Хүний арьсан бээлий

Энэхүү хачирхалтай бээлийг хүний арьсаар хийсэн бөгөөд Эд Гейн (Ed Gein) хэмээх цуврал алуурчин өөрийн хохирогчдын арьсаар төрөл бүрийн эд зүйлс хийсэн байхыг олжээ. Хамгийн аймшигтай нь бээлийн дотор одоо хүртэл хохирогчийн жинхэнэ гар махтайгаа байгаа гэлцдэг. 

Хүний арьсан бээлий

10 Германы хорих лагерын хана

Хоригдогсод түүнийг маажиж, самардсан ормууд үлдсэн байх бөгөөд энд тэднийг хуурч авчран, утаж алдаг байжээ.  Аушвиц хорих лагерт өдөр болгон Европын өнцөг булан бүрээс  хоёр галт тэрэг хоригдолуудыг авчирч байсан гэдэг. Энэхүү өрөө нь хоригдлуудыг хүчилтөрөгчөөр дутааж алдаг байв. Мөн эндхийн 90×90 хэмжээтэй “зогсоо камерт” дөрвөн хүнийг чихэн оруулж өдөр шөнөгүй босоогоор нь зогсоож тамладаг байжээ.

Германы хорих лагерын хана

11 Үхлээ зөгнөсөн цэргийн ёжтой инээд

Энэхүү зургийг хараад хэний ч жихүүдэс хүрэм юм. Зургийг авахаас өмнөхөн дэлбэрэлт болсон бөгөөд залуу яг дэлбэрэлтийн дараахан гэнэтхэн л галзуурч, ой ухаан нь самуурсан гэдэг. 

Үхлээ зөгнөсөн цэргийн ёжтой инээд

12 Хамгийн сүүлийн мөч

Салхин сэнс шатаж байгааг ийнхүү зурагжуулан үлдээжээ. Гэвч чухам юунаас болж гал авалзсан нь тодорхойгүй. Та нарийн сайн анзаараад харвал галаас зугтаж салхин сэнсний дээвэр дээр гарсан хоёр хүнийг харах болно. Гэвч тэд удалгүй галд шатаж нас барсан байна.

Хамгийн сүүлийн мөч

13 Хохирогчийн сүүлийн хором

Тус зурган дээрх бүсгүйг Регина Кей Уолтерс (Regina Kay Walters), гэдэг бөгөөд 40 настай аж. Харамсалтай нь бүсгүй хэдийн нас барсан бөгөөд түүнийг нас барсны дараа алуурчны авсан бүсгүйн сүүлчийн гэрэл зургийг олонд ил болгосон байна. Алуурчныг Роберт Бен Роудс (Robert Ben Rhoades) гэдэг байжээ.

Хохирогчийн сүүлийн хором

14 Бодит байдал дээрх хүүгийн сүнс

1974 оны 11-р сарын 13-ны өглөө 23 настай, гэр бүлийн ууган хүү Роналд Дефео (Ronald DeFeao) 2 эрэгтэй дүү, 2 охин дүү, аав, ээжийгээ буудаж, амь насыг нь хөнөөсөн байна. Тэдний цогцсыг орон дээрээ буудуулсан байхад нь олжээ. Энэхүү аймшигтай үйл явдал болох мөчид тэдний хөрш, буун дуу гарсан хэмээн цагдаад дуудлага өгч, хүүг цагдаа нар авч явсан аж. Хүү хожим өөрийн хийсэн аймшигтай үйлдлийг огт санахгүй байсан бөгөөд хэн нэгэн түүнд энэ аймшигтай хэргийг хий хэмээн шивнэсэн гэжээ. Хожим тэдний байшинг дуудлага худалдаагаар зарж, Кэти, Жорж хэмээх хосууд нүүж орсны 28 дахь өдрөөс эхлэн шинэ гэрт нь хачирхалтай зүйлс болж, аймшигтай дүр зургууд үзэгдэх болжээ. Түүнээс хойш хосууд байшинг яаравчлан орхиж, өөр тийшээ нүүсэн байна. Таны харж байгаачлан эл зурган дээр нас барсан бяцхан хүүгийн төрх өрөөнөөсөө шагайж харагдана. Хожим энэхүү бодит үйл явдлаас сэдэвлэн “The Amityville Horror”  кино бүтээгдсэн билээ.

Бодит байдал дээрх хүүгийн сүнс

15 Эмнэлэгт хургасан сүнс

Энэхүү зураг, нэгэн эмнэлгийн камерын бичлэгт үлдсэн бөгөөд яг л чөтгөрийг санагдуулам эв хавгүй биетэй, хар дүрс орон дээр хэвтэж байсан өвчтөний бие дээр зогсож байхыг нь буулгасан байна. Хожим энэхүү аймшигтай зургийг харсан хүмүүс, түүнийг эрлэгийн элч, чөтгөр хэмээсээр байсан аж. Учир нь энэхүү аймшигт үйл явдал болсноос хэдхэн хормын дараа, өвчтөн нас барсан байна. Магадгүй тэр, хэн нэгнийг үхэх болоход сүнсийг нь авч явдаг эрлэгийн элч ч байж болох юм. 

Эмнэлэгт хургасан сүнс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()