Ихрүүдийн тухай итгэмээргүй түүхүүд

Яагаад ч юм ихрүүд гэхээр нэг л гоё санагддаг. Бага байхдаа ижил хувцас өмссөн тэдний харахад үнэхээр хөгжилтэй, өхөөрдөм байдаг билээ. Харин өсөөд ирэхээрээ тэд нэг нэгнээсээ ялгарахын тулд хичээх хэрэгтэй болдог. Та ихрүүдийн талаар хэр мэдлэгтэй вэ? Ихрүүдийн талаар мэдлэгийг тань нэмэгдүүлэх үүднээс ихрүүдийн талаар сонирхолтой 10 баримтыг хүргэе. Тэдний амьдрал үнэхээр л хувь тавилангаар холбоотой байдаг бололтой.

Ихрүүдийн тухай итгэмээргүй түүхүүд

1 Эдит болон Жоана Касас

22 настай Эдит Касас мөрөөдлийн залуудаа дурлаж, түүнтэй гэр бүл болохыг хүсэж байжээ. Харамсалтай нь Эдитээс бусад хүмүүст түүний сонголт огтхон ч таалагдахгүй байсан юм. Учир нь түүний найз залуу нь Эдитийн ихэр болох Жоаннагийн амийг хороож 13 жилийн ял эдэлж буй нэгэн байжээ. Энэ залууг Виктор гэдэг бөгөөд тэрээр Эдитийн эгч Жоаннатай ч дотно харилцаатай байсан гэнэ. 

Жоаннатай холбоотой байсан талаараа Виктор хэлэхдээ: Жоанатай “тохиолдлын” харьцаатай байсан, харин Эдитэд үнэхээр хайртай байсан гэж хэлжээ. Эдитийн эцэг эх энэ гэрлэлтийг эсэргүүцэж, Эдитийг сэтгэл судлаачид хүртэл үзүүлсэн байна. Эцэст нь Эдит 2013 оны 2 сарын 14-нд Викторыг ял эдэлж байх үед нь гэрлэсэн байна. 

Эдит болон Жоана Касас

2 Ихрүүд ялаас мултарсан нь

2009 онд Германы тансаг дэлгүүрээс нэгэн авьяаслаг үнэт эрдэнийн хулгайч 6.8 сая долларын үнэтэй алт мөнгөн эдлэлийг хулгайлжээ. ДНК-ын шинжилгээнээс харахад хулгайч Хассан.О болон Аббас.О нарын аль нэг хийсэн болохыг илрүүлсэн байна. Тэд ихрүүд байсан бөгөөд Шүүх хурлын үеэр шүүгчид ихрүүдийн аль нь хулгай хийсэн болохыг баталж чадаагүй учир ийнхүү жинхэнэ хулгайч хорих ялаас мултарчээ. Ийм явдал нэлээд тохиолддог гэнэ. 

Ихрүүд ялаас мултарсан нь

3 Төрөх үедээ салсны дараа адилхан амьдралаар амьдарсан ихрүүд

Жим Льюис болон Жим Спрингер нарыг 1940 онд тус бүрд нь айлд өргүүлсэн байна. Анх удаа тэд 39 настай байхдаа уулзжээ. Хачирхалтай нь тэдний өргөмөл эцэг эхчүүд тэдэнд Жим хэмээх нэр өгсөн нь ер бусын зэрэгцсэн амьдралын эхлэл байжээ. Тэд хоёулаа хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр нь Линда, дараагийн эхнэр нь Бетти байсан байна. Хоёулаа Той нэртэй нохойтой. Мөн хоёулаа хүүтэй бөгөөд хүү нар нь Жеймс Аллен болон Жеймс Алан гэсэн нэртэй байж. Хоёул цагдаа байсан бөгөөд адилхан нэртэй шар айраг ууж, адилхан тамхи татдаг, хоёул Шеврола унадаг байсан байна. Тэдний амьдралын хэв маяг яг ижил байсан нь ихээхэн хачирхалтай. 

Төрөх үедээ салсны дараа адилхан амьдралаар амьдарсан ихрүүд

4 Хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй эцэг

2004 онд Холли Мэри Адамс гайхалтай бяцхан охинтой болжээ. Харин охины эцгээр Раймон Миллер байсан боловч тэрээр хүүхдээ хүлээн зөвшөөрөгүй аж. ДНК-ийн судалгаагаар охины эцэг Раймон биш харин түүний ихэр Ричард байх магадлалтай хэмээн үзсэн байна. Холли ихэр залуустай хоёулантай нь нэг өдөр бэлгийн харилцаанд орж байсан байна. Тэдний ДНК адил 99%-тай гарчээ. Иймээс хэн нь эцэг, хэн нь авга ах болохыг батлах ямар ч арга байхгүй болжээ.

Хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй эцэг

5 Хар цагаан арьстай бяцхан ихрүүд

2005 оны 7 сарын 11-нд төрсөн Райан цайвар арьстай, цэнхэр нүдтэй, харин түүний ах ихрийн өрөөсөн Лео өнгөт арьстай, бор нүдтэй ажээ. Хоёр хүүгийн эцэг нь Герман, харин эх нь Ганаас гаралтай хар өнгөт арьстай эмэгтэй. Иймэрхүү тохиолдол хэд хэдэн газар гарчээ. Жишээ нь, 2005 онд өөр арьстай хосуудын дундаас өөр арьстай ихэр охид төржээ. Харин 2006 онд Керри Ричардсон хэмээх холимог арьстай эмэгтэй цайвар арьстай ихрүүд төрүүлсэн ч нэг нь томрох тутам бараан, нөгөөх нь цайвар арьстай болсон байна.

Хар цагаан арьстай бяцхан ихрүүд

6 Ихрүүд ихэр хүүхэд төрүүлжээ

Эшли Спинкс болон Андреа Спрингер нар ихэр эгч дүүс юм. Харин 21 настай байхдаа тэд жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд хоёулаа ихэр хүүхэдтэй болсноо ч мэдсэн байна. Эгч дүүс нэг өдөр буюу 12 сарын 14-нд төрж ихэр хөвгүүдийн ээж болжээ. Эгч дүүсийн хэлснээр тэд ихрийн удамтай учир тэдний гэр бүлээс ихрүүд тасрахгүй байгаа гэнэ. 

Ихрүүд ихэр хүүхэд төрүүлжээ

7 Ихрүүд, ихрүүдтэйгээ гэрлэжээ

Диана болон Дарлин Неттемейер нар ихэр эгч дүүс юм. Харин тэдний нөхрүүд болох Крейга болон Марка Сандерсов нар мөн ихэр ах дүүс бөгөөд нэг өдөр ижил загварын бөгж барин гэрлэх санал тавьсан байна. Эгч дүүс зэрэг хийсэн хуриман дээрээ ижил даашинз өмссөн бөгөөд хөрш зэргэлдээ байшин худалдан авч, эцэст нь нэг өдөр хүүхдүүдээ төрүүлжээ.

Ихрүүд, ихрүүдтэйгээ гэрлэжээ

8 Ихрүүдийн гэрлэлт

Төрсөн цагаасаа эхлэн тусдаа амьдарсан ихрүүдийн талаар бас нэгэн түүх. Эдгээр ихрүүд төрсөн цагаасаа эхлэн тусдаа амьдарсан бөгөөд нэгэн өдөр уулзсанаар нэг нэгэндээ татагдах болжээ. Тэд хайр дурлалын холбоотой болж эцэст нь хурим хийсэн байна. Харин хурмынхаа дараа ах дүүс болохоо мэдэж, шүүгчид тэдний гэрлэлтийг хүчингүйд тооцжээ.

Ихрүүдийн гэрлэлт

9 Хоёр савтай эх

Английн Нортамын Ханна Керси нь хоёр савтай төрсөн байна. Бэлэг эрхтэний гажиг нь түүнийг хоёр умайтай болоход хүргэжээ. Энэ үзэгдэл 3000 эмэгтэйн дунд ганц тохиолддог бөгөөд 2 умайнаас гурван ихэр хүүхэд төрүүлэх нь 25 саяд ганц тохиолдох үзэгдэл юм. Харин 2006 оны 12 сард Ханна 3 ихэр хүүхдийг төрүүлж, цор ганц тохиолдолын эзэн болсон байна. 

Руби болон Тилли нар нэг умайнаас төрсөн бол тэдний ихэр Грейс өөр умайнаас нь төрсөн аж. Хоёр савтай эмэгтэйн умайд хоёр хүүхэд нэгэн зэрэг бойжих нь дэлхий дахинд 70 байдаг бол, 3 хүүхэд Керсигийн гэр бүлд төрсөн нь дэлхийд анхны тохиолдол болжээ. 

Хоёр савтай эх

10 Хамтдаа нас барсан ихрүүд

2002 онд 73 настай ихрүүд Финлянд орох замд нас барсан байна. Тэд тус тусдаа 2 цагийн зайтай нас барсныг мэдээгүй үед, анх сонсоход ер бусын зүйл байхгүй юм шиг. Гэтэл эдгээр ихрүүд хоёр цагийн зөрүүтэй тус тусдаа нас барсан нь гайхалтай. Түрүүлж нас барсан дүү нь замаар дугуйтай явж байгаад ачааны машинд мөргүүлж амь эрсэдсэн бөгөөд дараагийнх нь мөн л ийм байдлаар хорвоог орхин одсон байна. Цагдаагийнхан дүүг нь нас барсаныг ахад нь мэдэгдэж амжаагүй байжээ.

Хамтдаа нас барсан ихрүүд

90
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()