Хачирхалтай үйлчилгээ үзүүлдэг зочид буудлууд

Зочид буудал үйлчлүүлэгчдээ татахдаа хамгийн түрүүнд ая тух, үнийн хөнгөлөлт зэргийг харгалзан үздэг. Харин дэлхийн өнцөг булан бүрт тогтсон стандартыг эвдсэн зарим нэг үйлчилгээг үзүүлдэг зочид буудлууд байдаг юм байна. Үнэхээр л сонин содон, хачирхалтай гэмээр зүйлсийг үйлчлүүлэгчиддээ барьдаг тул энд онцолсон юм шүү дээ. 

Хачирхалтай үйлчилгээ үзүүлдэг зочид буудлууд

1 "Жаргалтай" өрөө

Англид алтан загасаараа алдартай "Happy Guest Lodge" хэмээх зочид буудал байдаг. Өрөө бүхэнд шилэн хорготой алтан загас байдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдээ уйдаахгүй, ганцаардуулахгүй байх арга нь ажээ. 

"Жаргалтай" өрөө

2 Дэрээр байлдах багц

"Ritz-Carlton" зочид буудалд ирсэн үйлчлүүлэгчдэд дэрээр байлдах тусгай хэрэгслүүд зардаг байна. 60 долларын үнэтэй энэхүү дэрний багцанд гэр бүлээрээ тоглож болох тоглоомууд, атласан материалтай дэр, хөгжилтэй дуутай CD зэргийг дагалдуулдаг. 

Дэрээр байлдах багц

3 Усны хувцасны автомат машин

Бэлэн мөнгөний машин, цай кофений машин л гэж сонсож байснаас усны хувцасны машин гэж огт сонсож байгаагүй юм байна шүү. Усны хувцсаа мартаж ирсэн үйлчлүүлэгчдэд зориулж Нью-Йоркын "Standart Hotel" зочид буудлынхан 75 долларын бикиниг худалдаалдаг аж. 

Усны хувцасны автомат машин

4 Нохойны хичээл

"Loews Coronado Bay Resort & Spa"-ийн хамт олон нохойнд зориулсан серфингийн сургалт явуулдаг гэнэ шүү. 

Нохойны хичээл

5 Үнэртэй усны захиалга

Далласт төвтэй "Rosewood Hotel"-ийн сүлжээ зочид буудлуудад "Hermes", "Chanel", "Gucci" зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн үнэртэй усны захиалгыг авдаг гэнэ. Хэрвээ хэн нэг үйлчлүүлэгч сайхан үнэртнээр биеэ гоёхыг хүсвэл үнэртэй усны зөөгчийг дуудахад л болох аж. 

Үнэртэй усны захиалга

6 Шувуугаар сүйн бөгж хүргүүлэх

Ирландын "Ashford Castle" зочид буудалд тусгай шувуунуудыг хосуудын захиалгаар сүйн болон хуримын бөгж хүргүүлдэг ажээ. 

Шувуугаар сүйн бөгж хүргүүлэх

7 Валентины өдрийг үзэн ядах өрөө

Ганц бие болон салалтыг даван туулж байгаа хүмүүст Гэгээн Валентины өдөр хамгийн хүндхэн өдрүүдийн нэг байдаг. Тэгвэл тэдний зовлонг ойлгож маш овжноор ашиглажээ. Зочид буудлынхан эхлээд тэдэнд хоёр хундага хатуухан ликёр санал болгоно, хэрвээ үйлчлүүлэгч ахиад жаахан саатахыг хүсвэл тэдэнд зориулан 24 цагийн насанд хүрэгчдийн кино үзэх үйлчилгээг бонус болгон бэлэглэдэг аж. 

Валентины өдрийг үзэн ядах өрөө

8 "Ажилтан"

Хурим, тэмдэглэлт баяр болон бусад бүхий л үйл ажиллагаануудыг хөгжилтэй болгох, уур амьсгалыг бүрдүүлж чадах хүн яалтчгүй хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл Америкийн "Wild Dunes Resort" зочид буудалд яг ийм хошин шогийн өндөр мэдрэмжтэй, хэн ч харсан сэтгэл татагдахаар хүнийг санал болгодог гэнэ. 

"Ажилтан"

9 Хүчилтөрөгчийн аппарат

Агаарын бохирдол ихтэй улс орноос ирсэн, эсвэл өшөө илүү агаар амьсгалахыг хүсэж байгаа хүмүүст зориулан хувь хүний хүчилтөрөгчийн аппаратыг Бостоны "Revere Hotel" санал болгодог байна. Хачирхалтай биш гэж үү? 

Хүчилтөрөгчийн аппарат

10 Робот ажилтан

Робот хэмээх зүйл ирээдүй цагийн төлөөлөл байхаа больж, өнөөдөр бодит амьдрал нэгэнт биелэлээ олжээ. Японы "Henn-na Hotel" зочид буудалд маш олон роботууд өрөөний захиалга авч, таны ачааг хүргэж өгч, цай кофе аягалж өгдөг гэнэ. 

Робот ажилтан

30
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()