Жингээ хасах итгэмээргүй 7 арга

Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол мэдээж гуалиг сайхан бие галбиртай болох байдаг. Харин жингээ хадгалах болоод турах асуудал тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм. Дасгал хийж хөлсөө урсгана, хоолоо сойж ходоодоо гомдооно. Гэхдээ заавал ингэж өөрийгөө зовоохгүйгээр турж болох энгийн хэрнээ сонирхолтой аргууд бас байна шүү. Ингээд та бүхэндээ жингээ хасах итгэмээргүй долоон аргыг танилцуулъя.

Жингээ хасах итгэмээргүй 7 арга

1 Тогтсон цагаар хүссэнээ идэж болно

Турна гэхээр хамгийн түрүүнд яаж хоолоо сойноо гэж боддог. Бараг энэ бодлоосоо айгаад турах дэглэмээ эхэлж чаддаггүй ч хүн бий. Гэхдээ хүн хоолоо сойсныхоо хэмжээгээр турна гэж байдаггүй. Хүссэн бүхнээ идэж болно, энэ бол таны дур. Хамгийн гол нь цагаа зөв тохируулах хэрэгтэй гэдгийг маш сайн анхаар. Юун түрүүнд өглөөний цайгаа заавал ууж байх ёстой. Түүнчлэн өдрийн хоолоо алгасах хэрэггүй, мах ихтэй, хүнд хоол зооглож ч болно. Харин оройн хоолоо хэт орой биш болоод хөнгөн идэхэд л хангалттай.

Тогтсон цагаар хүссэнээ идэж болно

2 Хоол идэхээс өмнө 2 аяга ус уух

Ямар нэгэн хоол идэхээсээ өмнө заавал 2 аяга ус ууж хэвшээрэй. Ингэснээр таны ходоод усаар дүүрч, бага хоол иддэг бөгөөд ус нь хүний биед маш олон талын ашиг тустай байдаг юм. Мөн энэ нь калори шатааж, биед хуримтлагдсан хорыг гадагшлуулж, цэвэрлэх үйлчилгээтэй байдаг.

Хоол идэхээс өмнө 2 аяга ус уух

3 Үнэртүүлэгч ашигла

Сайхан үнэртэй буюу зөөлөн нялуун үнэртэй зүйлс нь тухайн хүний хоолны дуршлыг бууруулдаг аж. Иймд та өрөөндөө цэцэг, жимсний үнэртүүлэгч байрлуулбал сард 2кг хүртэлх жинг хасах боломжтой. Харин яг хоолны цагаараа иймэрхүү үнэртнүүдийг үнэртэх нь таны хоолны дуршлыг бууруулж, сарын хугацаанд 8кг хасдаг гэх судалгаа байдаг билээ.

Үнэртүүлэгч ашигла

4 Саунд орох

Саунд орох нь таны арьсыг зөөлөн, толигор болгохоос гадна жин хасахад ч асар их нөлөөтэй. Дасгал хийж хөлсөө гарган өөхөө шатаах, саунд суун хөлсөө гаргах нь нэг их ялгаагүй. Харин ч давуу талтай байж мэдэх юм. Гэхдээ саунаас гарсны дараа шууд хүйтэн агаарт гарч болохгүй. Учир нь хэт халуун агаараас, хүйтэн агаарт шилжих нь хоорондоо харшилж, таны биеийн жинг улам нэмэгдүүлэх магадлалтай. Иймд аль болох л дулаан газар байж, биеэ дасгаарай. Мөн та зүрх, судасны өвчтэй бол эмчид хандаж, тохиромжтой зөвлөгөө авахыг хүсье.

Саунд орох

5 Дуртай хөгжмөө сонс

Таны тухайн үеийн мэдрэмж, сэтгэл санааны байдлаас шалтгаалж биеийн жин ихсэх , багасах нь хамаарна. Хүн шаналж, гунигласан үедээ илүү их идэж, жин нэмдэг. Харин дуртай хөгжмөө сонсоод аз жаргалаар бялхан, асуудал бүрээсээ ангижирч байх нь таны илүүдэл жинг хормын дотор сорох шидтэйгээс гадна өлсөх мэдрэмжийг ер төрүүлдэггүй байна. Тиймээс зөвхөн хөгжим сонсох ч биш, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, амар тайван байхыг хичээгээрэй. 

Дуртай хөгжмөө сонс

6 Бэлгийн харьцаанд орох

Секс хийх явцад хүн тураах цай ууж, хэдэн км гүйснээс хамаагүй илүү калори шатааж байдаг аж. Ийн хамаг биеийн хөлсөө гаргаж, шатаж байхдаа та хэчнээн гр турж байгаагаа мэдэрдэг үү. Ингэснээр бүсгүйчүүд өөрийгөө улам сайхан болж буйгаар мэдэрч, гуалиг, өв тэгш бие хаатай болоход алхам алхмаар ойртож байдаг байна. Мөн Кетрин Любимов ( Catherine Lyubimov) хэмээх секс судлаач бүсгүй өдөр бүр тогтмол секс хийснээр ердөө 2 сарын дотор 15 кг жин хасжээ. Бүсгүй хоолны дэглэм бариагүй бөгөөд илүү тураах дасгал ч хийгээгүй гэдгээ хэлсэн байна. 

Бэлгийн харьцаанд орох

7 Унтлагын өрөөний цонхоо онгойлгох

Хамгийн чухал нь тухайн хүн эрүүл байх шаардлагатай. Эрүүл биеийг тураах таны бодож байгаагаас ч хялбархан. Иймд та унтлагын өрөөний цонхоо үргэлж онгорхой байлгаж, цэвэр агаараар биеэ "цэнэглээрэй". Мөн өрөөний градусаа 17-18 хэмд тохируулж унтах нь шөнийн туршид таныг тайван амраадаг. Шөнийн бүтэн, тайван нойр нь турахад маш их нөлөөтэй. Юм бүхэн хоорондоо нягт холбоотой гэдэг энэ шүү дээ. 

Унтлагын өрөөний цонхоо онгойлгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()