Аялах дуртай хүмүүсийн заавал мэдэх зүйлс

Хүн бүхэн л аяллаар явах дуртай байдаг шүү дээ. Гэхдээ бид санхүүгийн хүндхэн нөхцөл байдал, газарзүй болон гадаад хэлний тодорхой мэдлэггүйгээсээ болоод төдийлөн хүссэн даруйдаа явж чаддаггүй. Хэрвээ та аяллаар явахаар зэхэж байгаа, тэрчлэн тухайн газрынхаа талаар судалж байгаа бол доорх мэдээллийг уншаарай. Танд хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

Аялах дуртай хүмүүсийн заавал мэдэх зүйлс
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Мянга сонсохоор нэг үз

Магадгүй та аялахыг хүсэж буй газрынхаа талаар мэдээлэл цуглуулж, зураг, бичлэг гээд хангалттай зүйлийг үзэж харсан байж болох ч, тэр бүхэн тань нүдээр үзэж харахын дэргэд юу ч биш гэдгийг мэдэж байгаа байх. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тиймээс өөрийн нүдээр үзэж, харсан нь амьдралыг илүү амттай болгоно гэдгийг санаарай.

Мянга сонсохоор нэг үз

2 Ёс заншлыг хүндэтгэ

Та ямар ч газар очсон бай, “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг үгийг санаж байх нь чухал юм. Учир нь улс үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншилтай. Тиймээс та тэдгээрийг үгүйсгэж чадахгүй. Харин түүнийг нь дагаж мөрдвөл аялал тань илүү сонирхолтой болно шүү.

Ёс заншлыг хүндэтгэ

3 Хэн нэгний зургийг авахаасаа өмнө зөвшөөрөл авах

Энэ бол маш чухал зүйлсийн нэг юм. Учир нь тухайн хүний зургийг зөвшөөрөлгүй авах нь хууль бус зүйлсийн нэгт тооцогдоно. Ардчилсан нийгэмтэй, соёлтой улсад байж болох ч, зарим газруудад энэ нь ёс зүйгүй, маш бүдүүлэг хэрэгт тооцогдож, хүмүүсийн дургүйг хүргэх магадлалтай тул анхааралтай байхад гэмгүй юм.

Хэн нэгний зургийг авахаасаа өмнө зөвшөөрөл авах

4 Ярианы хэл сурах

Хэрвээ та аливаа орноор аялахыг хүсвэл юун түрүүнд тухайн газрын талаар мэдээлэл, тэрчлэн тухайн орныхоо ойр зуурын ярианы хэл сурах нь чухал юм. Энэ нь таны аяллыг илүү хялбар болгоно гэдэгт итгэлтэй байна. Эсвэл аялагчдад зориулсан зааварчилгаа бүхий цамц өмсөж болох шүү дээ.

Ярианы хэл сурах

5 Шинэ хүмүүстэй танилцах

Энэ нь аяллыг илүү сайхан, мартагдашгүй болгоход тусална. Тухайн орны иргэн, эсвэл тухайн газрын талаар өндөр мэдлэгтэй хүн байвал бүр ч сайн. 

Шинэ хүмүүстэй танилцах

6 Гар урлалын бэлэг дурсгал худалдаж авах

Мэдээж аяллаар явж байгаа бол тус газрын гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг мартаж болохгүй. Энэ нь танд эргээд асар их дурсамж, аз жаргалыг мэдрүүлэх болно. Тиймээс бэлэг дурсгалын дэлгүүрээр ороод гарахаа мартуузай.

Гар урлалын бэлэг дурсгал худалдаж авах

7 Нутгийн айлаар зочлох

Хэрвээ танд тухайн нутгийн айлаар зочлоод гарах боломж олдвол түүнийг битгий алдаарай. Учир нь ингэснээр та тухайн газрын ёс заншил, хүмүүсийн онцлогийг бүрэн мэдэх боломжтой юм.

Нутгийн айлаар зочлох

8 Хоолноос идэж үзэх

Нэгэнт л аялахаар ирсэн бол мэдээж нутгийн хоол, амттанаас идэж үзэхгүй бол харамсаад барахгүй шүү дээ. Тиймээс та явах хугацаандаа аль болох олон сайхан хоол зуушийг сонголтоо болгон зориглон идэж үзээрэй. 

Хоолноос идэж үзэх

9 Яарах хэрэггүй

Хэрвээ сайхан аялахыг хүсэж байвал өөртөө хангалттай заг завыг гарган чөлөөтэй, тайван аялаад ирээрэй. Олон сайхан дурсгалт газруудаар зугаалж, зураг хөргөө авахуулан амралтаа ая тухтай сайхан өнгөрүүлэх нь чухал юм.

Яарах хэрэггүй

10 Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох

Мэдээж та тухайн газарт ирсэн бол баяр наадам, олон нийтийн үйл ажиллагаанд ч мөн харамгүй оролцож үзэх хэрэгтэй. Учир нь энэ бүхэн дахин давтагдахгүй шүү дээ. Нэмэлт төлөвлөгөө гарган, үүнийг ч мөн төлөвлөгөөндөө багтааж өгөөрэй.

Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох

11 Хөгжилтэй байгаарай

Аль болох хөгжилтэй зүйлсийг олон хийж, хааяа төөрөөд үзэхэд ч гэмгүй юм. Ганцаараа алхаж, амттан идэж, олон сайхан газруудаар аялах нь нүдийг тань нээн, урьд нь хэзээ ч бодож байгаагүй зүйлсийг таны тархинд суулгах болно. Энэ бүхэн амьдралыг илүү сайхан, гэрэл гэгээтэй болгодог гэдгийг санаарай.

Хөгжилтэй байгаарай

12 Ганцаараа аялаад үзээрэй

Аялал гэхээрээ л үргэлж хэн нэгэнтэй цуг явна гэсэн үг биш шүү дээ. Хааяа ганцаараа аялах ч бас зүгээр. Гэхдээ урьд нь та очиж байсан, сайн мэдэх газраараа явсан нь илүү аюул багатай, хөгжилтэй байх болно. Хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй шүү.

Ганцаараа аялаад үзээрэй

13 Байгалийн үзэсгэлэнт газруудыг мартаж болохгүй

Дэлхийн өнцөг булан бүрт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй газрууд байдаг. Хэрвээ та аялалд явахаар зэхэж байгаа бол илүү олон гайхалтай газраар аялаад үзэх хэрэгтэй. Энэ нь таны амьдралын утга учрыг тодруулж өгөх шиг л болно. Түүнчлэн тухайн газар руу хэрхэн хүрэх, тэндээсээ хэрхэн буцах, амь насанд аюултай ан амьтан байдаг тухай ч судлахад гэмгүй.

Байгалийн үзэсгэлэнт газруудыг мартаж болохгүй

14 Нийтийн тээврээр зорчихоо мартуузай

Хувийн машин, онгоц, галт тэрэг гээд л та юугаар ч явж байж болно. Гэхдээ л тухайн газрын нийтийн тээврээр зорчих нь ард түмний бодит амьдралтай илүү ойр танилцахад тань тусална. Ингэж байж л төгс аялал болно шүү дээ. 

Нийтийн тээврээр зорчихоо мартуузай

15 Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Магадгүй таны аялахаар зэхэж байсан газар чинь санаснаас таагүй, онцгүй байж мэдэх юм. Тиймээс энэ бүхэнд ч гэсэн бэлтгэлтэй байхад гэмгүй шүү. Ийм тохиолдолд "хоёр дахь төлөвлөгөө" хамгийн хэрэгтэй байдгийг ч мартаж болохгүй. 

Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()