Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд

Дулааны улирал ирэх тусам айл гэр, албан байгууллага бүр л аялалаар явж шорлог, шарсан мах хийж иддэг билээ. Харин зарим хүмүүс ингэж буруу хооллосныхоо дараа жин хасахын тулд, эсвэл олны анхаарлыг татахын тулд хачирхалтай дэглэмүүдийг зохиож байх юм. Ингээд эдгээр хүний санаанд орж ирэмгүй дэглэмүүдийн талаар сонирхоцгооё.

Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд

1 Ред Булл

Дэглэм: Ред Буллаас өөр юу ч хэрэглэхгүй.

Шинэ Зеландын нэгэн эмэгтэй төрснийхөө дараа маш их жин нэмсэн учир ийнхүү хурдан хугацаанд жин хасахыг хүссэн байна. Ингээд тэрээр нэгэн шийдвэрт хүрсэн бөгөөд энэ нь ердөө л Ред Булл ууж амьдрах байсан юм. Бүсгүй өлссөн үедээ Ред Булл ууж байсан бөгөөд энэ нь энерги өгч чадаж байжээ. Ийм төрлийн хооллолт нь цус харвалт өгөх аюултай байсан ч азаар бүсгүй нэлээд жин хасаж чадсан байна. 

Ред Булл

2 Лууван

Дэглэм: Лууван, луувангийн шүүс

Нэгэн бүсгүй хөршүүддээ лууван идсэнээр нь бие шар өнгөтэй болж борлосон мэт харагдана гэжээ. Түүний хөршүүд огт үүнд итгэхгүй байсан учир тэрээр үүнийг батлахыг хүсэж лууван идэж, луувангийн шүүсийг ууж байсан байна. Хэдийгээр лууван их идэх нь бие борлосон мэт харагдах ч хооллолтын хувьд нэлээд асуудалтай тулгардаг байна. 

Лууван

3 Шар айраг

Дэглэм: Католикийн шашны дэглэмийн үеэр зөвхөн шар айраг болон ус ууна

Ан Йован дэглэмийнхээ үеэр шинэ дэглэм туршиж үзэхээр шийджээ. Тэрээр бүхий л дэглэмийнхээ хугацаанд зөвхөн шар айраг болон ус уухаар төлөвлөсөн байна. Залуу шар айргаа өөрөө гэртээ хийдэг аж. Католикийн номлогчид дэглэмийн үеэр уух ёсгүй боловч Йован харин уух шалтгаан олсон бололтой. Дэглэмийн ихэнхи хугацаанд тэр согтуурлын байдалтай байсан байна. 

Шар айраг

4 Кола

Дэглэм: Өдөрт 10л Кола уух

Шинэ Зеландын эмэгтэйн биед задлан шинжилгээ хийж үзэхэд тэрээр өдөрт 10л кола уусны улмаас нас барсан болох нь тогтоогджээ. Найзуудынх нь хэлж байгаагаар тэрээр өдөрт маш их кола ууж, бас хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байсан гэнэ. Coca-Cola компанийхан хариуцлагаас мултрахын тулд энэ манайхтай ямар ч холбоогүй гэсэн байна. Гэхдээ энэ тохиолдол ямар нэгэн байгууллагыг буруутгахаас өмнө тухайн хүний өөртөө хандах хандлага, гэр бүлийн анхаарал дутагдсанаас болж байгаа болов уу. 

Кола

5 Чөмөгтэй жигнэмэг

Дэглэм: Чөмөгтэй жигнэмэг

Нэгэн залуу хоолны илчлэг ямар ч хамаагүй болохыг батлахыг хичээжээ. Тэрээр жин хасах зорилготой байсан бөгөөд нэгэн хачирхалтай дэглэмийг зохиосон байна. Залуу чөмөгтэй жигнэмэг, заримдаа Доритос чипс гэх мэт зүйлсийг иддэг байжээ. Гэхдээ тэрээр илчлэгийн хэмжээг бага хэвээр нь хадгалж чадаж байсан бөгөөд жингээ хасаж байсан байна. Хамгийн гол нь хэрвээ та турахыг хүсэж байвал нүүрс ус идэх ёстой бөгөөд хөдөлгөөн сайн хийх шаардлагатай юм. a

Чөмөгтэй жигнэмэг

6 Шоколад

Дэглэм: Шоколаднаас өөр юу ч идэхгүй

Их Британийн нэгэн эмэгтэй шоколадноос өөр юу ч иддэггүй гэнэ. Одоогийн байдлаар охины бие сайн байгаа ч шоколадноос өөр зүйл идэхгүй байвал энэ байдал удаан үргэлжлэхгүй болов уу. Түүний эцэг эхийн хэлж байгаагаар тэрээр өглөөний хоолондоо 15 нүд, 10 хуруу шоколад иддэг гэнэ. Өдрийн хоол, оройн хоолондоо ч тэр шоколад иддэг бөгөөд зарим тохиолдолд будаатай шоколад иддэг байна. 

Шоколад

7 Тахианы наггет

Дэглэм: Зөвхөн тахина наггет л иднэ

Их Британийн иргэн болох Стейсигийн бие нь ажил дээрээ мудсанаас болж түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт очтол хоолных нь дэглэмээс болж эрүүл мэндийн байдал муудсан болохыг тогтоожээ. Бага байхдаа тэрээр тахианы наггет амсаж үзсэн бөгөөд үүнээс хойш огт салж чадахаа больсон гэнэ. Ээж нь охиноо энгийн хоол идүүлэх гэж оролдсон боловч энэ нь үр дүнгүй болсон байна. Ингээд үүнээс хойш тэрээр 15 жилийн турш зөвхөн энэ хоолыг идэж байгаа бөгөөд эмч нарын хэлж байгаагаар хэрвээ Стейси хоолныхоо зуршлыг өөрчлөхгүй бол тун удахгүй нас барах гэнэ. Гэхдээ Стейси дэглэмээсээ татгалзахыг хүсэхгүй байгаа бөгөөд өөр ямар нэгэн зүйл идэж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа аж. 

Тахианы наггет

8 Цагаан хоолтон

Дэглэм: Нялх хүүхдийг зөвхөн ногоогоор хооллох

Квинсын хэсэг гэр бүл нялх хүүхдээ хөх болон сүүн бүтээгдэхнүүнээр хооллохоос татгалзсан байна. Хосууд хүүхдээ зөвхөн ногоо болон жимс жимсгэнээр л хооллож байжээ. Эцэг эхүүд нь хэлэхдээ хүүхдээ төрөхөд нь л цагаан хоолтон гэдгийг нь ажигласан гэнэ. Энэ солиоролыг зогсоож, эдгээр гэр бүлүүдэд 5-25 жилийн ял оноосон байна. 

Цагаан хоолтон

9 Хүний өөх

Дэглэм: Өөх соруулалтын үеэр авсан өөхөн дээрээ хоол хийх

Нэгэн алдарт зураач саяхан өөхөө соруулсан байна. Уран зургийн нэгэн хөтөлбөрийн хүрэээнд тэрээр өөрийнхөө соруулсан өөхөнд котлет шарж найзууддаа өгчээ. Ийм байдлаар тэрээр олны анхаарлыг илүү их татахыг хүссэн бололтой. 

Хүний өөх

10 Ажлын хамтрагчид

Дэглэм: Телевизийн нэвтрүүлгийн үеэр нэг нэгнийгээ барьж идэх

Голландын хоёр нэвтрүүлэгч үзэгчдийн анхаарлыг хэрхэн татах вэ хэмээн удаан хугацаанд бодсоны эцэст нэгэн шийдвэрт хүрчээ. Энэ нь зурагтын нэвтрүүлгийн үеэр нэг нэгнийгээ барьж идэх байсан юм. Тэд мэс заслын аргаар биеийнхээ өгзөг болон гэдэсний хэсгээс авчээ. Үүний дараа ерөнхий тогооч тэдний махыг шарж, хачирласан байна. Ихэнхи хүмүүс үүнийг бодит биш зүйл хэмээн үзэж байгаа боловч нэвтрүүлэгчид үнэн хэмээн батлахын тулд шарх, сорвио үзүүлж байжээ. 

Ажлын хамтрагчид

4
таалагдаж байна

48
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()