Амьдралыг хялбарчлах аргууд

Гэрээр нэг хөглөрөөд байдаг зүйлсийг ашиглан, өдөр бүхэнд тулгардаг асуудлуудаас ангижрах боломжтой гэдгийг та мэдэх үү? Ингээд таны хөдөлмөрийг хөнгөвчилж болохуйц гайхалтай аргуудыг танилцуулъя.

Амьдралыг хялбарчлах аргууд
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

1

Кивиг хальслах нь тухайн хүнээс нэлээдгүй цаг болоод хөдөлмөрийг шаарддаг. Харин та үүнийг голоор нь хөндлөн зүсээд, шилэн аяганы амсарт үрснээр хамаагүй хялбар болоод хурдан хальслах боломжтой.

2

Гутландаа цайны шинэ идээ хийж хонуулах нь эвгүй үнэрийг дарна.

3

Улаан бал худалдаж аваад дотор нь хөх өнгийн балны запас хийгээрэй. Учир нь хэн ч улаан балыг ширээн дээрээс чинь авахгүй тул алга болно гэж санаа зоволтгүй. Хаана ч байсан хөнгөхөн заль хэрэгтэй шүү дээ. 

4

Тоос сорогчны үзүүрт нимгэн тор юмуу хуучин шилэн оймс тогтоож, тоос сорогчны хошуу орохгүй, гар хүрэхгүй хөндий болон орны ардуур унагасан жижиг зүйлсийг соруулан авч болно.

5

Мөнгөө яаралтай нуух хэрэг гарвал, дууссан уруул өнгөлөгчний савыг ашиглаж болно.

6

Байнга алга болж, хоорондоо орооцолдон асуудал тарьдаг цэнэглэгч, холбогч зэргийг хялбархан авч хэрэглэж байхын тулд том саванд ариун цэврийн цаасны голыг авч хийгээд, үүн дотор цэнэглэгчээ нэг нэгээр нь байршуулаарай.

7

Бүх залгуур тань дүүрчихээд утас тань цэнэггүй болсон тохиолдолд телевизорын USB-ыг ашиглаж болно. Учир нь сүүлийн үеийн ихэнх телевизэд USB оролт байдаг.

8

Хэрэглэсээр байгаад өчүүхэн жижиг болсон савангаа арай хаячихдаг юм биш биз. Харин үүний оронд шинэ савантайгаа нийлүүлээд хэрэглэж дуусгаарай.

9

Тог тасарчихсан... гэтэл танайд лаа байхгүй бол яах вэ? Ердөө л утасныхаа гэрлийг асаагаад дээр нь юмуу урд нь савтай ус тавиарай. Яг лаа мэт гэрийг тань гэрэлтүүлнэ.

10

Автобусанд унтаж явахдаа цүнхээ алдахгүй, орхиж буухгүй байх шилдэг арга бол хөл болон гартаа углах.

11

Скоч болон наалддаг туузын эхлэлийг олоход бас ч гэж цаг, зав гарзадна. Харин хэрэглэж дуусаад бичгийн хавчуургыг нааж орхиорой. Дараагийн удаа таныг баярлуулах болно.

12

Машинд тань аяга тавигч байхгүй бол яагаад гутлаа ашиглаж болохгүй гэж?

13

Гараа бэртээж, цохилгүйгээр хадаас хадахын тулд хадаасаа хавчаарны үзүүрт хийгээд үзээрэй.

14

Хоолоо халуунаар нь байлгахыг хүсвэл голд нь бага зэрэг нүх гаргаад өг. Ингэснээр таны хоол өмнөхөө бодвол халуунаа удаан барих болно.

15

Шилтэй ундаа, пиво зэргийг гадуур нь чийгтэй салфеткаар тойруулан бүрээд хөргөгчинд хийвэл хурдан хүйтэн болдог. 

16

Түлэгдэж, бохирдсон шарах шүүгээг хүнсний содаар цэвэрлээд үзээрэй. Итгэмээргүй үр дүнд хүрнэ.

17

Суултуурыг хамгийн хямд, хялбараар цэвэрлэх арга бол колаг ашиглах.

18

Утсаа цэнэглэх явцдаа “Airplane Mode” буюу онгоцны төлөв дээр тавивал илүү хурдан цэнэглэгдэнэ.

19

Сав руу угаалтуураас ус хийх хялбар арга. Угаалтуурын цоргонд хогийн хутгуур байрлуулаад харалдаа доор нь саваа тавихад л хангалттай.

20

Өглөөдөө гар утасны сэрүүлгээ сонсохгүй унтчихаад байвал шилэн аяганд утсаа хийгээд хоноорой. Ингэснээр сэрүүлэг чанга гэгчээр дуугарч, таныг ажил хичээлээс тань хоцроохгүй.

21

Удирдлага хаана байна? Дахиж энэ үгийг хэлмээргүй л байгаа биз. Тэгвэл ширээнийхээ хажууд наалддаг тууз ашиглан тогтоож болох юм.

22

Шалаа цэвэрлэх ч хялбархан болжээ. Мөлхөө жаалдаа цэвэрлэгч хувцас өмсгөхөд л болно.

23

Буцалж буй шөлөн дээр модон халбага тавихад савнаасаа хальж дэвэрч, плиткаг бохирдуулахгүй.

24

Энгийн резинийг будагны савны гадуур тойруулан хийснээр илүүдэл будгыг арилгахад тусална.

25

Нулимсаа урсган сонгино хэрчихгүйн тулд босоогоор нэг хуваагаад үзүүр хэсгээс эхэлж хэрчинэ.

26

Гар утсаараа дуу сонсоход хэт аяархан байвал дор нь ариун цэврийн цаасны голыг эвтэйхэн хайчилж бэлтгээд суурилуулаад үзээрэй. Утасны тань дуу өрөөгөөр нэг цангинах болно.  

27

Хэний ч тааж чадахааргүй гар утасны код хиймээр байвал үсгэн дээр удаан дарахад гарч ирэх үл мэдэгдэх үсгийг ашиглаарай.

28

Чанасан өндгийг хальслахдаа хөндлөн байршуулан гараараа дарахад хангалттай.

29

Үсний индүүг цамцны зах, болон ханцуй, хормойгоо индүүдэхэд ч ашиглаж болно.

30

Олон нийтэд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд цэцэрлэгт хүрээлэнд пиво уухдаа дууссан ундааны лаазыг ашиглаарай.

31

Цамцныхаа товчыг унагааж, хэцүүхэн байдалд ормооргүй байвал өнгөгүй хумсны будгаар будаж, бөхлөхөд л болно.

32

Бяцхан үрээ усанд оруулахад тоглоомууд ийш тийш хөвөн, хүндхэн байдал үүсдэг. Харин бага оврын сагсыг ашиглан, асуудлаасаа ангижраарай.

33

Өндгийг төгс хэлбэртэй шарахад дугуй хэлбэрийн нимгэн сонгино тус хүргэнэ.

34

Аяганд үлдсэн багахан пивон дээр аяганы суурь тавьсан байвал би угаалгын өрөө орсон, удахгүй ирэх тул бүү хураагаарай гэх утгыг илтгэдэг байна.

35

Индүү байхгүй тохиолдолд хувцсаа үрчлээс, хуниасгүй болгох шилдэг арга бол уураар утах.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()