Нойр хулжсан үед юу бодогддог вэ?

2016-05-09, 17:11
10,438

Хичнээн их нойртой хүн  ч гэсэн амьдралынхаа туршид цөөнгүй хэдэн ундаа нойргүйдэж, орондоо эргэж хөрвөөн үүр цайлгасан байдаг. Шөнийн харанхуйд, чимээгүйд, дээр нь нойр хүрэхгүй байхад юу эсийг бодох вэ. Харин ихэнх хүмүүс яг доор бичсэн шиг дэмий шахуу (гэхдээ хөгжилтэй) зүйлсийг боддог гэнэ шүү. Та ч бас ингэдэг л биз дээ?

Нойр хулжсан үед юу бодогддог вэ?

1. “Би үүдээ түгжсэн билүү??”

2. “Хэрвээ би одоо шууд унтах юм бол сэрүүлэг дуугартал 6 цаг 17 минут унтах юм байна”

3. “Галтогоонд юу дуугараад байна аа? Ямар аймаар юм бэ...”

4. “Байж бай даа... Энд муур байна уу даа?”

5. “Ёоо... Ямар халуун юм бэ” (Хөнжлөө тийрч, цонхоо онгойлгоно)

6. “Ямар хүйтэн юм бэ” (Хөнжлөө буцааж нөмөрнө, цонхоо хаана)

7. “Маргааш гэхэд миний нүд бүлцийчих байх даа”

8. “Нөгөө чимээ чинь ахиад л гараад уналаа. Юу юм болоо??”

9. “Нойр минь яачихав аа. Инстаграмаа шалгахаас...”

10. “Фэйсбүүкээ ч гэсэн нэг гүйлгээд харчихая. Өө... Шинэ мэдээ нэмэгдчихэж...”

11. “За, одоо хэрвээ унтах юм бол сэрүүлэг дуугартал яг 5 цаг 32 минут...”

12. “Ер нь сэрүүлэгээ тавьсан билүү?”

13. “Би ч үсээ засуулах болж байгаа юм байна даа. Хэдэн төгрөг болдог билээ?”

14. “Эртээрийн үсчин ч миний үсийг баллаад хаячихсан шүү. Ахиж хэзээ ч тийшээ очихгүй”

15. “Байз... Брэд Питт нэг хачин малгай өмсчихөөд яваад байдаг, ямар кино билээ?”

16. “Нээрэн, ямар кино билээ? Санаарай санаарай...”

17. “Найзууд руугаа мэссэж бичдэг юм билүү? Унтаж байгаа байх л даа”

18. “Доошоо харж унтвал нойр хүрэх байх...” (Доошоо харна)

19. “Бүтэж үхэх нь ээ” (Дээшээ харна)

20. “Ямар ч ашиггүй 2 цагийг хөрвөөж өнгөрөөлөө. Энэ хугацаанд ямар нэг үр бүтээлтэй зүйл хийх байж дээ”

21. “Өлсөж байх чинь...”

22. “Өглөө юу идэх вэ?” (Гэдэс нь дуугарна)

23. “Хэрвээ одоо унтах юм бол сэрүүлэг дуугартал дөрөвхөн цаг унтах нь ээ...”

24. “Амьдрал ямар утгагүй юм бэ???”

25. “Ёооё заза, өнөөдөр унтана гэдэг бүтэхгүй юм байна” (Компьютерээ асаана)

Яг ийм маягаар ихэнх хүмүүс нойр нь хулжиж, шөнийг дэмий өнгөрүүлдэг байх нь...

87
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()