Японд хэрхэн биеэ авч явах вэ?

Ингээд аялал хийж байх зуураа та Япон улсад очих боллоо. Жуулчдыг Япончууд “гайжен” хэмээн нэрлэдэг байна. Тиймээс та Япон улсын дүрэм, жаягийг мөрдөж сайн гайдзен байх хэрэгтэй болно. Япон улсад очоод сайн гайжен болох хэд хэдэн дүрэм байдаг юм байна. Ингээд энэ дүрмийн талаар сонирхоцгооё.

Японд хэрхэн биеэ авч явах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бөхийн ёслох

 

Япон хүнтэй харилцаж байх үедээ юуны түрүүнд бөхийн ёслох хэрэгтэй. Япончуудыг их зантай гэж битгий бодоорой. Энэ бол тэдний мэндэлдэг ёс юм. Ийнхүү ёслохдоо найзууд бол зүгээр л тоглой дохиход хангалттай бол даргадаа 45 градус, ахмад настай хүнтэй мэндлэхдээ 70 градус бөхийх хэрэгтэй юм байна. Харин та гайдзен учир үл ялиг бөхийхөд л хангалттай.

Бөхийн ёслох

2 Харц

Харилцаж буй хүнийхээ нүд рүү удаан ширтэх нь уур, уцаарыг илэрхийлж байна. Үүнээс гадна, харьцаж буй хүн рүү удаан харж байвал, энэ нь тухайн хүн худлаа ярьж байна гэсэн үг юм. Тиймээс харцаа байнга хянаж байх хэрэгтэй юм. 

Харц

3 Хамар битүүрэх

Хэрвээ Япон улсад танд ханиадны эхний үе шат илэрч, хамар тань битүүрсэн бол та нусны алчуур болон салфетка хэрэглэхээс өмнө олны нүднээс нуугдах хэрэгтэй. Харин ямар нэг уулзалтын үеэр, энгийн үеэр нусаа нийлгүй татаад сууж байх нь энгийн зүйл гэнэ шүү. 

Хамар битүүрэх

4 Ажлын хамтрагчид

Олон нийтийн газар нусаа нийх, чанга утсаар ярих, чимээ авиа гаргахыг хориглодог байна. Японы ямар ч насны сургуулийн хүүхэд танд хандаж хамгийн гол нь найз нөхөдтэй байх нь чухал гэж хэлээд тантай төдийлөн харьцахгүй найз нөхөд рүүгээ гүйх болно. 

Ажлын хамтрагчид

5 Гэртээ

Япон айлд орж байгаа тохиолдолд юуны түрүүнд гутлаа тайлах хэрэгтэй. Бидний хувьд үүнд гайхах зүйлгүй ч Европ болон Америкчуудад ихээхэн сонин санагддаг бололтой. Үүнээс гадна оффис руугаа орохдоо хүртэл гутлаа тайлдаг байна. Гэрт ч, оффист ч танд углааш өгөх болно. Харин ийм төрлийн шалтай газар ирвэл углаашаа ч тайлах хэрэгтэй. Мөн ариун цэврийн өрөө рүү ороход бас тусгай углааш өмсдөг юм байна.

Гэртээ

6 Ширээний ард суух

Японд татами дээр “сэйза” хэмээх суудлаар суух ёстой. Энэ нь хөлөө нугалан, цэх нуруутай суух ёстой юм байна. Харин найз нөхөд эрчүүдийнхээ дунд энгийн сууж болох юм. Харин эмэгтэйчүүд бол сэйдза суудлаар л суух ёстой аж. Хөлийн үзүүрийг хэн нэгэн рүү харуулах, эсвэл санаандгүй байдлаар хүрэх юм бол тухайн хүнийг доромжилсон хэрэг болох юм.

Ширээний ард суух

7 Хаши буюу Савх

Хаши бол Японы хоолны савх юм. Япончууд гадаад хүмүүсийг савхаар хоол сайн идэж байгаад нь ихээхэн гайхдаг байна. Гэхдээ та хашигаар идэж чаддагүй бол санаа зовох зүйлгүй ч хэд хэдэн журам байдаг аж. 

Хаши буюу Савх

8 Хашигаар хийх хориотой зүйл

Хашигаар ширээн дээр зурж, ямар нэг зүйл рүү зааж болохгүй. Мөн хэрвээ та хашигаар ямар нэг идэх зүйл авсан бол буцааж тавьж болохгүй бөгөөд идэхээс өөр аргагүй. Үүнээс гадна хашигаар хоолоо хатгаж болохгүй бөгөөд цагаан будааг хашигаар хатгах нь бүр хориотой гэнэ. Учир нь энэ нь нас барсан хүн дээр ийнхүү хатгадаг юм байна. 

Хашигаар хийх хориотой зүйл

9 Бусад ширээний ард суух дүрмүүд

Ширээний ард суугаад хоол идэхийн өмнө "иттадакимас" хэмээн хэлэх хэрэгтэй бөгөөд энэ нь “бидэнд заяагдсан зүйлийг идэцгээе” -гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Харин хүмүүс энэ үгийг хэлэх гэж яараагүй, харин та их өлсөж байвал өөрөө амандаа хэлчихээд хоолоо идэж болно. Уухдаа зүгээр ууж болдоггүй юм байна. Уухын өмнө ширээний ард цугласан хүмүүсийн нэг нь үг хэлэх ёстой байдаг бөгөөд эцэст нь “кампай” хэмээн хэлдэг юм байна. Энэ нь “дуустал нь уугаарай” гэсэн санааг илэрхийлж байгаа аж. 

Бусад ширээний ард суух дүрмүүд

38
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()