Бүсгүйчүүдийн хийдэг хамгийн бохир зүйлс

Эмэгтэйчүүд эрчүүдийн өмнө дур булаам, ямар ч дутагдалгүй мэт төгс харагддаг. Эрчүүд ч энэхүү төсөөллөөрөө тэднийг дүгнэж биширч явдаг юм. Гэвч үнэн хэрэгтээ тэд ч бас олны нүднээс далд олон хачирхалтай, бохир зүйлс хийдэг аж. Ингээд танд бүсгүйчүүдийн хийдэг хамгийн бохир зүйлсийг танилцуулъя.

Бүсгүйчүүдийн хийдэг хамгийн бохир зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Найзуудтайгаа хамт ариун цэврийн өрөө ордог

Тэд найзуудаасаа нууж хаах, ичих зовох гэх мэдрэмж огт байдаггүй. Бүр ариун цэврийн өрөө рүү хүртэл цуг орж, цуг бие засах нь холгүй байдаг юм шүү. Эрчүүдийг л хайнга, хамаа намаагүй гэдэг хэдий ч эмэгтэйчүүд ч тэднээс дутахааргүй хэнэггүй улс байдаг аж.

Найзуудтайгаа хамт ариун цэврийн өрөө ордог

2 Өөрсдийгөө үнэртдэг

Мэдээж суганаас эвгүй үнэр ханхлах нь хүн бүрийн санааг зовоодог асуудал. Эмэгтэй хүмүүс ийм тал дээрээ илүү эмзэг тул минут тутамд л сугаа үнэрлэж, эвгүй үнэр гарч байгаа эсэхийг шалгадаг байна. Хэрэв өөрөөс нь эвгүй үнэр гарвал тэр дор нь л яаралтай арга хэмжээнүүдийг авч, сэтгэл санааны гүн хямралд орчихно. Энэ нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байдаг бөгөөд буцаад анхилам үнэртэй болтол нь гэрээс нь гаргана гэж саналтгүй.

Өөрсдийгөө үнэртдэг

3 Тэд ч бас унгана

Үзэсгэлэн төгс охидыг хараад эрчүүд "Тэр лав унгадаггүй, хүндэрдэггүй байх" гэхчлэн сахиусан тэнгэр мэтээр л төсөөлдөг. Мэдээж тэд ч бас бидэнтэй адил хүн л хойно хийгээ гаргалгүй яахав. Тэд гэрийнхэн болон найзтайгаа байхдаа юу ч болоогүй мэт унгачихаад л, хэрэлдээд эсвлэ инээлдээд сууж байдаг юм шүү. Гэхдээ эр хүний хажууд хэзээ ч тэгж өөрийгөө эвгүй байдалд оруулах хүмүүс биш гэдгийг ч санах хэрэгтэй.

Тэд ч бас унгана

4 Бэлэг эрхтнийхээ тухай ярилцана

Эмэгтэйчүүд уулзсан тохиолдолд энэ талаар ярилцахгүй бол тэдний уулзалт утгаа алдана. Умдагныхаа үсийг авах нь зөв болов уу? Үгүй болов уу? Эрчүүдэд аль нь илүү таалагддаг бол? гэхчлэн санал бодлоо солилцож, туршлага арвинтай нэг нь бусаддаа үнэт зөвлөгөөг харамгүй хайрлана гээч...

Бэлэг эрхтнийхээ тухай ярилцана

5 Хадмуудаа муулна

Хадмуудынхаа тухай нөхөртөө муулж болохгүйгээс хойш найз нөхөдтэйгээ ярилцаж, сэтгэлээ онгойлгодог юм. Эмэгтэйчүүд л болсон хойно өмссөн зүүснийг нь шинжин, таалагдаагүй тохиолдолд хэлээ хазаад л өнгөрнө. Харин энэ бүгдийгээ цээжиндээ хав дарж хадгалсаар найзтайгаа уулзахдаа зогсоо зайгүй муулж, стрессээ тайлдаг байна.

Хадмуудаа муулна

6 Хуучин найз залуугаа үргэлж ажиж явна

Хэдийгээр хоёр тийш болж, өөр өөрийн замаа хөөсөн боловч бүсгүйчүүд хуучин найз залуугийнхаа алхам тутмыг ажиж, холоос харж явдаг юм. Фэйсбүүкийг нь өдөр шөнөгүй ухаж, шинэ зураг нэмэх тоолонд нь харж харамсах эсвэл зөв сонголт хийсэндээ бардана. Харин өнөөх залуу шинэ найз бүсгүйтэй болж зургаа авхуулан олон нийтийн сүлжээнд байршуулвал өнгөрлөө л гэсэн үг. Үхэхээс наагуур юм болж, галзуурахад ганц хуруу дутаж, атаа хорслын далайд живэн унах тохиолдол бий.

Хуучин найз залуугаа үргэлж ажиж явна

7 Хувцасны шүүгээ

Тэд хувцасны шүүгээнээсээ өмсөх хувцсаа сонгож авах гэж "дайн" болно. Замбараагүй овоолж хаясан хувцсыг нь харсан эр хүн ухаан алдаж унах дөхнө гээч. Учир нь тэд мөнгө байвал л хувцас авах гээд байдаг зуршилтай хүмүүс тул өмсдөг, өмсдөггүй хамаагүй хэдэн зуун хувцсыг шүүгээндээ чихдэг. Харин эрчүүдийн тухайд цөөхөн хэдэн хувцсаа цэвэрхэн өлгөөд шүүгээндээ багтаачихдаг шүү дээ. Бүсгүйчүүддээ зөвлөхөд эр хүнд замбараагүй шүүгээгээ бүү нээж үзүүл, таныг үнэлэх үнэлэмжийг бууруулж мэднэ. 

Хувцасны шүүгээ

8 Бусадтай хувцасаа сольж өмсдөг

Найз нөхөд, эгч нартайгаа хувцсаа сольж өмсдөггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй. Нэг нэгнийхээ өмсөж яваа хувцсыг хараад таалагдвал шууд л "дээрэмдээд" өмсчихнө шүү дээ. Энэ нь тэдний хувьд огтхон ч ичээд байх зүйлгүй. Харин адил хувцастай авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулах, таньдаг хүмүүстэй нь таарвал эвгүй байдалд орох тул байнга л толгойгоо ажиллуулж, хэзээ хэний хувцсыг өмслөө гэдгээ тооцоолж байх хэрэг гардаг байна.

Бусадтай хувцасаа сольж өмсдөг

9 Нүцгэн байдаг

Дээр дурдсанчлан найзуудтайгаа байхдаа тэд хэнээс ч юунаас ч ичиж зовно гэж байдаггүй. Хувцас өмсөнө ч гэж байхгүй. Нүцгэн байх нь тэдэнд илүү биед амар байдаг тул ихэнхдээ л бол шалдан гүйлддэг юм. Тэгээд л өөрийн биеийн асуудалтай хэсгээ бусаддаа харуулан ярилцаж, зөвлөгөө авна. Ийн ээлжилж бие биенийхээ биеийг нэг нэгээр нь шинжиж ярилцдаг аж.

Нүцгэн байдаг

10 Хэхэрнэ

Ямар ч эр хүн хажууд нь хэхрэх эмэгтэйг хараад хэчнээн үзэсгэлэнтэй байсан хэдий ч дурлана гэдэг юу л бол. Гэвч тэд ч бас хүн л юм чинь хэхрэлгүй яахав. Цаанаасаа л болж байгаа биеийн өөрчлөлтийг яалтай билээ. Харин бүсгүйчүүд тэсч, аль болох мэдэгдэхгүй байдлаар хэхэрдэг байна. Мэдээж гэртээ бол ёсорхуу зан гаргахгүй тул тантай гэрлэсэн бүсгүй хэхэрч, унгаад байвал гайхаад байх зүйлгүй шүү.

Хэхэрнэ

11 Хөхөвчнөөсөө "хооллодог"

Бусдад сайхан харагдах гэж том, хатуулгатай хөхөвч зүүсэн бүсгүйчүүд хооллож байгаад хоолноосоо унагавал тэдний хөхөвч рүү ороод явчихна. Тэд эрчүүдийн хажууд байхдаа ийм байдалд орвол ичиж, санаа зовон, салфеткаар цэвэрхэн гэгч нь арчиж авдаг. Харин гэртээ, найзуудынхаа хажууд бол инээж байгаад л аваад идчихдэг юм. 

Хөхөвчнөөсөө "хооллодог"

12 Даруулга зүүдэг

Гуалиг сайхан бие хаатай төгс бүсгүй юмаа хэмээн дүгнэж байтал тэр бүсгүй даруулга зүүдэг байвал та яах вэ? Даруулгаа тайлмагц "хөөрхөн" унжсан гэдэс гарч ирээд залуу танд гэнэтийн бэлэг барьж магадгүй юм. Ийн даруулга зүүх нь бүсгүйчүүдэд маш хэцүү санагдаж, амьсгал авахад ч төвөгтэй болгодог. Гэхдээ тэд эр хүн танд л сайхан харагдах гэж өөрийгөө зовоож байдгийг ойлгоод, буруутгахаа азнаарай. 

Даруулга зүүдэг

13 Сахлаа авдаг

Сайхан хүүхэн сахалтай гэж... Тэдэнд ч бас багахан хэмжээний сахал ургадаг. Харин тогтмол үүнийгээ авснаар эрчүүдэд төдийлэн мэдэгддэгүй юм. Мэдээж мэдэгдэхийг ч хүсэхгүй. Иймд биеийн үс болон сахлаа үргэлж ваксддаг байна.

Сахлаа авдаг

14 Сарын тэмдгийн тухай ярилцана

Бүсгүйчүүдийн хамгийн чухал ярианы сэдвүүдийн нэг нь сарын тэмдэг байдаг. "Минийх ийм хэмжээтэй, өвдөлттэй ирэх юм, ийм хугацаанд үргэлжилдэг" гэхчлэн бодитоор харуулах нь л холгүй ярьдаг юм.

Сарын тэмдгийн тухай ярилцана

15 Уйлна

Уйлах нь байх л зүйл боловч тэд найз, гэр бүлийнхнийхээ хажууд хамаг муухай царайгаа гаргаж байгаад л уйлж гарна. Жинхэнэ өөрийнхөөрөө байж, царайгаа хянах ч шаардлагагүй зүгээр л орилж, хашгирдаг юм. Харин найз залуу, дурлалт залуугийнхаа хажууд хамгийн өхөөрдөм, ялдам царайгаа гаргаж, нүүрний хувирлаа хянаж, уйлдаг байна шүү. Дээрээс нь тэднийг уйлахад хүргэсэн инээдтэй, жижигхэн шалтгаануудыг дурдах нь ч илүүц биз...

Уйлна

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

~ Бүсгүйчүүдийн хийдэг хамгийн бохир зүйлс ~

100
таалагдаж байна

236
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()