Танд ийм зүйл тохиолдож байсан уу?

Та оюун санааны гажилтанд өртөж, хааяа хачин жигтэй болох үе байдаг уу? Ямар нэгэн үйл явдал урьд нь болж байсан мэт санагдаж, таньдаг хүнээ ч хэн билээ гэж бодох тэр үе.... Энэ бүгд нь тархины самууралд хэсэгхэн хугацаанд өртсөний илрэл юм. Энэ нь нэг төрлийн өвчин бөгөөд дотроо хэд хэдэн төрөл байдаг. Энэ тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе. 

Танд ийм зүйл тохиолдож байсан уу?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 “Déjà Vu”

Яг одоо болж байгаа зүйл өмнө нь болж байсан мэт санагдах тохиолдол гардаг л биз дээ? Хүмүүс хий гайхан, бодсоор өнгөрдөг. Харин үнэн хэрэгтээ энэ нь та ирээдүйг зөгнөж зүүдэлсэн гэсэн үг юм. Зүүдэндээ ирээдүйгээ харсан боловч сэрмэгцээ мартчихдаг. Харин бодит амьдрал дээр тухайн үйл явдал болоод өнгөрмөгц л эргэн санаж, гайхдаг байна.

“Déjà Vu”

2 “Déjà Vécu”

Ямар нэгэн зүйлийг өмнө нь хэдийн харчихсан мэт машид дотно санагдах явцыг хэлнэ. Энэ нь ерөнхийдөө “Déjà Vu”-тай төстэй буюу зүүдэндээ харсан зүйлс ийн санагддаг аж. Үнэр, чимээ зэрэг ч мөн энэхүү жигтэй мэдрэмжинд багтана.

“Déjà Vécu”

3 “Déjà Visité”

Өмнө нь огт ирж байгаагүй цоо шинэ газар ирэхэд мөн л урьд нь ирж байсан мэт сэтгэгдэл төрөх аж. Үүнийг шинжлэх ухааны хэлээр “Déjà Visité” хэмээн нэрлэдэг байна. Харин судлаачид урьд төрөлдөө тухайн газраа амьдарч байсан тул ойр дотно санагддаг гэж дүгнэсэн юм.

“Déjà Visité”

4 “Déjà Senti”

Яг л бүгдийг урьдаас мэдэж байсан мэт болох гээд байгаа зүйлсийг өөрийн зөнгөөр мэдрэхийг хэлнэ. Дотроо хий бодож, мэдрэхээс бус хэлье гэсэн ч хэл эвэлддэггүй байна. Гэвч энэ нь хэсэгхэн хугацаанд тохиолдоод л өнгөрдөг гэнэ. 

“Déjà Senti”

5 “Jamais Vu”

Энэ нь “Déjà Vu”-гийн эсрэг буюу тухайн зүйл давтагдан тохиолдож байгаа боловч анзаарахгүй байхыг нэрийднэ. Мэддэг, харсан, үзсэн бүхнээ огт санахгүй байх тохиолдол нь тархины үйл явц самуурсантай холбоотой байна.

“Jamais Vu”

6 “Presque Vu”

Бид хааяа хамгийн сайн мэддэг зүйлээ, яг хэлэх гэтэл мартаж орхидог. Бүр хэчнээн бодсон ч санадаггүй. Маш ойрхон, бүр аман дээр гарч ирээд байгаа мөртлөө хэлэх гэхээр нэг л болж өгөхгүй тохиолдол нь мөн л тархины гажилт юм. Тархи нь ой санамжын ажиллагааг сааруулснаар таныг тус байдалд хүргэдэг аж.

“Presque Vu”

7 “L’esprit de l’Escalier”

Шалгалт, ямар нэгэн чухал зүйлийг хийж дууссаны дараа толгойд тань гэв гэнэт л сайхан санаа орж ирдэг. Ингэдэг байж, тэгчихгүй яав гэхчлэн. Ийн харамсах сэтгэл төрж, бүгд дууссаны дараа оюун санаа гэнэт ажиллах нь хүн бүрт тохиолддог тархины хам шинж юм. Үүнийг Германы нэгэн ухаантан “Хожимдсон ухаан” хэмээн нэрлэсэн байдаг.

“L’esprit de l’Escalier”

8 “Capgras” төөрөгдөл

Энэ нь хэн нэгэнд итгэх итгэл юм. Мөн үүнийг мухар сүсэг хэмээн нэрийдэж ч болно. Бурхан, сүнс, харь гараг гэхчлэн яг баттай, нотолгоотой бус, өөрийн биеэр үзээгүй зүйлсд, хэн нэгний амнаас  сонсож итгэх явдал юм. Тус шинж нь хүн бүрт байдаггүй боловч үе үе тохиох магадлалтай.

“Capgras” төөрөгдөл

9 “Fregoli” төөрөгдөл

Гэнэт л хачин хачин авир гаргах нь бидэнд өдөр бүр л тохиолддог. Инээж байснаа, уур хүрэх, тэгснээ эргээд инээх, юу ч болоогүй байхад цаанаасаа л уур хүрэх зэрэг. Сүүлдээ өөрийгөө яагаад байгаагаа ч ойлгодоггүй шүү дээ. Энэ нь мөн л бидний оюун санаатай холбоотой. Өөрийн биеэ удирдаж чадахгүй ийн оюун санаандаа захирагдах нь ихэд хачирхал төрүүлнэ.

“Fregoli” төөрөгдөл

10 “Prosopagnosia”

Өдөр бүр л найз, гэр бүлийнхэн, эд зүйлсээ хардаг боловч заримдаа хараад гайхдаг энэ чинь юу билээ, ийм царайтай билүү, ийм өнгөтэй билүү гээд л... гэнэт ихэд анзаарч, алмайран хардаг. Мөн нэрт математикч, физикч нар ч гэсэн хамгийн энгийн бодлогыг хараад энийг чинь яаж боддог билээ гэх үе ч тохиолддог юм. Энэ мэтчилэн хамгийн сайн мэддэг юмаа хэсэгхэн хугацаанд мартаж, мэдэхээ болих үзэгдлийг “Prosopagnosia” хэмээн нэрийддэг байна.

“Prosopagnosia”

49
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()