Амьдрахад хамгийн зугаатай 10 хот

Бид бүгд л залуу халуун насаа хөөр баясал, зугаа цэнгэлээр дүүрэн өнгөрөөж, хажуугаар нь ажлаа ч амжуулан амжилтанд хүрэхийг хүсдэг. Амьдрах нөхцөл таатай, ажиллах нөхцөл боломжийн бөгөөд үргэлж л хөөр баяраар бялхаж байдаг мөрөөдлийн гэгдэхүйц орон орны үзэсгэлэнт хотууд гэж байх юм. Ингээд та бүхэндээ амьдрах, аялахад хамгийн зугаатай дэлхийн хотуудыг танилцуулъя.

Амьдрахад хамгийн зугаатай 10 хот

10 Италийн Милан хот

Хувцас загварын өлгий нутаг гэгддэг тус хот нь амттай хоол, үзэсгэлэнт уран барилга, загварлаг хүмүүсээрээ алдартай юм. Хүн бүр л Миланд очиж, амьдрахыг хүсдэг. Учир нь та тэнд уйдна гэж саналтгүй. Гэрээс гармагц л сонирхолтой баяр, үдэшлэгүүд таныг хүлээж байх бөгөөд тансаг, өвөрмөц хувцас загварын дэлгүүрүүдээр хэсч хэзээ ч дуусахгүй. 

Италийн Милан хот

9 АНУ, Даллас хот

Том газар нутагтай, хөрөнгө чинээ ихтэй, элдэв янзын боломжууд үргэлж нээлттэй байдаг гэхчлэн магтаж баршгүй газар юм. Иймд тус хотыг зорих хүмүүс цөөнгүй. Харин шөнийн амьдралын тухайд гудамжаар холхилдох хүмүүс өдрийнхөөсөө илүү байна уу гэхээс багасна гэж саналтгүй. Өдрийн цагаар үзэж харах зүйлс барагдахгүй бөгөөд гайхалтай сайхан музейнүүд, үзэсгэлэнт барилга байгууламж нь танд амсхийх ч чөлөө олгохгүй гэдэгт итгэж болно.

АНУ, Даллас хот

8 Японы Токио хот

Хөдөлмөрч ард түмэн гэдгээрээ алдартай Япончуудын хамгийн олноороо суурьшдаг хот бол Токио юм. Маш цэвэр цэмцгэр, дээрээс нь тэнд байхгүй зүйл гэж үгүй. Бүтээн байгуулалт ихээр хийгдэж, дэлхийд тэргүүлэгч хотуудтай үзэмж, өнгө төрхөөрөө өрсөлдөж яваа билээ.

Японы Токио хот

7 Канадын Торонто хот

Ялангуяа зуны улирлыг та ямар ч завгүй өнгөрүүлнэ. Учир нь тухайн үед тоолж барамгүй их баяр наадам, үдэшлэг цэнгүүн зохиогддог байна шүү. Канад улсын хамгийн том болоод хүн ам ихээр суурьшсан тус хотод ажлын байр элбэг бөгөөд цалин хөлс нь ч боломжийн аж. Иймд сүүлийн үед Торонто хотыг зорих хүмүүсийн тоо асар ихэссэн юм.

Канадын Торонто хот

6 Францын Парис хот

Парисд очихыг хүсдэггүй хүн гэж нэгээхэн ч үгүй болов уу. Хайр дурлалын хот хэмээн нэрлэгддэг төдийгүй нэрт Эйфеллийн цамхагаараа дэлхий нийтэд гайхагддаг билээ. Тус хотыг зорих шалтгаан үүгээр дуусахгүй. Өвөрмөц хоолны соёл, үзэсгэлэнт байгаль, урлаг, цэвэр цэмгэр гудамж болоод хөл хөдөлгөөн нь үл зогсох шуугиант хотыг та сонгож аялахгүй гэж үү?

Францын Парис хот

5 АНУ, Миами хот

Дэлхий дээрх хамгийн алдартай, өвөрмөц шөнийн клубууд зөвхөн Миами хотод төвлөрсөн байдаг. Урлаг, спорт... ер нь ямар ч салбар хамаагүй бүхий л алдартнууд шоудахдаа тус хотыг зорьдог бөгөөд халуухан, үзэсгэлэнт залуус, бүсгүйчүүдээрээ ч алдартай юм. Ердөө энэ ч бус хараа булаам далай, амтат хоол, үзэж дуусашгүй өвөрмөц барилга байгууламжууд гээд л таныг хором ч уйдаахгүй, зугаатай хот аж.

АНУ, Миами хот

4 Английн Лондон хот

Амьдралын өртөг өндөртэй боловч үзэж харах зүйлс дуусашгүй их. Үзэсгэлэнт далайн эрэг, хүний хөл үл тасрах газруудыг сонгон амралтын өдрүүдээрээ аялаж, зугаалах боломжтой. Гайхалтай уран зургийн галлерей, түүхт хөшөө дурсгал, “Big Ben” цаг гээд л хором мөч бүхнийг тань баяр хөөрөөр дүүргэж чадах хот юм.

Английн Лондон хот

3 АНУ, Лос Анжелес хот

Холливуудын эх орон гэх цолыг зүүж явдаг Лос Анжелес хотод очиж амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Уртаас урт үргэлжлэх наран шарлагын газрууд, алдартай музейнууд, чамин тансаг ресторан, хөл үл тасрах 24 цагийн цэнгээний газруудаас гадна ажлын байр их гэхчлэн тус хотыг зорих шалтгаан мундахгүй.  Хүн болж төрснийх, ядаж барааг нь харчихаад ирэхэд харамсахааргүй ажээ.

АНУ, Лос Анжелес хот

2 Арабын Дубай хот

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд манлайлж, олсон ашигаа зөв зохистой зарцуулан, хэдхэн жилийн дотор улсаа үсрэнгүй хөгжилд дагуулан ирсэн юм. Өдгөө тус улсын хамгийн том, тансаг, баян хот болох Дубай нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Цалин хөлсний хувьд маш өндөр, ядуурал гээчийг мэдрэлгүй яваа тус хотыг хэн л зорихыг хүсэхгүй байх билээ. Мөнгөнд огт санаа зовдоггүй Дубайн иргэд зөвхөн амарч, цэнгэхэд ихэнх цагаа зарцуулна. Та ч бас тэдэнтэй нэгдмээргүй байна гэж үү?

Арабын Дубай хот

1 АНУ, Нью Йорк хот

Мөрөөдлийн хот хэмээн нэрлэгдэх Нью-Йорк нь дэлхийн хамгийн зугаатай, амьдрахад таатай хот гэх цолыг хүртжээ. Амьдралын өртөг хэдий өндөр боловч тэр чинээгээрээ цалин хөлс, ажлын байр сайтай байдаг аж. Бүхий л гоё, сайхан гэх тодотголтой зүйлсийг үзэж дуусгая гэвэл бүтэшгүй юм.

АНУ, Нью Йорк хот

105
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()