Дэлхийн хамгийн залуу ээжүүд

Эцэг эхдээ эрхэлж, тоглож гүйх насан дээрээ бэлгийн дарамтад өртөж, хар нялхаараа хүүхдийн эх болсон бяцхан ээжүүдийн тухай мэдээллийг өгүүлэхээр бэлтгэлээ. Хөөрхийлөлтэй хувь заяаг нуруундаа үүрч, хүн бүрийн тэсч гарахгүй тавилан амталсан тэднийг өрөвдөхгүй байхын аргагүй. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн залуу ээжүүдийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн залуу ээжүүд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

10 Анъя (ОХУ) - 8 нас 7 сартайдаа ээж болсон

Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй боловч ердөө 7 настай байхад нь хөршийн 13 настай хүү охиныг хүчиндэж, бяцхан биенд нь дийлдэхгүй их ачаа үүрүүлсэн юм. Өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэлгүй явсаар нэгэнт олон сар болсон тул үр хөндүүлэх ажилбар хийх ямар ч боломжгүй болсон байв. Ингээд хүүхдээ төрүүлж, ээж гэх нэрийг зүүхээс өөр аргагүй болсон охин бусдын нүднээс нуугдсаар 2000 оны 4-р сард өөдсийн чинээ бяцхан охиноо өлгийдөж авсан юм. Нялх ээж хүүхдээ төрүүлснээс хойш буюу 9 наснаас нь эхэлж сарын тэмдэг ирэх болсон байна.

Анъя (ОХУ) - 8 нас 7 сартайдаа ээж болсон

9 Хильда Трухильо (Перу) - 8 нас 7 сартайдаа ээж болсон

Перугийн нэгэн ядуу гэр бүл ганц өрөөтэй жижигхэн байшинд амьдардаг байсан аж. Охины ээж нь түүнийг 23 настай үеэл ахынх нь хамт үлдээж, гэрээсээ гарч явмагц нь залуу бяцхан охиныг хүчиндсэн боловч охин хэнд ч хэлэлгүй нуусан байна. Харин таван сарын дараагаас охины гэдэс нь томорч эхлэхийг ээж нь анзаарч, эмчид үзүүлэхэд түүнийг жирэмсэн болсныг хэлжээ. Охины ээж бүх учрыг мэдэж, харгис бэлгийн донтонг баривчлуулсан аж. Удалгүй 3 сарын дараа охин амаржиж, эрүүл саруул охинтой болсон юм. Энэхүү үйл явдал нь 1957 онд болсон бөгөөд тухайн үедээ шуугиан тарьж байжээ. 

Хильда Трухильо (Перу) - 8 нас 7 сартайдаа ээж болсон

8 Нэр нь тодорхой бус (Колумб) - 8 нас 5 сартайдаа ээж болсон

2004 нэгэн охин ээжийнхээ зараалаар эмийн сан орж эм авах гэтэл 32 настай худалдагч эр түүнийг хүчиндсэн байна. Охин үүнийг ээждээ хэлж, шүүх цагдаагаар явсан боловч амжилт олсонгүй. Тэд ч ялалт байгуулж чадахгүйгээ мэдэж, бууж өгөөд байтал охины гэдэс томорч, жирэмсний хордлого өгөх болжээ. Яаралтай эмнэлэгт аваачиж үзүүлэхэд түүнийг хэдийн 5 сартай жирэмсэн байна хэмээсэнд ээж, охин хоёр дахин шүүхэд гомдол гаргасан юм. Харамсалтай нь ядуу ээж болон ердөө 8 насандаа жирэмсэн болсон охин хоёрыг хэн ч тоогоогүй байна. 2004 оны 10-р сарын 11-нд охин хүүхдээ төрүүлсэн бөгөөд ээж нь өрөвдөлтэй охиноо болон шударга бус шүүхийн байгууллага, балчир насны хүүхэд хүчиндсэн эрийн талаар бүгдийг нь нууж хаалгүй хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ.

Нэр нь тодорхой бус (Колумб) - 8 нас 5 сартайдаа ээж болсон

7 Мум-Зи (Нигер) - 8 нас 4 сартайдаа ээж болсон

1800-аад оны үед Нигер улсад эрчүүд олон эхнэр авдаг байсан бөгөөд овгийн толгойлогч нар нь бяцхан охидыг өөрийн эхнэр болгодог байжээ. Мум-Зи нэгэн овгийн ахлагчийн эхнэр байсан бөгөөд 7 настайдаа жирэмсэн болж 8 насандаа буюу 1884 оны 12-р сард охиноо өлгийдөж авсан юм. Тэрээр охиноо бусад эхнэрүүдийн хамт өсгөсөн бөгөөд хамгийн хачирхалтай нь түүний охин мөн л ээжийнхээ адил 8 нас 9 сартайдаа хүүхэд төрүүлж, ээжийгээ 17 настайд нь эмээ болгосон аж.

Мум-Зи (Нигер) - 8 нас 4 сартайдаа ээж болсон

6 Грисельдина Акуна (Колумб) - 8 нас, 2 сартайдаа ээж болсон

1936 оны 9-р сарын 13-нд бяцхан хүүгээ төрүүлсэн тэрхүү ээж ердөө 8 нас, 2 сартай байсан юм. Тухайн үедээ энэ нь Колумб улсаар нэг тархаж, хүн бүрийн гайхшралыг төрүүлж байсан гэдэг. Үүгээр ч үл барам нялх ээжийн сарын тэмдэг түүнийг гуравхан настай байхад нь анх ирсэн байна.

Грисельдина Акуна (Колумб) - 8 нас, 2 сартайдаа ээж болсон

5 Нэр нь тодорхой бус (Энэтхэг) - 8 настайдаа ээж болсон

Бэлэвсэн ээж, ядуу зүдүү амьдралтай охин дөнгөж 7 насандаа хөгшин эртэй хамт амьдрах болж тэр бүү хэл анхныхаа үрийг гэдсэндээ тээсэн юм. Охины ээж түүнийг баян хөгшин эрд богтолж өгөөд амьжиргаа залгах мөнгө аваад явсан гэдэг. 8 нас хүрмэгцээ охин төрөхийн орон дээр гарсан боловч хүүхэд нь бойжилт муутай, хэт жижигхэн байсан тул хүчил төрөгчийн дутагдалд орж нас барсан аж.

Нэр нь тодорхой бус (Энэтхэг) - 8 настайдаа ээж болсон

4 Сульма Гуадалупе Моралес (Мексик) - 8 настайдаа ээж болсон

7 настай байхдаа үеэл ахдаа хүчиндүүлсэн бяцхан охин Сульма эцэг эхдээ хэлэхээс санаа зовж нуужээ. Гэвч удалгүй охины биед хачин шинж тэмдэг илэрч, гэдэс нь томорч эхэлсэн байна. Түүний эцэг эх охиноо эмчид үзүүлэхэд хэдийн 6 сартай жирэмсэн болсон байсан гэдэг. 1993 оны 1-р сарын 12-нд Сульма эрүүл саруул  хүү төрүүлж, эцэг эхийнхээ хамт өсгөн, бусдын адил амар жимэр амьдарсан билээ.

Сульма Гуадалупе Моралес (Мексик) - 8 настайдаа ээж болсон

3 Нэр нь тодорхой бус (Энэтхэг) - 6 нас 7 сартайдаа ээж болсон

1932 оны 6-р сарын 7-нд Энэтхэг улсын Дели хотод нэгэн охин дуугаа хадаан мэндэлсэн юм. Түүний ээж бол дөнгөж 6 настай, хөх нь ч ургаж эхлээгүй, сарын тэмдэг нь ч ирж байгаагүй бяцхан охин аж. Мөн 6 настай ээж өөрийн үрээ 9 сарын турш хөхөөрөө хооллосон байна. 

Нэр нь тодорхой бус (Энэтхэг) - 6 нас 7 сартайдаа ээж болсон

2 Лиза (ЗХУ) - 6 настайдаа ээж болсон

1930-аад оны үед тоглож гүйн, эцэг эхдээ эрхэлж байх насандаа өрөвдөлтэй жаахан охин 69 настай хойд өвөөдөө хүчиндүүлж, хэзээ ч мартахааргүй хар толбыг зүрх сэтгэлдээ сийлүүлсэн юм. Бусад охидын адил тэр ч мөн эцэг эхээсээ нууж явсаар өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ хожим мэдсэн байдаг. Охин 6 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн дараа 3 кг жинтэй, 52 см урттай анхны үрээ төрүүлсэн боловч түүний хүү удаан амьдралгүй нас барсан юм.

Лиза (ЗХУ) - 6 настайдаа ээж болсон

1 Лина Медина (Перу) - 5 нас 7 сартайдаа ээж болсон

Ердөө 8 сартай байхаасаа сарын тэмдэг нь ирж, 4 настайгаас хөх нь ургаж эхэлсэн охиныг 5 настайд нь жирэмсэн гэдгийг нь илрүүлсэн байна. Ихэд цочирдсон эцэг эх нь түүнээс хэн охиныг жирэмсэн болгосныг асуухад тэрээр юу ч дуугараагүй гэдэг. Охин ч төрж, эрүүл саруул хөөрхөн хүүтэй болжээ. Харин хүү өөрийн төрсөн ээжийгээ "эгч" хэмээн бодсоор өссөн юм. Гэвч хүү 10 нас хүрээдбүх үнэнийг мэдсэн боловч хүлээн зөвшөөрөлгүй тэр чигээрээ эгч хэмээн бодож амьдрахаар шийдсэн байна. Хөөрхий охины тухай сонссон нэгэн кино компани түүний амьдралаар баримтат кино хийхийг хүсч олон мянган доллар амласан ч тэд эсэргүүцсэн аж. Охин том болж сургуульд сурч, бусдын л адил ажиллаж, хөдөлмөрлөн нийгэмд хөлөө олж чадсан байдаг.

Лина Медина (Перу) - 5 нас 7 сартайдаа ээж болсон

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()